11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Альфа липойд хүчил

Альфа липойд хүчил

Альфа липойд хүчил
    Чихрийн шижин , нейропати ба бусад хүндрэлүүд эмчилгээ
    1950 онд альфа липойд хүчлийг анх илрүүлсэн.Бүтцийн хувьд хүхэр агуулсан  тосны хүчил юм.Бүх эсийн дотор үүнийг илрүүлж болно, эсэд энерги үүсэхэд оролцдог.Глюкозыг энерги болгон хувиргахад орлцдог бодисын солилцооны чухал элемент юм.Альфа липойд хүчил маань хамгийн хүчтэй антиоксидант, биед байгаа хорт бодисуудыг саармагжуулдаг оксидатив стресс үүсгэдэг чөлөөт радикалуудтай гол тэмцэгч нь юм.
Зүрх судасны эмч нар загасны тос  омега 3-ийг зүрх судасны өвчнөөс сэргийлэх зорилгоор уулгадаг байсан бол одоо альфа липойд хүчлийг маш ихээр хэрэглэж эхэлсэн.
    Чихрийн шижин болон чихрийн шижингийн хүндрэл нейропатийн үед альфа липойд  хүчил  үр дүнтэй гэдэг нь нотлогдсон. Хоолны шимэгдэлт нь альфа липойд хүчлийн шингэцийг сааруулдаг гэж үздэг тул хоол идэхээс 1-2 цагийн өмнө уувал зохистой.
Антиоксидантууд юунд хэрэгтэй вэ?
    Өвчлөл болон хөгшрөлт нэг талаасаа чөлөөт радикалуудын улмаас үүсдэг.Бодисын солилцооны явцад биед үүсдэг эдгээр хэрэгцээгүй бүтээгдэхүүн нь эсүүдийг гэмтээж хөнөөж байдаг. Альфа липойд хүчил ус тосонд уусдаг өвөрмөц антиоксидант тул бодисын солилцооны олон үе шатанд нөлөөлж эд эсийг чөлөөт радикалуудаас хамгаалж чаддаг.Бусад усанд эсвэл тосонд уусдаг антиоксидантуудаас ялгаатай нь усанд ч тосонд ч уусдаг өвөрмөц шинж чанартай.Харьцуулахад С витамин зөвхөн усанд уусдаг, Е витамин зөвхөн тосонд уусдаг. Антиоксидант өөрсдийгөө золиослон байж чөлөөт радикалуудаас эд эсийг хамгаалдаг.  Альфа липойд хүчлийн нэг сонирхолтой тал нь хэрэглээд дууссан антиоксидантуудыг үйлчилгээг буцааж  сэргээдэг мөн тэдгээр антиоксидантуудын үүргийг нөхөн биелүүлж чаддаг. Тиймээс альфа липойд хүчлийг хамгийн сайн , хүчтэй, өвөрмөц төгс антиоксидант гэж үздэг. Хамгийн тохиромжтой сайн антиоксидант нь хэд хэдэн  шаардлага давсан байх ёстой.
1.    Эд эс дотор ороод шууд үйлчлэх хэлбэрт шилждэг.
2.    Олон төрлийн хамгаалах үйлчилгээ үзүүлж чаддаг, эсийн хана мембран болон эсийн хоорондын зайд оршиж бусад антиоксидантай хавсарч ажилладаг.
3.    Хоруу чанар багатай
Альфа липойд хүчил нь дээрх бүх шаардлага хангасан натурал антиоксидант тул өвчин эмгэг, оксидатив стресстэй тэмцэхэд маш үр дүнтэй гэж үздэг.
Альфа липойд хүчлийн үүрэг.
1.    Хамгийн аюултай идэвхитэй О2-ийн идэвхитэй хэлбэр чөлөөт радикалуудыг шууд саармагжуулдаг.
2.    Глютатион Е,С витаминыг сэргээж дахин ашиглах боломжтой болгодог.
3.    Биед байгаа хүнд металлуудтай шууд холбогдож чөлөөт радикал үүсэх боломжийг бууруулдаг.Хүнд металлын хордлого тайлахад ашигладаг.
4.    С витамин, Глютатион, Коэнзим Q10 –ийг сэргээж бие махбодод антиоксидантийн хамгаалах сүлжээг үүсгэдэг.
Хүний биед альфа липойд хүчлийн  R хэлбэр нь элэг болон бусад эдүүдэд үүсч байдаг. Амьтаны зүрх элэг бөөрөнд ихээр агуулагдана. Ургамалд – шпинат,броколи, помидор, вандуй  брюссель байцаанд ихээр агуулагдана.
Эмийн бүтээгдэхүүнд байгаа  альфа липойд хүчил нь хоол хүнсэнд байдгаас 1000 дахин өндөр тунтай байдаг.Герман болон бусад барууны орнуудад альфа липойд хүчил нь чихрийн шижингийн нейропати үед хэрэглэхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Альфа липойд хүчил нь  L-ALA , R-ALA гэж молекул бүтцээр нь 2 ялгадаг.
R-ALA нь ургамал амьтанд байдаг хэлбэр  бол L-ALA нь синтезлэж гаргаж авсан хэлбэр юм.
R-ALA буюу натурал хэлбэрийг бие мах бодь үүсгэдэг тиймээс сүүлийн үед эрдэмтэд натурал R-ALA  хэрэглэхийг зөвлөж байгаа.
Bio-Enhanced R Lipoid Acid  гэх мэтээр сайжруулсан альфа липойд хүчлийг хэрэглвэл сайн. Эрүүл хүн өөрийн хэрэгцээтэй альфа липойд хүчлийг өөрөө үйлдвэрлэдэг. Харин нас ахихаар үйлдвэрлэл буурдаг мөн таргалалт, чихрийн шижин,нейропатитай хүнд энэ үйлдвэрлэл ихээр багассан байдаг. Ийм асуудалтай хүмүүст нэмэлтээр альфа липойд хүчил заавал хэрэглэх шаардлагатай. Чихрийн шижинтэй өвчтөн оксидатив стрессийн улмаас эд эс нь ихээр гэмтдэг. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь чөлөөт радикал үүсэх шалтгаан болдог. Оксидатив стресс нь чихрийн шижингийн хүндрэл үүсгээд зогсохгүй , инсулинд мэдрэг байдал үүсэхэд нөлөөлдөг.Чихрийн шижингийн 1 ба 2-аар хэлбэрийн үед альфа липойд хүчил нь эмчилгээний бас урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлдэг.
Альфа липойд хүчил хэргэлснээр зүрх, булчингийн эд эсүүд глюкоз илүү их шингээж ашиглах чадвартай болдог нь судалгаагаар нотлогдсон. Араг ясны булчингууд глюкозын гол хэрэглэгч , цусан дахь глюкозыг булчин шингээж авч хэрэглэдэг байх нь чихрийн шижинтэй хүнд маш чухал. Чихрийн шижингийн үед цусан хангамж муудаж, мэдрэлийн сэрэл дамжих чадвар муудсаар нейропати үүсгэдэг. Нейропатийн үед бадайрах , өвдөх гэх мэт таагүй мэдрэмж төрдөг. Ийм  хүндрэл үүсгэдэг шалтгаан нь оксидатив стресс гэж үздэг. Нейропатигийн үед альфа липойд  хүчил хэргэлснээр явцыг нь удаашируулж сайжруулдаг.  Гэхдээ чихрийн шижингийн үед үндсэн эмчилгээ, нүүрс ус багатай зөв хооллолт хавсарч байж үр дүн өгнө.