11-328378      info@tse-pu.mn
link 1
link 2
link 3

Метаболик синдром

Метаболик синдром

Метаболик синдром
Цусан дахь сахарын хэмжээ ихсэх, өөхөлж таргалах, захын эдүүд инсулинд мэдрэг бус болох,пурин,липид, нүүрс усны солилцоо алдагдах, артерийн даралт ихсэх энэ бүх шинж тэмдэгүүдийг метаболик синдром, Х синдром,Reavenii синдром, инсулинд тэсвэрт хам шинж гэж янз бүрээр нэрлэсэн байдаг.
1988 онд Prof. Dr G.Reaven
-инсулинд мэдрэг бус байдал
-хэвлийгээр таргалах
-артерийн даралт ихсэх
-зүрхний цусан хангамжийн дутагдал
-гиперлипидемия
-(LDL-ихэссэн
- HDL-буурсан триглицерид ихэссэн эдгээр өвчнүүдийн нийлбэрийг X syndrome гэж нэрлэсэн байдаг.)

1989 онд Prof. Dr Каплан
-чихрийн шижин
-таргалалт
-даралт ихсэх
-зүрхний цусан хангамжийн дутагдал үхлийн 4 гэж нэрлэсэн. Учир нь эдгээр өвчнүүд байгаа хүмүүс 20-30 жилээр нас хорогддог байна.

1932 онд Prof. Dr Arnesev доорх 5 өөрчлөлтөөс дор хаяж 2 нь байгаа үед метаболик синдромтой гэж үзсэн.
(Бодисын солилцооны өөрчлөлтийн хам шинж)
-инсулинд мэдрэг бус (гиперинсулинеми) цусан дахь сахарын хэмжээ өндөр
-дилипопротейдемия-LDL ихэссэн бага нягтралтай липопротейд цусанд ихэссэн
Гипертриглицеридемия-цусан дахь триглицеридын хэмжээ их.
HDL-өндөр нягтралт липопротейдын хэмжээ буурсан.
-цусанд бүлэн буюу тромб үүсэх хандлагатай
-артерийн даралт ихсэх
-чөлөөт өөхний хүчил ихээр үүсдэг, ерөнхий таргалалттай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар X синдромтой чихрийн шижинтэй болох магадлалтай хүмүүс Европт 40-60 сая хүн байгаа. АНУ-д 34% 30-с дээш насны хүмүүсийн хувьд нь метаболик синдромтой, Метаболик синдром нь идэр насны хүмүүст , эмэгтэйчүүдэд голлон тохиолдож байсан бол одоо хүүхэд залуучуудад элбэг тохиолддог болсон. Метобалитик синдром нь эрүүл бус амьдралын хэв маягаас урган гарсан орчин үеийн анагаах ухааны тулгамдсан асуудлуудын нэг юм.
Амьдралын зөв маяг гэдэг нь
-зөв хоололт
-хэвийн биеийн жинтэй байх
-насандаа тохирсон дасгал тогтмол хийх
-архи тамхи хэрэглэхгүй байхыг хэлнэ.
Метаболик синдром үүсэх магадлалтай хүмүүсийн тоонд доорх өвчнүүдийн шинж илэрсэн хүмүүс орно.
Артерийн даралт ихсэх
Чихрийн шижин
Илүүдэл жин, таргалалт
Зүрхний цусан хангамжийн дутагдал атеросклероз судасны хатууралтай
Хөдөлгөөний дутагдалтай дээрх өвчтөнүүдтэй хүмүүс ойрын хамаатан садан болно.

Эрсдэлт бүлэг:
Шээсний хүчилийн солилцоо алдагдсан (гиперурикеми)
Подагра
Бэлгийн сулрал

