11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Бэлгийн сулрал ба архаг хууч өвчин

Бэлгийн сулрал ба архаг хууч өвчин

Хөвчрөлийн хямрал, хурдан дур тавих,бэлгийн дуршил буурах,дур тавихгүй байх,мэдрэмжгүй дур тавих зэргийг бэлгийн сулралд оруулж үзнэ .Erectile dysfunction-  хөвчрөлийн хямрал. Эрчүүдийн сэтгэлийг маш их зовоодог хамгийн элбэг тохиолддог асуудал бол  хөвчрөлийн хямрал буюу шодой сул хөвчирдөг, хурьцлын үед сулардаг явдал юм. Хурьцал үйлдэхэд хангалттай хэмжээгээр шодой , хөвчирлөө барьж чадахгүй болохыг  өөрөөр хэлбэл хурьцал үйлдэхэд тал хувьд нь бэлгийн үйл ажиллагаа хийх боломжгүй байгаа энэ байдал 2-3 сар үргэлжилсэн бол хөвчрөлийн хямрал гэж үзнэ.Эрчүүдийн 30-70 хувьд нь бэлгийн сулрал үүсч байдаг. Бэлгийн сулрал үүсгэж байгаа шалтгааныг үндсэнд нь  сэтгэлзүйн болон бие мах бодийн гэж ангилна. Бэлгийн сулрал үүсгэж байгаа шалтгааныг тоочвол маш урт жагсаалт гарч ирнэ. Гэхдээ хамгийн гол таны мэдэх ёстой ганц зүйл байгаа тэр нь Бэлгийн сулрал гэдэг өвчин байдаггүй. Бэлгийн сулрал гэдэг маань хам шинж юм. Олон өвчний илрэл шинж тэмдэг хэлбэрээр бэлгийн сулрал үүсдэг. Хүмүүсийн дунд бэлгийн сулралыг ганц хоёр эм уугаад л зүгээр болгочихдог гэсэн буруу ойлголт байдаг. Гэтэл бэлгийн сулрал маань зүрх судасны өвчин, дотоод шүүрэл, мэдрэл, сэтгэц , хавдарын өвчнүүдийн шинж тэмдэг нь байдаг❗️. Бие мах бодийн өвчлөл маань сэтгэцэд нөлөөлдөг, сэтгэцийн өөрчлөлт маань бие мах бодийн өвчлөл үүсгэдэг. Энэ бүгдийн учрыг олж , шинжилгээ хийж, байж бэлгийн сулрал үүсч болох бүх хүчин зүйлсийг илрүүлж эмчилж байж тухайн хүний бэлгийн үйл ажиллагааг хэвийн болгодог‼️Бэлгийн сулрал үүсэхийг мөн настай холбож ойлгодог. Нас ахисан учир бэлгийн чалх муудах ёстой гэж ойлгодог. Энэ нь буруу ойлголт юм.Нас ахихаар тухайн хүний архаг өвчний тоо олширдог энэ байдал маань улмаар сулрал үүсэх шалтгаан болдог. 90 нас хүрсэн ч гэсэн архаг хууч өвчингүй бол бэлгийн үйл ажиллагаа сайн хэвээрээ байдаг. ДЭМБ-ийн гаргасан судалгаагаар дэлхий дээр 400 сая хүн бэлгийн сулралтай гэж оношлогдсон бол 2025 онд 900 сая хүн бэлгийн сулралтай болох магадлалтай  гэсэн тооцоо гарсан байгаа. Дэлхий даяар бэлгийн сулрал ихсэж байгаа шалтгаан нь метаболик синдром ! таргалалт! зүрх судасны өвчин !эр бэлгийн дааврын дутагдал !чихрийн шижин!гэх мэт өвчнүүд хүн амын дунд нэмэгдсэнтэй холбоотой. Зүрх судасны өвчлөл, судасны дотор хананд гэмтэл үүсч байгаагийн хамгийн анхны шинж тэмдэг нь бэлгийн сулрал хөвчрөлийн хямрал гэж үздэг.