11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Даавар

Даавруудын хаан буюу хаадын даавар.
Эр хүн гэдэг мань байнгын тэмцэл дор тоо толгой нь амархан хорогддог тул байгалиас тоо толгойг нь нөхөхийн тулд мөнхийн залуу насны бэлэг заягдсан байдаг. Ханхар цээж, булчин шөрмөс,хүчирхэг зүрх,хурц ухаанаас гадна үхэн үхтэлээ үр удмаа үлдээх чадамжаар хангагдсан. Гэтэл яагад орчин үеийн эр хүн 30 гараад л эрт хөгшрөөд, гүзээ сууж, булчин сулбайж, бэлгийн сулралд ороод байна. Орчин үеийн анагаах ухаан энэ бүхний буруутан нь эрчүүдийн дуртай 3 гол зүйл болох машин, буйдан .шар айрагаас илүүтэй тестостерон даавар буруутай гэж үздэг. Бүр тодруулбал тестостерон дааврын дутмагшил энэ бол жинхэн эр хүний гол санаа зовж анхаарч байх ёстой зүйлсийн нэг юм.
Тестостерон гэж ер нь юу вэ?
Эмэгтэй хүний бие мах бодийг олон даавар зохицуулж удирдаж байдаг. Харин эр хүнд ганц гол даавар бий тэр нь тестостерон (андроген). Төмсөгөнд боловсорч эр бэлгийн 2 гч шинжийг тодорхойлж эр хүний бэлгийн үйл ажиллагаг зохицуулдаг. Хурд хүч ,дайчин чанар ,тэсвэр тэвчээр , хүчирхэг хүйсний гол шинжүүд энэ л даавартай холбоотой. Химийн бүтцийн хувьд анаболик стеройд тул булчингийн масс нэмж,өөх хайлуулахад оролцодог.
Тестостерон даавар (Т) ургийн хөгжлийн 7 долоо хоногоос ялгарч эхлэхээр хүйсний ялгарал эхэлнэ. Эхлээд эмэгтэй төрхөөр хөгжиж байснаа Т дааврын нөлөөгөөр ХУ хромосомтой ураг эрэгтэй төрхтэй болон цаашид хөгжинө. Эхэсээс гонадотропин даавар ялгарч төмсөг бөөрний дээд булчирхайнаас тестостерон ялгарах процессын эхлэл тавигдана. Дааврын нөлөөгөөр дотор эрхтэнүүд ,гадна бэлэг эрхтэнүүд боловсорч хэлбэржинэ. 4 сараас Т дааврын хэмжээ нас биенд хүрсэн хүнийхтэй адил хэмжээнд хүрнэ. Тархи гипоталамусд нөлөөлсөнөөр хэтийн бэлгийн чиг хандлага зан төрхийг тодорхойлно. Хүүхэд төрсөнөөс 3 сарын дараа Т дааврын хэмжээ буурч өсвөр насны бэлгийн бойжлын үед дахин ихэснэ. Өсвөр насны баньд нар гэнэт өсөж булчинлаг болж дуу хоолой нь бүдүүрч зан авир өөрчлөгддөг нь энэ насанд Т даавар их хэмжээгээр ялгарч эхэлдэгтэй холбоотой. 25-30 насанд Т дааврын хэмжээ хамгийн их тунгаар ялгарч байдаг.Цаашид жилд 1-2% тестостерон дааврын хэмжээ буурч байгаад 80 насанд 25 насныхаа үетэй харьцуулахад 40% буурчихдаг.
Артерийн даралт ихсэх, чихрийн шижин,зүрхний шигдээс,эм удаан хугацаагаар хэрэглэх үед Т дааврын хэмжээ огцом буурдаг улмаар Т даавар дутагдсанааас дээрх өвчнүүдийн явц хүндэрдэг.
Эр бэлгийн даавар Т хэмжээ буурахаар эр хүний биед гарах өөрчлөлтийг урологийн эмч нар андропауз,LOH,PADAM,эрчүүдийн цэвэршилт гэх нэр томьёог ашиглан нэрлэдэг. Гэхдээ эр хүний цэвэршилт нь эмэгтэй хүнийхтэй адилгүй. Нас ахихын хэрээр эмэгтэй хүн шиг нөхөн үржихүйн чадамж нь алдагдахгүй харин бэлгийн дур буурч, хөвчрөлийн хямрал үүсэн бэлгийн сулралтай болдог энэ нь улмаар сэтгэл гутрал архаг ядаргааны шалтгаан болж өөртөө итгэх итгэл буурна.
Эрт хөгшрөлтийн шалтгаан: Хэтэрхий эрт эсвэл хэтэрхий хурдацтайгаар тестостерон буурвал эрт хөгширч эхэлнэ. Ихэнх эмч нар энэ байдалд анхаарал хандуулаад байдаггүй, өвчтөнгүүд ч мөн адил архаг хууч өвчин, эмийн хэрэглээнээс болж ийм байдалд хүрсэнээ тэр бүр ойлгодоггүй. Харин эрэгтэйчүүдийн буюу андрологийн эмч нар - Чихрийн шижин , Артерийн даралт ихсэх өвчин , Зүрх судасны өвчин , Таргалалт , Нойргүйдэл , Невроз эсвэл депресс , Архинд донтох , ямар нэг эмийг маш удаан хэрэглэхээр эмч бичиж өгсөн үед заавал эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй гэж зөвлөдөг.
-Таны бие өвдөж эмчид (дотор ,зүрх судас ,мэдрэлийн г.м.) байнга үзүүлэх шаардлага гарвал дээрх эмч нараас өөрийн дотоод шүүрлийн өөрчлөлтийн талаар асуух хэрэгтэй хэрэв таньд андроген даавар дутагдсан нь лабораторын шинжилгээгээр батлагдвал урологийн эсвэл андрологийн эмчид үзүүлэх ёстой.
