11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Хөвчрөлийн хямрал буюу бэлгийн сулрал

Эрчүүдийн бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх, хөвчирсөн ч дорхноо буух, хэт түргэн дур тавих, эсвэл дур тавихад үүсэх хүндрэл зэргийг бэлгийн амьдралын хямрал гэж  нэрлэж болно. Гэхдээ сексийн хувьд хүндрэл байна уу,? хэт түргэн эсвэл удаан дур тавьж байна уу? гэдгийг ямарваа нэг гадны хэмжүүрээр бус бэлгийн харьцаанд орж буй хүмүүс өөрсдөө тодорхойлдог.
Олонхи эрчүүдийн хувьд хөвчрөлтийн хүндрэл, түргэн эсвэл удаан тавих нь ердөө л хэвийн үзэгдэл. Энэ нь дахин дахин гарах тохиолдолд хосуудын хэн нэг нь “хүндрэл” үүслээ хэмээн үздэг.
            Эрэгтэй хүний бэлэг эрхтэн хөвчрөхгүй хөвчирсөн боловч түргэн буух үзэгдэлийг хөвчрөлтийн хямрал гэнэ.  Зарим эрчүүд сексийн дуршил багатай байх нь бий. Яг л эмэгтэйчүүдийн адил хань ижлийнхээ хэт их бэлгийн амьдралын дур хүслээс болж сэтгэл санааны дарамтанд орох ямар хүнд байдгийг зарим эрчүүд сайн мэднэ. Дээрх хүндрэлүүд нь төрөл бүрийн өвчин эмгэг, эм тариа, гэмтэл, согог зүйн янз бүрийн асуудлуудаас болж үүсч болно. Тухайлбал сэтгэл санааны хямралаас болж ихэнх эрчүүдийн хувьд ямар нэгэн хэмжээгээр хөвчрөлтийн хүндрэл учирдаг.
           Сэтгэл санааны хямрал байнга давтагдваас секс хийх болоход сэтгэцийн цочролд орж улмаар хөвчрөлт саадахад хүрнэ. Зарим эрчүүдийн хувьд тодорхой нэг нөхцөл байдалд, эсвэл тодорхой нэг хүмүүстэй хамт байх үед хөвчрөлийнн хүндрэл үүсдэг. Гэр бүлийн дотор хэрүүл тэмцэлтэй байх үед хөвчрөлийн хүндрэл үүсэх боловч тухайн орчноосоо хол байхад зүгээр байх тохиолдол бий.
           Ядаргаа нь хөвчрөлтийн хүндрэл үүсэх нийтлэг шалтгааны нэг. Ядаргаа дан ганц бие махбодийн хямрал бус түүнчлэн сэтгэл санааных байдаг. Цөөн бус тохиолддог асуудлын нэг нь бэлгийн хавьтлыг жигшин зэвүүцэх үзлээс үүддэг. Энэ нь бага насандаа хүчирхийлэлд өртсөн хатуу чанга шашний хүрээнд өссөн зэрэг шалтгаантай байх нь түгээмэл. Түүнчлэн олон төрлийн эм тариа, ялангуяа цусны даралт хянах эм бэлдмэлүүд, эстрогенүүд хорт хавдрын эсрэг эмүүд, седатив, тайвшруулах эмүүд кокайн зэрэг нь хөвчрөлтийн хүндрэл болдог шалтгаан болдог.
            Хэрэв эрэгтэй хүний бэлэг эрхтэн өмнө нь байнга хэвийн хөвчрөлттэй байсан атал гэнэт хөвчирхөө больвол энэ нь мэдрэлийн болон дааврын хямрал, цусны эргэлтийн асуудал, эсвэл архи, тамхи, эм бэлдмэл хэрэглэсэнтэй шууд холбоотой байж болох талтай. Харин бэлэг эрхтэн чинь хөвчирч байгаа боловч урьд өмнөхийн адил хатуу, урт хугацааных биш байвал энэ нь яах аргагүй цусны эргэлттэй холбоотой.
             Өнөөдөр хөвчрөлтын хүдрэл түргэн дур тавилт, хэт удаан дур тавилт зэргийн аль аль нь бүрэн эмчлэгдэх асуудал болсон. Өөрөөр хэлбэл орчин үеийн эм бэлдмэл, эмчилгээний техникийн дэвшил нь бэлэг эрхтний хөвчрөлийн хүндрэлийн 90 гаруй хувийг шийдвэрлэж чадах болсон.
Бэлгийн сулрал гэж юу вэ? Тvvний шалтгаан? Бэлгийн сулралаас хэрхэн сэргийлэх вэ? Бэлгийн сулралтай хvнийг эмчилж болох уу? гэх зэрэг өдий төдий асуулт гарч ирдэг. Бэлгийн сулрал гэдэг бол эрэгтэй хvн хурьцал vйлдэж чадахгvй байхыг хэлнэ.
Vvнийг анагаах ухаанд "импотенция" гэж нэрлэдэг. Бэлгийн сулрал нь бэлэг эрхтний хөвчрөлт сулрах буюу хөвчрөхөө болих, эсвэл vрийн шингэнээ тvргэн алдах гэсэн vндсэн хоёр хэлбэрээр илэрнэ. Эдгээр нь дангаараа юм уу эсвэл нэг нь нөгөөтэйгээ хавсарч тохиолдож болно.
Бэлгийн сулралын хамгийн гол шалтгаан нь сэтгэлийн хямрал /80,6 хувь/ болохыг сvvлийн vеийн судалгаа харуулж байна.
Бэлгийн сулрал нь сэтгэлийн шалтгаант өвчнvvд, тухайлбал мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал, зvрх, бөөрний өвчин, сvрьеэ, чихрийн шижин, шээс бэлгийн замын архаг өвчнvvд, ходоод гэдэсний болон арьс өнгөний зэрэг олон өвчний vед тохиолдоно. Тvvнчлэн тархи, толгой, нуруу нугасны гэмтэл, бэртэл, нойр алдах, витамин дутагдах, дотоод шуурлийн булчирхайн өвчнvvд зэрэг нь бэлгийн сулралыг vvсгэж болно.
Бэлгийн сулралтай эрчvvд эдгэшгvй хvнд өвчин эмгэг туссан мэтээр ойлгон шаналж, сэтгэлээ онгойлгох гэж архи дарс ууж, тамхи тэтах нь тvvний эрvvл мэндэд улам хор хvргэнэ. Архи, тамхи бол бэлгийн vйл ажиллагаанд vлэмж муугаар нөлөөлөөд зогсохгvй, эмчлэхэд ч төвөг учруулдгийг анхаар.
                 Бэлгийн сулралгvй атлаа өөрийгөө ийм сулралтайд тооцдог гэнэн хvмvvс бидний амьдралд цөөнгvй таардаг. Тэд өөрсдийгөө ямагт голж чамлахаас гадна бэлгийн vйл ажиллагаандаа хэт өндөр шаардлага тавьж, бэлгийн чалхаа өрөөл бусадтай харьцуулан, улмаар тэднээс дорд vзэж бэлгийн сулрал гэсэн "онош" өөрсдөө тавих нь бий.
Мөн доороосоо даарснаас бөөр, шээс боловсруулах эрхтнvvд нь муудсан байх нь тvгээмэл бөгөөд бvгдээс болж эрчvvд бэлгийн сулралд орох аюултай.
Гэсэн хэдий ч ихэнх тохиодлолд бэлгийн сулрал нь эмчилгээ авдаг өвчин юм.