11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Уреаплазмоз

        Уреаплазмоз – үүсгэгч Ureaplasma urealiticum, Ureaplasma parvum  гэсэн 2 төрлийн нян нь хүний шээс бэлгийн замын салст дээр амьдардаг хамгийн жижиг бактериуд юм. Эдгээр нянгууд хүний биед маш олон төрлийн өвчин үүсгэдэг боловч мөн ямарч эмнэл зүйн зовиургүй “эрүүл” хүнд мөн илэрч болдог байна.
Тархалт:  янз бүрийн орны судалгаагаар насанд хүрсэн хүн амын 5-22% -д тохиолддог гэж үздэг байна.
 Халдварлалт: Насанд  хүрэгчид бэлгийн замаар халдварлана.  Нярай хүүхдүүд, ялангуяа охид төрөх үедээ  эхээсээ халдвар авах боломжтой  байдаг (бэлэг эрхтэн ба хамар залгиурт тохиолдоно).
Өвчний нууц хугацаа: 3-5 долоо хоног
Шинж тэмдэг:  50% нь ямар ч зовиургүй, тээгч  байна
эрэгтэйчүүдэд шээсний сүвний үрэвсэл:  хорсоно, ирвэгнэнэ, үл мэдэг салсархаг ялгадас гарч болно
эмэгтэйчүүдэд умай болон дайврын үрэвсэлт өвчнөөр (хламидиозын шинж тэмдгийг харах) илрэнэ.Дайврын үрэвслээс үүссэн эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн үргүйдэл,бөөр чулуужих өвчин,зулбах болон дутуу төрөх