
Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал
Аарцгийн булчин чангаруулах Кегелийн дасгал
Аарцгийн булчинг чангаруулах нь – биеийн ачаалалтай холбоотой шээс алдалтыг эмчлэх авулгүй үр дүнтэй арга юм.
Кегелийн дасгалын зорлго нь аарцгийн булчингийн үйл ажиллагаа,тонусыг сэргээх бөгөөд инээх ,ханиах, найтаах гэх мэт биеийн ачаалалтай холбоотой өөрийн мэдэлгүй шээс алдалтаас хамгаална.
Хурдан ба удаан дасгалын бүрдэлийг өдөрт 3-с доошгүй удаа хийгээрэй
Дасгал хийж байхдаа хэвлийн булчин, гуяны булчингийн агшилтыг оролцуулахгүй байхыг хичээгээрэй.
Ядарталаа битгий хийгээрэй- дасгал хооронд булчин амарч сэрэх боломж олгоорой.
Хурдан дасгал:
• Аарцгийн доод булчинг аль болох хурдан, хүчтэй 1-2 секундэд агшаана.
(энэ үед “нэг,хоёр ” гэж тоолоорой)
• Булчингаа суллаад амар
• Амрах хугацаагаа агших хугацаанаас их байна гэдгийг санаарай
(“.....гурав, дөрөв, тав”)
• Дасгалыг 10 минутын турш хийгээрэй.
Удаан дасгал:
• Аарцгийн булчинг агшааж аль болох удаан барьна.(“дотроо нэг, хоёр, гурав, дөрөв” гэж тоолоорой)
• Булчингаа суллаад амар
• Амрах хугацааг агшилтын хугацаанаас илүү байх ёстойг санаарай.
(“...тав,зургаа,......арав” )
• Дасгалыг 10 минутын турш хийх бөгөөд булчин агших хугацааг аажим 10 сек хүртэл нэмэгдүүлэх бөгөөд амрах хугацааг ч бас уртасгана гэдгээ битгий мартаарай!!!