11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

“Цэ-Пү” Эрэгтэйчүүдийн эмнэлэг

    Манай оронд эрэгтэйчүүдийн анхны эмнэлгийг 1996 онд “Цэ-Пү” нэртэйгээр Монгол Улс, ОХУ-ын Буриад улсын гавъяат эмч Ч. Цэдэн- Иш байгуулсан. Эрэгтэйчүүдийн өвчнийг оношлож эмчилдэг энэ салбар сүүлийн жилүүдэд  эрчимтэй хөгжиж байна. Эрэгтэйчүүдийн өвчнийг судлах шинжлэх ухаан нь (Андрологи) эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн системүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг эмчилдэг. Үүнд: Эр хүний 2 дахь зүрх гэж дэлхийн эмч эрдэмтэд хэлж нэршсэн “Түрүү булчирхайн” үрэвсэл,хавдарууд,үрийн хүүдий,үрийн суваг болон төмсөг,төмсөгний дайвар,шээсний суваг,бэлэг эрхтэний үрэвсэлт өвчин,эмгэг өөрчлөлт, эрэгтэйчүүдээс хамааралтай үргүйдэл,бэлгийн үйл ажиллагааны хямрал зэргийг оношлон эмчилдэг салбар юм.

“Цэ-Пү”андрологийн эмнэлэг 1996 онд анх 1 эмчтэй байгуулагдсанаас хойш өнөөдөр 4 их эмч, клиник лаборант ,эм зүйн мэргэжилтэн зэрэг 10 гаруй ажилчидтай болж өргөжин тэлсэн байна. Өнөөдрийн хугацаанд нийт 90 гаруй мянган эрчүүдэд андрологийн тусламж үйлчилгээ үзүүлж иржээ. 2008 оноос ЭМШУИС-ийн Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтын баз эмнэлэг болсоноор хот хөдөөгийн эмч нарыг мэргэжил олгох 6 сарын дагалдан сургалтын багшаар Цэдэн-Иш эмч ажиллаж хөдөөгийн нилээд олон аймгуудад эрэгтэйчүүдийн кабинеттай болгож хөдөлмөрчдийн эрүүл мэндийн төлөө үр бүтээлтэй ажиллаж байна.
”Цэ-Пү” эмнэлэг дээр хийгдэж буй шинжилгээнүүд:
1.    Шээс,цусны ерөнхий шинжилгээ
2.    Түрүү булчирхайн шүүдэс шинжлэх
3.    Түрүү булчирхай,шээсний суваг,давсагны үрэвслийг оношлох шээсний 3 аягат шинжилгээ
4.    Үрийн шингэний шинжилгээ
5.    Шээсний сувагнаас наалдац авч шинжлэх
6.    Бэлгийн замын халдварт өвчнүүдийг цусаар болон тестээр шинжлэх
7.    ЭХО-оор бөөр болон давсаг, түрүү булчирхайн оношлогоо хийх

Эмчилгээ , оношлогооны тоног төхөөрөмжүүд
1.    Оношлогооны цахилгаан микроскоп,центрфуг зэрэг лаборторийн шаардагдах тоног төхөөрөмжүүд
2.    Эмчилгээний 10 гаруй аппарат байгаагаас түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн сулрал эмчилдэг Орос,Хятад, Солонгос улсуудын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй.
3.    Манай эмнэлэг европ эмчилгээнээс гадна дорно дахины уламжлалт зүү эмчилгээг хослуулан хийх нь үр дүн сайтай байгааг судалж үзсэний үндсэн дээр эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд эмч нар албан байгуулагуудад “Эрэгтэйчүүдийн өвчлөл түүнээс урьдчилан сэргийлэх” талаар цуврал дэс дараалсан лекцүүд уншиж олон нийтэд зориулж телевиз , радиогоор байнга ярилцлага хийж ирлээ. Энэ бүх ажлын үр дүнд эрэгтэйчүүдийн өвчлөлийн талаар олон нийт тодорхой мэдээлэл авч өвчнөө эрт үе дээр нь үзүүлэх, эрүүл мэндийнхээ төлөө анхаарал тавьж эмнэлэгт хандах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Эрчүүдийн эрүүл мэндийн талаар

Мэдээ

IPSS-ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ТОМРОЛИЙН ШИНЖ ТЭМДЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭ

Энд дарна уу!