11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Биологийн цаг

Биологийн цаг


Бид өөрсдийн дотоод цагаа тооцоолж, дааврын өөрчлөлтөө мэдэрч амьдарч чаддаг уу?-6:00-КОРТИЗОЛ дааврын түвшин нэмэгдсэнээр бид сэрж өглөө эхэлдэг. Кортизол нь биднийг өдрийн идэвхтэй амьдралд бэлдэж сэргээж өгдөг. Тархи сэргэж логик сэтгэлгээ сайн ажиллах тул өдрийн төлөвлөгөө гаргаж , шийдвэр гаргахад тохиромжтой цаг. Өглөө босоод бүлээн сул шүлтлэг ус ( нимбэг шахсан эсвэл алое вера хийсэн) ууж дасгал хийвэл стресс дааврууд бууж биеийн исэлдэлт багасна. -7:00- МЕЛАТОНИН даавар ялгарахаа зогсооно. Оронд нь бэлгийн дааврууд нэмэгдэнэ. Цаашид унтах ач холбогдол үгүй, нойрны үнэ цэнэ=0. Цаашид унтавал амьдралаа цагаа дэмий үрнэ. -8:00-шөнийн турш үйлдвэрлэдгсэн бэлгийн дааврууд дэвжээн дээр гарч ирнэ. Эдгээр нь мөн стеройд дааврууд тул булчингийн чанарыг сайжруулдаг. Тиймээс өглөөд гимнастик дасгал хийвэл үр дүнтэй. Энэ нь мөн нөхөн үржихүйн даавар тул эрч хүчтэй секс хийх нөхөн үржихүйд тохиромжтой цаг.  -10:00-14:00 ДГЭА( дигидроэпиандростерон) нейрогормон -мэдрэлийн дааварын ажиллах цаг. Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт,оюуны үйл ажиллагааг хариуцдаг. Энэ үед сурах, унших зэрэг оюуны ажил хийвэл сайн. -14:00-16:00 - энэ үед нойр хүрвэл 20 минут дуг хийвэл сайн. ӨСӨЛТИЙН ДААВАР энэ үед бас -ихэсдэг. Шөнөдөө ихэвчлэн ялгардаг мөн өдрийн цагаарч гэсэн үе үе давтамжтай ялгардаг. Өдрийн унтлагын дараа дасгал хийвэл сайн учир нь өсөлтийн даавар булчингийн ширхэгийн тоо хэмжээг хариуцдаг. -17:00-с КОРТИЗОЛ даавар буурч ажлын эрч хүч буурна. Энэ үед чухал шийдвэр гаргахгүй байвал сайн. Биеийн тамираар хичээллээд үр дүн гарах нь багасна, булчингийн тэжээл очиход хүндрэлтэй болно. -21:00-с МЕЛАТОНИН даавар ялгарна. Биеийн хэм буурч хайр халамж хүсэмжилж эхэлдэг. Гэр бүлийн халуун уур амьсгал бүрдүүлэх цаг. -22:00-с өнчин тархи мансууруулах тайвшруулах үйлдэлтэй ЭНДОРФИН ялгаруулна. Энэ үед унтавал сайн амарч эрч хүч маш сайн нөхөгдөнө. -22:00-04:00 хооронд нойр хамгийн үнэ цэнэтэй байна. Энэ үед унтахгүй байх нь маш хор хөнөөлтэй. -02:00 шөнийн цагаар ӨСӨЛТИЙН ДААВАР ялгарна. Мөнхийн залуу нас , гоо сайхны даавар гэж нэрлэдэг. Энэ дааварын ачаар хүүхдүүд өсөж том болно, томчууд эрүүлжиж залуужиж, яс бэхжиж булчин томордог.