Таргалалт, чихрийн шижин,инсулинд тэсвэржилт, архаг үрэвсэл, эр бэлгийн дааврын дутагдал зэрэг нь судасны дотор ханыг гэмтээж судасны хатуурал (атеросклероз)үүсгэдэг. Энэ нь бичил  судас ихтэй шодойн үйл ажиллагаанд тод илэрдэг. Бэлгийн сулрал үүсэх гол хүчин зүйл нь гиперинсулинеми, гипергликеми буюу цусан дахь сахар инсулин ихсэлт юм. Үүнийг дагалдаад таргалалт, эр бэлгийн дааврын дутагдал үүсдэг. Инсулин  их хэмжээтэй байхаар дор хаяж 1-2 газар (бөөр, түрүү булчирхай) хорт хавдар үүсгэдэг. Бэлгийн сулралтай өвчтөнд бараг 100 % оксидатив стресс үүсдэг, тархины , зүрхний булчингийн цусан хангамж муудаж,хүчил төрөгчийн дутагдалд хүргэнэ. Гиперинсулинеми, гипергликемийн улмаас судасны хатуурал, томрол, уян хатан чанарын алдагдал үүснэ. Бэлгийн сулрал, зүрхний  цусан хангамжийн дутагдал, зүрхний шигдээс нь хоорондоо нягт холбоотой асуудал. Зүрх судасны өвчин үүсэн судас гэмтэхэд хамгийн түрүүнд бага диаметртэй шодойн артери гэмтэдэг. Шодойн үйл ажиллагааны алдагдал хөвчрөлийн хямралд бусад өвчнүүдийг бодвол эрэгтэй хүн илүү түргэн анхаарч ач холбогдол өгдөг. Бэлгийн сулрал гэдэг маань нас ахихаар үүсдэг жам ёсны зүйл гэсэн буруу ойлголтоос салах хэрэгтэй. Нас гэдэг архаг хууч өвчнүүд, насжилттай холбоотой эр бэлгийн дааврын дутагдал үүсэх суурь нь болдог. Улмаар энэ нь бэлгийн чалх, бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлнө.Нас ахиснаар таргалалт,депресс, сэтгэл гутрал ,артерийн даралт ихсэх, цусан дахь өөх тос ихсэх, зүрх судасны өвчнүүд, чихрийн шижин,инсулин тэсвэржилт,бөөр уушигны архаг өвчнүүд үүсч мөн олон жил архи , тамхи, эм хэргэлсэн нь бэлгийн чалхад сөргөөр нөлөөлнө. Судалгаагаар дээрх өвчнүүдэд нь нас ахих тусам өртөх магадлал ихсэж үүнийг дагаад бэлгийн сулрал ч мөн адил үүсдэг нь нотлогдсон. 21-р зуунд өвчтөний амь насыг аврах, өвчнөөс ангижруулахаас гадна амьдралын чанар гэсэн нэр томъёо гарч ирсэн. Өөрөөр хэлбэл хүн эрүүл саруул , аз жаргалтай наслах ёстой гэж үзэж байгаа юм. Эрүүл саруул , аз жаргалтай урт удаан наслахын нэг үндэс нь бэлгийн чалх сайн, бэлгийн хэвийн амьдралаар амьдрах нь салшгүй нэг хэсэг болж байна.Бэлгийн сулралын шалтгааныг  оношлоход нэн шаардлагатай шинжилгээнд цусан дахь глюкоз инсулины хэмжээ, цусны өөх тосны үзүүлэлтүүд,бамбай булчирхайн даавар,тестостерон эр бэлгийн дааврын хэмжээг тодорхойлох шинжилгээнүүд юм. Бэлгийн сулрал үүсч байгаа нь зүрх судасны олон талын шинжилгээнүүд хийх үндэс болдог.