11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Cryptorchidism - Крипторхизм

Cryptorchidism - Крипторхизм


Төмсөг хуухнагт бууж ирээгүй саатсан байхыг Крипторхизм гэнэ. Ургийн хэвлийд төмсөг бүрэлдээд  аажмаар доош бууж хуухнагт орж ирэх ёстой. Нярайн эхний 3 сард саатсан төмсөгний 80% нь аяндаа доошилж хуухнагтаа буудаг. 1% нь жинхэнэ крипторхизм тохиолдоно. Крипторхизм 2 талд эсвэл нэг талд тохиолдоно гэхдээ ихэнхдээ баруун талд үүсдэг. Хэвлийд 15%, цавьны сувганд 25%, хуухнагийн дээд хэсэгт 60% саатсан байдаг. -Крипторхизм үүсэх шалтгаан:-Төмсөг буухаас өмнө , хугацаанаас эрт төрсөн. -Нярайн жин бага. -Ургийн дааврын тэнцвэр алдагдуулах химийн бодис ,эмний хэрэглээ-Архи, тамхи, пестицид -Жирэмсний хордлого-Өвчин намдаагч эм болох парацетамол, ибупрофен, аспирины хэрэглээ-Эх нь таргалалттай, чихрийн шижинтэй-Удамшил зэргээс болдогОношилгоо: нярайн төмсөгийг эмч тэмтэрч шалгана, хэвлийд саатсан бол хэт авиан шинжилгээ, СТ, MRI хийж оношлоно. Эмчилгээ: Нярай үед Дааврын эмчилгээнд HCG хүний хорионы гонадотропин тариа хийнэ , үр дүн 5-50%. Орхиопекси төмсөг буулгаж хуухнагт бэхэлнэ. Төмсөг хатингаршсан , хавдар болсон бол төмсөгийг авна. Хүндрэл: цавинд байх төмсөг хавчигдаж умдаг ясанд цохигдож гэмтэнэ. Хэвлийн өндөр хэмээс болж төмсөгний эр бэлгийн эс боловсруулах чадвар муудна. Төмсөг буулгах хагалгаа хийлгэсэн ч үр тогтоох чадвар муудаж болно. Хэвлий цавинд саатсан төмсөг хорт хавдарлуу шилжих магадлал өндөр. 15-45 насанд  нь ихэвчлэн төмсөгний хорт хавдар семинома тохиолдоно. Төмсөг буулгах хагалгаа оройтож хийгдэх тусам хавдар болох магадлал нэмэгдэнэ. Буулгасан төмсөг тэнхлэгээр эргэж боомилогдох тохиолдол  бас гарч болно.