11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Эрүүл мэндэд хэрэгтэй монгол ахуй

Эрүүл мэндэд хэрэгтэй монгол ахуй

Сүүлийн үед манай эмнэлэг дээр хөдөөнөөс ирж эмчлүүлэх хүмүүсийн тоо олширч байгаа. Дээхэн үед хөдөөнийхөн мань харьцангуй эрүүл байсан бол одоо байдал эсрэгээр болчихлоо.
Энэ нь монгол уламжлал ,ахуй,зан заншилаас холдож хөндийрсөнтэй холбоотой болов уу.
Хөдөөнийхөн мань Морь унахаас илүүтэй мотоцикл унадаг болжээ. Морь унахад аарцаг хөлний булчингуудаас гадна их биеийн олон тооны булчингууд оролцож нэг маягийн биеийн тамирын дасгал болж өгдөг. Мотоцикл машин унахад биед эвтэй тухтай боловч тэр нь эсрэгээр хөдөлгөөний дутагдалд оруулдаг. Удаан сууснаар бага аарцагны булчингууд хөшиж цусны эргэлт нь удааширдаг. Булчингууд агшиж хөдөлж байж хураагуур судасны болон тунгалгийн шингэн гүйж эргэлддэг. Цусны эргэлт бага аарцганд удааширхаар венийн зогсонгшил, тунгалгын зогсонгшил үүснэ. Энэ нь улмаар олон тооны өвчин үүсэх шалтгаан болно жишээ нь шамбарам,Түрүү булчирхайн үрэвсэл,бэлгийн сулрал гэх мэт. Зөөлөн суудалд тухлан суудаг хүмүүс мань хөдөлгөөний дутагдалд орж улмаар олон тооны өвчний үүр болдог .Таргалалт,чихрийн шижин,зүрх судасны өвчин,бэлгийн сулрал,даралт ихсэх,үргүйдэл бол наад захын жишээ.
Ер нь монгол хүн,монгол морь,монгол эмээл,монгол дээл хоорондоо зохицсон нарийн учигтай. Монгол хүн хэдэн мянган жил морио унаж хэдэн сар жилээр хэдэн мянган бээрийг туулж тулалдаж уралдаж туулсаар өдий хүрсэн.Өнө эртнээс бид модон эмээл л хэрэглэсээр ирсэн ,ямарч хүн эмээл дээр эсгий дэвсээд зөөлөн тухтай эмээл хийж чадна гэтэл зөөлөн суудал дээр удаан суух нь эрүүл мэндэд тийм ч тустай зүйл биш гэдгийг өвөг дээдэс мань мэддэг байжээ. Орчин үед зөөлөн буйдан суудал эмээл дээр тухлаж олон өвчинд шаналж нэрвэгдсэний дараа л бид энгийн нэгэн модон монгол эмээл мань ямар ач тустайг ойлгож эхэлж байна.
Хэдэн сарын өмнө манай эмнэлэг дээр Баянхонгороос нэг өвөө ирж сургаалиа хайрласан юм.-Багш мань Морио унаж модон эмээлээ тохож бай, түрүү булчирхай өвдвөл зайдан морьдож хөлөргөж бай гэж захьсан өвөө нь насаараа модон эмээлээ тохоод морио унаж байна даа гэж 80 гарсан өвөө хуучилсан. Тэр өвөө нуруу цэх ,хөл хөнгөн ,ухаан саруул,настай ч шээс дутуу шээдэг шөнө шээдэг гэсэн зовиургүй 7 хоногтоо эмгэнээ ганц хоёр удаа ноолчихдог гэлээ ,орчин үеийн онолоор 80 хүрсэн ч 40тэй мэт сэтгэж мэдэрч амьдарч байх ёстой гэж үздэг болсоны тод жишээ нь тэр өвөө байлаа.
Дээр үед монголчууд мань өглөө эртлэн босож уул овоон дээр гарч ургах нарныг угтаж тэнгэртээ мөргөж байсан нь орчин үеийн хэллэгээр өглөөний гүйлт хийж эрүүл агаараар амьсгалдаг байж. Бурхандаа 108 удаа сунж мөргөж нүгэлээ наманчилдаг гэтэл тэр мөргөл мань сурья намаскара гэдэг йогийн дасгалаас эхтэй аж , хөгшид мань орой болгон йогийн дасгалаар хичээллэж стрессэ тайлдаг байсан болж таарлаа.
Хоол их идсэнээс болж чихрийн хэрэглээгээ хэтрүүлсэнээс болж бид 21 зууны тахал гэх чихрийн шижин өвчнөөр монголчууд мань сүүлийн үед маш их өвдөх боллоо хэрэв бид уламжлалт маягаар хоол хүнсээ хэрэглэдэг байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан аж.
Зун нь цагаан хоолтон болж махны хэрэглээгээ багасгаад , долоо хоногтоо нэг удаа мацаг барьчихдаг, хоёр идэхгүй хоосон хонохгүй байснаар бие эрүүлжиж байж. Өлслөө гээд өвчин болохгүй харин их идсэнээр өвчин болж ховдогийн гайг амсаж явна.