Яагаад гэвэл хөвчрөлийн хямрал нь судасны асуудлаас үүссэн бол зүрх судасны том хүндрэлүүдээс 3-5 жилийн өмнө бэлгийн сулралаар илэрч байдаг‼️. Өөрөөр хэлбэл  зүрхний шигдээс, тархины цус харвалтаас урьтаж хөвчрөлийн хямрал үүсч мэдэгддэг.Захын судас, тархи, зүрх судасны өвчнүүдийн урьдал шинж тэмдэг нь хөвчрөлийн хямрал байж болно. Хөвчрөлийн хямралын 80 % хүртэл нь эр бэлгийн дааврын дутагдал, зүрх судасны өвчнүүдээс болж үүсдэг.-Бэлгийн сулрал гэдэг бол бие даасан өвчин биш гэдэг энэ бол хам шинж , зүрх судасны өвчнүүдийн анхан шатны шинж тэмдэг юм.-Эдгээр өвчнүүд нас ахихаар улам хүндэрдэг.-Бэлгийн сулрал болон зүрх судасны өвчнүүд үүсэх эмгэг жам, хүндрэл үүсэх зарчим нь адил.-Зүрхний цусан хангамжийн дутагдал , бэлгийн сулрал, цусан дахь өөх тос ихсэх,зэрэг нь хоорондоо нягт уялдаатай.-Зүрх судасны эмчилгээ нь буруу эм сонговол бэлгийн сулралд сөргөөр нөлөөлдөг.-Бэлгийн сулралын эмчилгээ нь зүрх судасны өвчний явцад эерэгээр нөлөөлж , эрсдэл бууруулж , амьдралын чанар сайжруулдагЗүрх судасны эмчид үзүүлэхдээ олон улсад хэрэглэгддэг (IIEF-5) international index of erectile function бэлгийн хөвчрөлийн хямралыг үнэлэх асуумж , (AMS-aging male symptome) насжилттай холбоотой эр бэлгийн дааврын дутагдал илрүүлэх энэ 2 асуумжийг бөглөөд энгийн хялбар аргаар зүрх судасны өвчин, бэлгийн сулрал, дааврын дутагдал байгаа эсэхийг илэрүүлнэ.Харамсалтай нь манай улс зүрх судасны өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Энэ маань эрчүүдийн бэлгийн сулралыг хангалттай  анхаарч үздэггүйтэй нь бас холбоотой. Зүрх судасны өвчингүй , дааврын өөрчлөлтгүй эрүүл биетэй, саруул ухаантай, урт удаан наслая гэвэл залуу байхаасаа бэлгийн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж өтөл насанд ч бэлгийн үйл ажиллагаа зогсоохгүй сайн байлгах нь чухал юм.Секс гэдэг бол хосууд бие биеээ илүү сайн ойлгох хайрлах,стресс ядаргаа тайлах,гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэгч,хөгширөл зөнөгрөл, өвчин эмгэгээс сэргийлдэг амьдралын салшгүй нэг чухал зүйл юм.Хөвчрөлийн чангаралын түвшин4 түвшин- Духтай адил хатуу байна. Шодой хатуу уян. Хөвчрөлийн хямралгүй, зүрх        судасны өвчлөлийн эрсдэл бага байна.3 түвшин- Алга адил хатуу. Шодой үтрээнд оруулж болохуйц хөвчирнө. Урьдчилан            сэргийлж зүрх судасны эмчид үзүүлнэ.2 түвшин-  Хамрын үзүүр адил зөөлөн. Үтрээнд оруулахад хангалтгүй , зүрх судасны                  өвчний эрсдэлтэй.1 түвшин-  Хацар мэт зөөлөн, шодой томровч зөөлөн байдаг. Яаралтай зүрх судасны эмчид үзүүлнэ. Зүрх судасны өвчний эрсдэл өндөр.