
Шээсний шинжилгээний талаар товч
/Томоор харахыг хүсвэл зурган дээр дарна уу/
Нечипоренко ба Зимницгийн аргаар шээсний шинжилгээ өгөх
Шээсний ерөнхий шинжилгээний хариугаар илэрхий эмгэг илрээгүй ч лейкоцитууд ба эритроцитууд нь бага зэрэг өндөр гарсан, өөрөөр хэлбэл ямар нэг эмгэг байж болзошгүй гэсэн болгоомжлол төрсөн тохиолдолд Нечипоренкогийн аргаар шээсний шинжилгээ өгнө. Үүний тулд шээсний дээжийг дундаас авдаг нь. Өөрөөр хэлбэл шээж эхэлсний дараа саванд дээж аваад шээж дуусахаас өмнө дээжийг авч дуусгадаг. Ингэж авсан шээснээс лабораторид 1 мл хэмжээтэйгээр аваад доторх эритроцитууд /хэвийн үед 1000-аас илүүгүй/ ба лейкоцитуудыг /2000 –аас ихгүй/, цилиндрүүдийг /20-оос ихгүй/ тоолно. Хэрэв эдгээрийн нэг, эсвэл түүнээс олон үзүүлэлт нь өндөр байгаа бол эмгэг явц явагдаж байгааг илтгэнэ.
Бөөрний үрэвсэл, эсэл бөөрний дуртагдал явагдаж байсан гэсэн болгоомжлол төрсөн үед Зимницкийн аргаар шээсний шинжилгээ өгдөг. Үүний тулд хоногийн турш 6 саванд шээсний дээжийг цуглуулна. Өөрөөр хэлбэл 4 цаг тутамд нэг саванд шээж дээж авна. Лабораторид дээжийн нийт хэмжээ, хувийн жинг нь тодорхойлдог. Улмаар нарийн тооцоо хийгддэг.
Тухайлбал:
Шинжилгээ өгөхдөө анхаарах ёстой зүйл
Шинжилгээ өгөхөд өглөөд авсан 100-200 мл шээс хангалттай. Шээс авах жижиг савыг сайтар угааж цэвэрлээд буцалмаг усаар зайлна. Хариу андаа ташаа гарахаас сэргийлэн бэлин эрхтэний ариун цэврийг сахина. Эмэгтэйчүүд бие юм ирсэн үедээ шээсний шинжилгээ өгөх хэрэггүй. Эм, бэлдмэл ууж, тариулж байгаа бол энэ тухайгаа эмчдээ заавал хэлж анхааруулах ёстой. Учир нь зарим эм бэлдмэл нь шээсний шинжилгээний үр дүнд нөлөөлдөг. Хоолны тусгай дэглэм барих хэрэггүй нь шээсний шинжилгээ өгөхийн өмнө рашаан уух хэрэггүй. Учир нь рашаан, эрдэстэй ус нь шээсний раекцийг өөрчилдөг.