11-328378      info@tse-pu.mn
link 1
link 2
link 3

Эрчүүдийн таргалалт өвчин мөн үү?


Урьд нь таргалалт бол хүн энерги нөөцөлж хадгалж байгаа нэг хэлбэр,гоо сайхны алдагдал ховор тохиолдолд дотоод шүүрлийн эмгэгээс үүсдэг гэж үздэг байлаа.
Эмч судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээний дүнд хэвийн жинтэй хүнийг бодвол тарган хүн олон төрлийн өвчнөөр өвчлөмтгий ,таргалалт гэдэг бол аюултай заавал эмчилэх ёстой эмгэг гэж үздэг болсон. Өөхөн эд зөвхөн арьсан дор үүсээд зогсохгүй дотор эрхтэнүүдэд үүсэж үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Илүүдэл жинтэй хүн зүрхний элдэв өвчтэй,даралт ихэсдэг,үе мөч өвддөг,чихрийн шижинтэй,улмаар нас нь ихээхэн богиносдог. Статистик судалгаагаар таргалалт дэлхий даяар өргөн тархаж , илүүдэл жинтэй эрчүүд ихэссэн тул таргалалтыг гэдгийг дэлхий даяар тахалын хэмжээнд авч үздэг болсон. Эрчүүдийн таргалалт эмэгтэйчүүдийнхээс эмнэл зүйн хувьд илүү хүнд явцтай ,эмчлэхэд илүү төвөгтэй, зүрх судасны хүндрэл амархан үүсдэг, эмэгтэйчүүдтэй харьцуулахад 8-12 жилээр нас нь богиносдог. Тиймээс таргалалт гэдэг мань урьд хожид байгаагүйгээр ноцтой аюул учруулж, шийдвэртэй тэмцэх хэрэгтэй болоод байгаа.

Таргалалтыг хэрхэн оношлох вэ?
Таргалалтыг оношлох үндсэн арга бол бүсэлхийн тойрог хэмжих. Өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьдаг эр хүн бүр бүсэлхийн тойргоо 94 см байлгах хэрэгтэй,94см-с дээш бол таргалалт гэж үзнэ,102см-см дээш бол таргалалт бас тестостерон дааврын дутагдалтай гэсэн онош тавигдана. Эр хүний эрүүл байх гол үзүүлэлт бол тестостерон дааврын хэмжээ. Эрчүүдийн таргалалтын онцлог нь эр бэлгийн даавар тестостероны хэмжээ таргалхаар буураад байдаг.
Тестостерон бол эр бэлгийн гол даавар,эр хүний бэлгийн болон нийгмийн харьцааг тодотгогч даавар юм. Эр бэлгийн даавар буурсанаар их хэмжээний өөх хуримтлагдаж таргалалттай тэмцэхэд сөргөөр нөлөөлдөг мөн энэ даавар мань эр хүний сэтгэл санаа, зан ааш, булчингийн хүч массыг хариуцдаг.

Тарган хүнд ямар хүндрэлүүд үүсэх вэ?
Зүрх судасны талаас: артерийн даралт ихэснэ, зүрхний үйл ажиллагаа муудна, тархины цусан хангамж муудаж цус харвана, зүрхний цусан хангамж муудаж зүрхний шигдээс болно,хөлний хураагуур судас өргөснө.
Бодисын солилцоо талаас: чихрийн шижин- нүүрс усны солилцооны эмгэг.
гиперлипидеми,атеросклероз- өөх тосны солилцооны эмгэг. Подагра-бөөр,үе мөчид шээсний хүчлийн давсны хуримтлагдана.
Амьсгалын талаас :амьсгаадна, шөнийн апное буюу нойрон дунд хурхираж үе үе амьсгал тасалдана.
Үе мөч талаас: артрит- үений үрэвсэл, нурууны остеохондроз үүснэ.
Ходоод гэдэс талаас : цөсний чулуу үүснэ.
Хавдар талаас:түрүү булчирхай болон шулуун гэдэсний хавдар үүснэ.
Энэ олон өвчнүүдээс гадна бас нэг өөр ноцтой хүндрэл үүсгэдэг- бэлгийн сулрал. Таргалалтаас болж бэлгийн дуршил буурч хөвчрөлийн хямрал үүснэ.Мөн үрийн шингэний чанарыг бууруулна.Заримдаа генийн өөрчлөлтөнд оруулж үргүй болгоно.Эрүүл хүнийг бодвол таргалалттай эр хүний үрийн шингэнд цөөн тооны амьд эр бэлгийн эсүүд байх бөгөөд генийн гажигтай байх нь элбэг.Ийм өөрчлөлттэй эр бэлгийн эсүүд өндгөн эс дотор нэвтэрч үр тогтоох чадвар муу байдаг.Биеийн жингийн индекс өсөх тусам үрийн шингэний чанар муудаж элдэв гажгууд их тохиолдоно.Хүүхэд өсвөр насныханд ч гэсэн таргалалт аюултайгаар нөлөөлдөг.Өөхөн эд нь төмсөгний эдийг дарангуйлж тестостерон ялгаралтыг бууруулж улмаар бэлгийн бойжил зогсож удааширна.

