11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Шовх үзүүрт ургацаг(кандилома)

     Шовх үзүүрт ургацаг (кондилома) -  бэлэг эрхтэн, хошного, заримдаа амны арьс салст дээр арьсны өнгөтэй тахианы залаа эсвэл цэцэгт байцаа мэт ургацаг гардаг хүний папиллома вирусээр (HПВ) үүсгэгддэг вирусын халдварт өвчин юм. НПВ нь 100 гаруй төрөл байдаг ба хүнд маш олон төрлийн өвчин үүсгэдэг. Жишээ нь: ХПВ 1 тип нь улны үү, 2 ба 4 тип ердийн үү, 3 ба 10 тип хавтгай үү, 6, 11 тип шовх үзүүрт  ургацаг, 16,18, 31, 33, 35 төрлүүд нь умайн хүзүүн хавдрыг үүсгэдэг байна.
 Халдварлалт:  Халдвартай арьс салстай хүрэлцэх, үтрээ, шулуун гэдэс, амаар бэлгийн хавьталд орох үед халдвар авна. Мөн ахуйн замаар халдварладаг байна. Халдвар авсны дараа вирус арьс, салст дээр үлдээд цааш арьсны гүн рүү орж эсийн дотор нэвтэрч орно.ХПВ халдварын нэг онцлог нь тодорхойгүй удаан хугацаагаар намжмал байдалд байж болдог, энэ үедээ арьсны гүнд байршиж бусдад халдварлахгүй болон лабораторын шинжилгээнд илэрдэггүй.
 Тархалт:  Дэлхий даяар хамгийн өргөн тархсан халдваруудын нэг юм. Янз бүрийн оронд бэлгийн хавьталд байдаг насанд хүрэгчдийн 10-50% хүртэлхи хувьд ХПВ-ийн халдвар тохиолддог байна.
Нөлөөлөх хүчин зүйлс: - бэлгийн олон хавьтагчтай байх,бэлгийн хавьталд эрт орох
- бусад БЗХӨвчин хавсарч тохиолдох (хламид, заг хүйтэн, бэлгийн хомхой, мөөгөнцөртөх өвчин, трихомониаз г.м.)
- дархлаа сулрах (витамины, хоол хүнсний дутмагшил, стресс, нойргүйдэл, ажлын ачаалал)
- үтрээний хэвийн бичил орчин алдагдах
-жирэмслэлт                                                                                                                    
 Нууц хугацаа: халдвар авснаас хэдэн хоногоос хэдэн сар
Шинж тэмдэг:  Дийлэнхи хүмүүс ХПВ тээгч бөгөөд эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэгээр илэрдэггүй. Дээрхи хүчин зүйлийн нөлөөн доор арьс салст илүү их гэмтэж үрэгдсэн газар биений эсвэл тод цусархаг улаан өнгөтэй, амархан шархалж цус гардаг ургацаг гарна. Хэмжээ нь 1 мм-ээс хэдэн см хүртэл байж болно.  Эрэгтэйчүүдэд  шээсний сүвний амсар, бэлэг эрхтэний толгой, хөвч, тээрхийн арьсан дээр гарна. Эмэгтэйчүүдэд их бага уруулын завсар, хэлүү, шээс сүв болон үтрээний амсар, дотор талд, умайн хүзүүн дээр гарна. Мөн хошногны амсар, амны хөндий дотор ургаж болно.
Хүндрэл:  Үрэгдэж гэмтсэнээс болж цус алдаж болно. Хэт том үед төрөх явцыг хүндрүүлнэ. Өвчтөнд гоо зүйн хувьд таагүй мэдрэмж төрөх ба сэтгэл санаагаар унах нь элбэг тохиолддог.