Эмгэг жам
Метаболик синдромын үүсэх үндэс нь анхдагч инсулин мэдрэг бус байдал ба гиперинсулинеми гэж сүүлийн үед үзэж байгаа.Метаболик синдром үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл нь калори ихтэй хоол хүнс их хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, зарим өвчнүүд, инсулины эсрэг үйлдэлтэй эмнүүд. Хэвийн биеийн жингээс 40%-р илүүдэл жинтэй болоход глюкоз боловсруулалт 30-40% буурдаг.
Таргалалт гэдэг бол
Нас баралт өндөртэй, зүрх судасны өвчин үүсэх эрсдэлт биеэ даасан хүчин зүйл юм. 2 төрлийн таргалалт байдаг. Андройд ба гинойд хэлбэрийн таргалалт
Андройд хэлбэрийн таргалалт гэдэг нь хэвлий дотор эрхтэнүүдэд их хэмжээтэй өөх хуримтлагдан мөчдүүдэд, өгзөгөнд өөх бага байдаг. Ийм таргалалтыг абдоминал буюу хэвийн, төвийн таргалалт гэдэг.
Андройд хэлбэрийн таргалалт –чихрийн шижин, атеросклероз судасны хатуурал, артерийн даралт ихсэлт үүсэх гол хүчин зүйл. Дотор эрхтэнүүд таргалахаар чөлөөт өөхний хүчлүүд хэвийн үеийнхээс 20-30 дахин илүү хэмжээтэйгээр очдог. Маш их хэмжээний чөлөөт өөхний хүчил байнга элгэнд ирэхээр бодисын солилцооны элгэнд өөрчлөлт гардаг. (гипергликеми, LDL-ихсэх, инсулинд мэдрэг бус байдал, гиперинсулинемитэй цусанд өөх тос болон сахар ихсэнэ ) гиперинсулинеми, инсулинд мэдрэг бус байдал артерийн даралт ихсэхэд нөлөөлнө. Метаболитик синдром нь судасны хатууралтай нягт уялдаатай. Метаболитик синдром үүссэнээс 10-20 жилийн дараа атеросклорез үүсэж, инфаркт инсульт (цус харвалт) тохиолдоно.

Оношилгоо
Үндсэн шинж тэмдэг
Төвийн буюу хэвлийн таргалалт бүсэлхийн тойрог эмэгтэй хүнд 80см, эрэгтэй хүнд 94см байх ёстой. Мөн (BMI) биеийн жингийн индекс үзэж таргалалтын зэрэг болон зүрх судасны өвчин үүсэх магадлалыг тогтооно.
БЖИ=(биеийн жин (кг))/(өндөрЧ2 (м2))
Биеийн жингийн дутагдалтай <18,5 кг/м2 Эрсдэл байхгүй
Хэвийн жинтэй 18,5-24,9 хэвийн
Илүүдэл жинтэй 25,0-29,9 Ихэссэн
I Зэргийн таргалалт 30,0-34,9 Өндөр
II Зэргийн таргалалт 35,0-39,9 Маш өндөр
III Зэргийн таргалалт 40 Хэт өндөр

Нэмэлт шалгуур:
-артерийн даралт (>140/90 мм муб)
-HDL (өндөр нягтралтай липопротейд буурсан) <1,0 ммоль/л
-LDL (бага нягтралтай липопротейд) ихэссэн >3,0 ммоль/л
-өлөн үед цусан дахь сахарын хэмжээ ихэссэн (гипергликеми) (>6,1 ммоль/л)
-предиабет шинжлэхдээ өлөн дээр шинжлээд чихэртэй ус уугаад 1-2 цагийн дараа цусан дахь сахарын хэмжээ үзнэ. 7,8-11,1 ммоль/л хооронд гарах ёстой. 7,8 доош байвал бамбай булчирхайн үйл ажиллагаа багассан бөөрний дээд булчирхай гэдэснээс глюкоз шимэгдэлт буурсан , нойр булчирхайнаас инсулин хэт их ялгарч байгаа. 11,1 ммоль-с дээш байвал биемахбодь глюкоз хэрэглэх чадвар буурсан. Бамбай булчирхайн хордлоготой, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа үйл ажиллагаа ихэссэн, тархины гипоталамусд өөрчлөлт орсон. 12 нугалаа гэдэсний шархлаа, бөөрний өвчин, халдварт өвчнүүдийн ерөнхий хордлого байж болно.
Үндсэн, туслах шинжилгээ хийж метаболитик онош баталгаажина.

Ялган онош
Хэвлийн таргалалт, даралт ихсэх, нүүрс ус өөх тосны солилцоо алдагдах зэрэг метаболитик синдромын шинж тэмдэгүүд нь Иценко Кушингын синдромын үед мөн адил тохиолдоно.Гадна төрх хүртэл адилхан байдаг. Тиймээс ялган оношлохын тулд тархины компьютер томографи MRI хийж гипофизын бүтэц үйл ажиллагаа, хавдар байгаа эсэхийг тодорхойлно. Мөн бөөрний дээд булчирхайг шинжилж үзэх хэрэгтэй. (кортикостерома, адинокарциома)
Цусанд кортизол, альдостерон, альдостерон ЭКТГ, пролактин, тиреотропренин даавруудыг үзнэ. Метаболитик синдромын үед эдгээр дааврууд бага зэрэг нэмэгддэг бол анхдагч дотоод шүүрлийн эмгэгийн үед 10-100 дахин өндөр гардаг.