Эрчүүдийн таргалалтыг хэрхэн эмчлэх вэ?
Таргалалтаас болж санаа зовж байгаа хүнд хамгийн түрүүнд яаж турах вэ гэдэг асуудал үүсдэг. Таргалалттай тэмцэх үндсэн зарчим нь маш энгийн ,өдөр тутам баримталах гам дээр хөдөлмөр зүтгэл нэмэхэд л Та биеийн жингээ багасгаж амьдралаа өөрчилж чадна. Таргалалттай тэмцэхэд хамгийн гол нь хооллолтоо нэг мөсөн өөрчлөх. Монголчууд дээр үеэс хооллолтондоо маш их анхаарал тавьж ирсэн улс. Зун цагаан идээгээ идэж тараг айрагхан ууж ходоод гэдсээ амрааж байгаад өвөлдөө мах иддэг, хоосон хонохгүй хоёр идэхгүй гэсэн зарчимтай. Их идсэнээр өвчин орооно - ховдогийн гай болно, хүн өл дааж сурахад буруудахгүй, хүүхдийг багаас нь амттанаар эрхлүүлж болохгүй гэж хооллох аргад сургадаг.Хүн болгон өөрийн мөнгө зэсэн аягандаа хоолоо идэж Хелико бактерээс сэргийлдэг.Ааруул идэж шүдээ хамгаалсанаар шүд хорхойтоход үүсдэг элдэв өвчин тусдаггүй эрүүл ард түмэн байлаа.
Одоо үед таргалалтаас ангижрахын тулд хоолоо сойх дэглэм "диет" барьдаг болсоныг судалгаагаар тийм ч сайн зүйл биш гэж нотолсон. Их иддэг байсан хүн гэнэт диет барьж хоолоо сойхоор бие мах бодь стрессд ордог байна. "Диет" барьж дуусаад буцаад хэвийн хоол ундаа идэхээр бие мах бодь маш хурдан алдасан жингээ энергие нөхөөд авчихдаг. Бие мах бодь дараагийн стресс "диетэнд" өөрийгөө бэлдэж нөөцөлж эхэлдэг. Хэрэв та хооллолтоо өөрчлөсөн бол нэг мөсөн насан туршидаа баримтлахаар өөрчлөх хэрэгтэй.
Турахад шаардлагатай 2-х гол хүчин зүйл бол хөдөлгөөн. Биед хоолоор орж ирэх калори илчлэгийг багасгахаас гадна калорийг шатаах хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Гаднаас бага калори авч их калори шатаана гэсэн үг. Алхах бол хамгийн энгийн тусгай бэлтгэл тоног төхөөрөмж шаардагдахгүй үр дүнтэй биеийн тамирын дасгал. Идэвхтэй алхаа болон зөв хооллолтыг хослуулсанаар
үр дүнтэй турж болно. Өдөрт доод талд нь 30-40 минут хурдан,идэвхитэй,ядарталаа алхах хэрэгтэй. Нэмэлт хөдөлгөөн дасгалуудыг хийвэл илүү үр дүнтэй болно. Зөв хооллоод биеийн тамираар хичээллэсэн ч турахгүй байгаа бол тестостерон буюу гол өөх шатаагч даавар дутагдасны шинж.
Хэрэв тестостерон дутагдсан бол доорх шинжүүд илэрнэ.
1- Бэлгийн үйл ажиллагаа алдагдана, хөвчрөл муудна, бэлгийн дуршил буурна, үрийн шингэн багасна,үргүйдэл үүснэ.
2-Сэтгэл зүйн өөрчлөлт гарна. Уур уцаартай,стрестэй,ой тогтоолт болон төвлөрөлт муудсан ,нойр хулжина,их унтасан ч нойр ханахгүй ядрамтгай болсон.
3- Биед өөрчлөлт гарна.Өөхөлнө,булчингийн хүч болон хэмжээ буурсан,ууц нуруу болон үе мөчөөр өвдөнө,хөх томорно (гинекомасти),шээсний гаралт өөрчлөгдөнө хүчгүй,ойр ойр шээнэ,шөнө босож шээнэ.
Тестостерон дутагдал гэдэг онош тавихын тулд заавал лабораторын шинжилгээ хийж баталгаажуулна. Цуснаас тестостерон дааврыг шинжилж үзнэ хэрэв хэвийн хэжээнээс буурсан, дээрх шинж тэмлэгүүд илэрсэн бол гипогонадизм буюу тестостерон дааврын дутмагшил гэсэн онош тавьна.

Эмчилгээ: Хоолны калорийг багасгаж зөв хооллоно.,энерги хүч их зарцуулах дасгал хөдөлгөөн тогтмол хийнэ, турж жин хасахад их чухал үүрэгтэй өөх шатаагч анаболик даавар - тестостерон нөхнө.
Даавар нөхөх эмчилгээ хийснээр бүсэлхийн тойрог багасаад зогсохгүй цусан дахь холестерин триглицерид липид багасна, бэлгийн дуршил нэмэгдэж чалх сайжирна, ерөнхий биеийн байдал дээрдэж сэтгэл санаа өөдрөг болж стресс багасна мөн өөхөн эдээс ялгардаг зүрх судасны өвчин хүндрэл үүсгэдэг биологийн идэвхт "үрэвслийн маркерууд "-н хэмжээ буурдаг сайн талтай.