-Хэрэв ямар нэг шалтгаангүйгээр уурлаж бухимдаж үглэж стресдээд байвал энэ ч бас эмчид үзүүлэх шалтгаан болно.
-Хэрэв таны бэлгийн дуршил буурвал яаран Виагра гэх мэт эм дур мэдэн уух хэрэггүй янз бүрийн “гайхамшигт” чалх сайжруулдаг гэх эмнүүд бүүр ч хэрэггүй эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж мэднэ. Виаграгийн төрлийн эмүүд эмчийн хяналтан дор хэрэглэдэг гэдгийг анхаарна уу.
-Хэрэв Таны нөхөр бэлгийн харьцаанд орохоос зайлсхийж бэлгийн дуршил нь буурсан бол энэ байдлыг эмчлэх боломжтой гэдгийг ойлгуулж тестостероны хэмжээг үзэж нөхөх эмчилгээ хийлгээрэй мөн Т дааврын хэмжээ эрт эсвэл хурдацтай буурч байгаа шалтгааныг илрүүлж арилгах хэрэгтэй.
-Өөхийг сүүлийн үед дотоод шүүрлийн эрхтэн гэж үзэх хандлагатай болсон бөгөөд өөхний эсийн ялгаруулдаг Лептин даавар нь Т дааварын нийлэгжилтийг бууруулдаг ө.х. Т даавар буурахаар хүн таргална, үүссэн өөх нь Т дааврын хэмжээг бууруулна гэтэл эр хүнд гол өөх шатаагч нь Т даавар байдаг ингээд Т дааврын хэмжээг ихэсгэж өгөхгүй бол хүн турахад хүндрэлтэй болдог.
Хэт их ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхээр хүнд Кортизол гэдэг даавар ихээр ялгардаг энэ даавар мөн адил Т дааврын хэмжээг бууруулдаг ,дасгал амралтаа зохицуулахгүй бол хэт их ачаалал өгвөл сөрөг үр дүн бас гардаг. Пивонд фитоэстроген гэдэг эм бэлгийн даавартай бүтцийн хувьд төстэй бодис агуулагддаг ,пиво их уусанаар эр бэлгийн даавар дарангуйлагдаж хөх гуя хэвлий хавиар өөх хуримтлагдаж эхэлдэг.
Эрүүл хүү- жаргалтай аав,нөхөр. Сайн ээж нар охин хүүхдийнхээ бэлэг эрхтэн бэлгийн бойжилд анхаарал хандуулж шаардлагатай бол эмчид үзүүлэн асардаг. Эрэгтэй хүүхдэд ийм анхаарал тавих нь сул зарим тохиолдолд бага насанд илрүүлж хагалгаанд орох байсан өвчнийг сүүлд нас бие гүйцсэн хойно илрүүлэх тохиолдол байдаг. Гэтэл хүүхдийн бэлгийн бойжилын шиж тэмдэг болох дуу хоолой бүдүүрч,биеийн галбир насанд хүрсэн хүнийх шиг болох,биений үс их ургах,арьсны асуудал үүсэх зэрэг нь хэт эрт (10 наснаас өмнө) эсвэл оройтож эхэлвэл ( 14 наснаас хойш) эцэг эхчүүд заавал анхаарал хандуулах ёстой. Илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал ,гахайн хавдар эрэгтэй хүүхдэд ирээдүйд бэлгийн асуудал үүсгэж мэдэх тул хүүхдийнхээ жинг хүнс хэрэглээх хянах хэрэгтэй, гахайн хавдарын улмаас төмсөг хавдаад эмчлүүлсэний дараа эдгэрчихсэн гэж хүмүүс бодоод байдаг гэтэл 6 сарын дараа гэхэд төмсөг нь жижигэрч хатингиршдаг улмаар үргүй болсон тохиолдолууд гарсаар л байна.
Тестостерон даавар дутагдсаны шинж тэмдэг
Бие тавгүйрхэнэ ,тамирдана,ядарна,ажлын бүтээмж муудна,ууртай уцаартай,цочиромтгой, нойргүйдэл, орондоо хөлрөх,гэнэт бүх бие халуу шатах,оюуны чадамж буурна, мартамхай уймраа болно.Таргална гүзээ сууж хөх гуя өгзөгөөр өөхлөнө,Булчингийн хэмжээ буурна.Ясны сийрэгжил үүсэж яс хугарна.Бэлгийн дуршил буурч бэлгийн сулрал үүснэ.
Амьдралын чанарыг удирдах
Орчин үед амьдралын чанар гэдэг ойлголт нэвтэрч тархаж эхэлсэн. Хүн 80 настайдаа яг л 40 настай мэт сэтгэж өөрийгөө мэдэрэх ёстой гэж үздэг болсон. Тестостероны түвшинг хэвийн болгосноор таргалалт өөхлөлтөөс сэрийлнэ энэ нь цаашид зүрх судасны өвчин,чихрийн шижин, ясны сийрэгжил хугарал, бэлгийн сулрал ,үүсэхээс сэргийлнэ,бэлгийн хэвийн үйл ажиллагааг хязгааргүйгээр сунгаж болно. 2004 онд Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаанд эр нөхөр нь бэлгийн сулралтай бол эхнэрт нь бэлгийн дур буурах, таашаал дур тавилт бүдэг болох,сэтгэл ханамж бас буурдаг гэдэг нь тогтоогдсон. Бэлгийн хамтрагч нь эмчлүүлсэний дараа дээрх шинж тэмдэгүүд эхнэрт нь ч гэсэн бас байхгүй болсон байна.