11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Бэлгийн дуршил буурах-Decreased libido

Бэлгийн дуршил буурах-Decreased libido

. Бэлгийн харьцаанд орох дур хүсэл буюу либидо буурах нь бэлгийн сулралын нэг хэлбэр юм. Ангилал:•Төрөлхийн-бэлгийн дур хүсэл анхнаасаа бага эсвэл байгаагүй. •Олдмол-урьд нь бэлгийн дуршил хэвийн байсан яваандаа буурсан. Бэлгийн үйл ажиллагааны хамгийн гол эрхтэн бол Тархи юм. Тархи дотор бэлгийн ажил хийх дуршил хүслийг үүсгэдэг бодис нь тестостерон даавар. •Тестостерон дааврын хэмжээ бага бол бэлгийн дуршил буурна. •Тестостерон даавар үйлчлэхгүй , мэдрэхгүй байх тохиолдолууд.•Мэдрэлийн нейротрансмиттеруудын үйл ажиллагааны хямрал нөлөөлдөгТестостерон даавар буурах олон шалтгаан байдаг. -нас ахих тусам тестостерон дааврын нийлэгжилт буурдаг. -нойр дутуу явах-Д витамины дутагдал-хөдөлгөөний дутагдал-төрөлхийн дааврын дутагдал (Клайнфельтер, Каллманы синдромууд)-Пролактин даавар ихсэх. Пролктинома гэх тархины хавдартай. •Дааварын хэмжээ бууруулдаг эм бэлдмэл хэрэглэдэг. -даралтны эмүүд-сэтгэл гутралын эмүүд-уналт таталтын эсрэг эмүүд-сэтгэц нөлөөт эмүүд-түрүү булчирхайн томролын эмчилгээний эмүүд ( финастерид г.м.)-түрүү булчирхайн хорт хавдарын эсрэг эмүүд ( ципротерон г.м.)-элдэв дааврын эмнүүд буруу хэрэглэснээс-архи, тамхи, мансууруулах бодис•Биеийн ерөнхий өвчнүүд-зүрх судасны өвчнүүд-чихрийн шижин-бамбайн дааврын дутагдал-хорт хавдар-том хэмжээний мэс засалд орсон (ходоод гэдэс тайрах г.м.)-удаан хугацаанд явагдсан ямарч архаг өвчнүүд сэтгэл зүйн болон бие мах бодийг туйлдуулж бэлгийн сулралд оруулдаг. -удаан хугацаанд хэрэглэдэг эмнүүдийн гаж нөлөөнөөс бас болно-архаг ядаргаа стесс, сэтгэл гутрал бэлгийн дуршил буулгана. -сэтгэцийн өөрчлөлтүүд, айдас, бухимдал Эр бэлгийн дааврын дутагдал  (ЭДД) нь орчин үеийн анагаах ухаанд хурцаар тавигдаж байгаа асуудал. Эр бэлгийн даавар дутагдахаар зөвхөн бэлгийн сулрал үүсээд зогсохгүй ерөнхий биеийн болон дааврын өөрчлөлтүүд хүний биед үүсдэг.Эр бэлгийн дааврын дутагдал илрүүлэх  Ж. Мораейн хялбаршуулсан асуумж1. Таны бэлгийн дуршил буурсан уу?2. Амьдралын идэвхи, тамир буурсан уу? 3. Таны тэсвэр,хатуужил буурсан зүйл ажиглагдсан уу?4. Өндөр багассан уу?5. Амьдралын баяр баясгалан сэтгэл хөөрөл багассан эсэх?6. Гунигтай, сэтгэл дундуур ,үглээ болсон уу?7. Таны бэлэг эрхтэн чанга хөвчирч байна уу?8. Биеийн тамираар хичээллэх чадвар буурсан уу?9. Хоолны дараа зүүрмэглэх, унтамхай болж байна уу?10. Ажлын эрч хүч буурч байна уу?Дээрх асуултаас 3 нь тиймээ гэж хариулбал танд эр бэлгийн даавар дутмагшил байна гэсэн үг. Мөн 1 ба 7 дахь асуултанд тийм гэж хариулбал.Эр бэлгийн даавар дутагдлын  эмнэл зүйн шинж тэмдэгүүд-Бэлгийн бойжил зогсонгшил- Төмсөгний хэмжээ 15 мл-с бага-Эрчүүдийн үргүйдэлтэй-Үс ургалт зогсоно-Хөх томроно-Булчингийн жин масс багасана-Тэсвэр тэвчээр буурсан-Хэвлийгээр таргалсан-Ясны сийрэгжил,яс хугарал үүснэ.-Бэлгийн дуршил идэвхи буурна-Хөвчрөлийн хямрал үүснэ-Шөнө шодой хөвчрөхгүй болно.-Нүүр халуу оргино-Зан ааш тогтворгүй, уур уцаартай болно.-Нойр хулжина-Метаболик синдром-Тархины үйл ажиллагаа буурч  мартамхай болно-Чихрийн шижин, инсулинд тэсвэржилт үүснэЭрэгтэй хүнд эр бэлгийн дааврын дутмагшил үүссэн эсэхийг  дараах шинжилгээгээр тодорхойлно.-Бүсэлхийн тойрог үзнэ. 94 см-с их бол бүсэлхийн буюу төвийн таргалалттай гэж үзнэ.-Артерийн даралт ба зүрхний цохилт хэмжинэ.-Умдагны үсжилт үзнэ. (эмэгтэй маягаар үс ургасан бол эр бэлгийн дааврын дутагдлын шинж юм.)-Хөх томорсон (гинекомастия)-sexual fantasy буюу сексийн тухай бодол өдөрт доод тал нь 5 удаа үүсэх ёстой. ( үнсэх, тэврэх, анхны болзоогоо бодох, эмэгтэй хүн цэцэг авахыг хүсэх гэх мэт)-AMS асуумж бөглүүлэх- IIEF асуумж бөглүүлэх-IPSS-QL (түрүү булчирхай, шээсний гаралтын асуумж) бөглүүлэх