
Микоплазмоз
Микоплазмоз – маш жижиг бактериуд юм. Хүний биед 16 төрлийн микоплазм байдаг шээс бэлгийн замын үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг юм.
Тархалт: Mycoplasma hominis-ийг бэлгийн идэвхтэй амьдралтай насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 20-30% нь тээж явдаг гэж үздэг байна. Эрэгтэйчүүдийн хувьд харьцангуй цөөн тохиолддог. Mycoplasma genitalium нь Mycoplasma hominis-ийг бодвол харьцангуй цөөн тохиолддог.
Халдварлалт: Үндсэн дамжих зам нь бэлгийн зам юм, ахуйн замаар халдварлах боломж бага. Охид төрөх замаар дамжин эхээсээ халдвар авах нь хөвгүүдээс харьцангуй элбэг.
Өвчний нууц хугацаа: 3 – 5 долоо хоног
Шинж тэмдэг: Ихэнхи тохиолдолд зовиургүй тээгч байдлаар байдаг боловч бусдад халдаагч болно.Эрэгтэйчүүдэд шээсний сүвний үрэвсэл: Mycoplasma genitalium-аар үүсгэгдэх нь элбэг, хорсоно, ирвэгнэнэ, үл мэдэг салсархаг ялгадас гарч болно
Эмэгтэйчүүдэд умай болон дайврын үрэвсэлт өвчнөөр (хламидиозын шинж тэмдгийг харах) илрэнэ (Mycoplasma hominis-оор үүсгэгдэх нь их)үтрээний нянгийн үрэвсэл: үтрээнээс шингэн шаргал, үнэртэй ялгадас гарна пиелонефрит зэрэг бөөрний үрэвсэл (Mycoplasma hominis-оор үүсгэгдэх нь их)
Хүндрэл: Бэлгийн замаар дамжих өвчнүүдийн хүндрэл-ийг харах