11-328378      info@tse-pu.mn
link 1
link 2
link 3

Холестрин найз уу дайсан уу?

Холестрин найз уу дайсан уу?


Холестерины эсрэг тэмцэл янз бүрээр явагдаж байдаг нь өдөр тутмын хэвийн үзэгдэл билээ. Харамсалтай нь холестрин гэж яг юу билээ гэдгийн учрыг ололгүй тэмцсээр харамсалтай үр дүнд хүрдэг. Элэг өөрөө холестрин нийлэгжүүлдэг, тэгэхээр биемахбодид их л чухал шаардлагатай байх нь. Холестрин ихэдвэл муу, дутагдвал бүр муу. Холестрин эсийн бүтцийн үндэс, цусны 1/10 эзэлдэг.
Биемахбодид холестрин ямар үүрэгтэй вэ? холестрин хүнд зүгээр ч нэг хэрэгтэй биш бүр маш чухал юм. Цусанд холестерины ердөө 10% нь бусад эрхтэнүүдэд 90% байдаг. Холестрин бол эсийн “араг яс”, түүнгүйгээр эс үржих, бие махбодь өсөх боломжгүй. Хүүхдэд холестрин илүү чухал яагаад гэвэл хүүхдэд эсийн хуваагдал маш эрчтэй явагддаг. Тийм учраас эхийн сүүнд ихээр агуулагддаг, түүнгүйгээр өсөх, хөгжих ер нь амьдрах боломжгүй.
Холестерины муу тал :Эсийн өсөлт зогсохоор холестерин эсэд хуримтлагдана. Эсийн мембран хатуу болж, нэвчимтгий чанар буурна. Биологийн идэвхт бодис болон даавар муу үйлчилдэг болно. Холестрин хуримтлагдсан цусны улаан бөөм О2 муу тээвэрлэнэ. О2 нүүрсхүчлийн хийг муу шингээнэ.Биед гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдал үүснэ. Энэ процесс цусны цагаан эсэд мөн адил явагдаж дархлаа буурна. Аажмаар маш удаанаар эсүүд үхэж, бие хөгширч тэгээд үхнэ. Дээрх хөгшрөлтийн явцыг зогсоохын тулд ЭПХ+ДГХ=омега3 ханаагүй тосны хүчил ууж байх хэрэгтэй.
Омега-3 холестрины үндсэн үүрэг
Холестрины ач тус нь хэмжээ болон чанараас хамаарна.
• Чөлөөт холестриныг илүүдэл хэмжээг хязгаарлах үүрэгтэй хоол хүнсээр орж ирсэн тосны нөлөөгөөр цөс ялгарна. Энэ хэсэгт бага нягтралтай липопротейд, их нягтралтай липопротейд гэсэн ойлголт гарч ирнэ. Үүнийг сайн ба муу холестрин гэж ойлгож болно. Лабораторын шинжилгээнд LDL-low density lipoproteid, HDL-high density lipoproteid гэж үздэг. LDL-буюу бага нягтралтай липопротейд нь эд эс өдөр тутамд хэрэгтэй байдаг холестриныг тээвэрлэж өгдөг. HDL буюу их нягтралтай липопротейд нь холестриныг илүүдлээс цэвэрлэж өгдөг. Цөс ялгарахгүй бол HDL ч байхгүй биемахбодь илүүдэл холестриноос ангижирахгүй. Улмаар холестрин цусанд ихсээд ирнэ. HDL өндөр байвал асуудалгүй харин бага байвал арга хэмжээ авах хэрэгтэй.
• Эсийн мембран бүрхүүлийн /мембран/ бүтцэд ордог. Эсийн мембран бүрхүүл дотор эс болон түүний эрхтэнүүд бүтцүүд бүгд багтаж байдаг. Мембран нь тосны тусламжтайгаар оршин тогтнодог. Холестерин тэр дотроо омега-3 үүнд чухал үүрэгтэй. Мембраны молекулууд омега-3-ын тусламжтайгаар хагас нэвчимтгий хана мембран болон эгнэдэг.Улмаар уян хатан бат бөх бас хэрэгцээт молекулууд орж гардаг хана үүсдэг.
• Д витамин үүсэхэд оролцоно. Тосонд уусдаг витамин шингэхэд нөлөөлдөг. Хэрэв та наранд биеэ шарах боломжтой бол ихэнх Д витаминаа холестерин ба хэт ягаан туяаны нөлөөтэйгээр биемахбодь өөрөө үйлдвэрлэдэг. Омега-3-ын тусламжтайгаар тосонд уусдаг витаминууд А, Д, Е, К биед шингэж нөөцлөгддөг. Жишээ нь: луувангийн салат оливийн тостой хийвэл А витамин илүү шимэгдэнэ. Эс бөгөөс ямар ч үр дүн гарахгүй.
• Бэлгийн дааврууд болон бөөрний дээд булчирхайн даавар үүсэхэд оролцоно. Холестерингүйгээр бэлгийн дааврууд тестостерон, эстроген мөн кортизол, кортизон үүсэх боломжгүй.Холестерин бага байвал даавар нийлэгжилт муудна. Холестерингүй хоолны дэглэм нь бэлгийн дуршил чадавхад сөргөөр нөлөөлж шээс бэлгийн замын өвчлөл үүсгэдэг.
• Холестрин үр удмаа үлдээхэд чухал үүрэгтэй бодис юм. Холестерингүйгээр эсийн хуваагдал (өсөж, төлжих) цөс үүсэлт, даавар үүсэлт, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа явагдахгүй. Цөс нийлэгжүүлэхэд холестерин хэрэгтэй. Элэг өөрөө холестерин үйлдвэрлэхдээ түүний ¾ нь цөс үүсэхэд зориулдаг. Түүнгүйгээр хоол хүнсээр орж ирсэн өөх тосыг задлах хүчил үүсэхгүй. Өөрөөр хэлбэл холестерингүй хоолны дэглэм хоол боловсруулах нарийн явцыг алдагдуулж элэг, нойр булчирхайг гэмтээдэг.
• Тархины үйл ажиллагаа синапс үүсэхэд оролцоно. Мэдрэлийн эс хоорондоо харьцахдаа синапс үүсэж харьцдаг. Синапс сайн үүсвэл ой тогтоолт, тархины үйл ажиллагаа IQ сайн байна. Хүүхдэд холестерин багатай хоол (веган) тогтмол өгвөл оюуны хөгжил нь 15-25%-р үеийн хүүхдүүдээс хоцордог. Холестерин нь аз жаргалын даавар серотонин ялгаруулдаг тархины рецепторын (мэдрэлийн) хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай. Гарвардын их сургуулийн 10 жилийн судалгааны дүнгээр цагаан хоолтонгуудад холестерин багасч улмаар депресс, амиа хорлолт, зан аашийн тогтворгүй байдал 40%-р нэмэгддэг байна. Бага холестеринтэй хүмүүс автын осолд 30% илүү өртдөг. Учир нь тархины мэдрэлийн импульс дамжуулах хурд удааширсан байдаг. Энэ байдалтайгаар удаан байвал харааны мэдрэлд сөргөөр нөлөөлж нүдний эвэрлэг болон торлог бүрхүүлд гэмтэл үүсэж хараанд ноцтой асуудал үүснэ.
• Холестерин хүний дархлаанд чухал нөлөөтэй. Нян хор гадагшлуулахаас гадна хавдараас хамгаалахад нөлөөлдөг.
Хүний бие бол нарийн цогц нэгдсэн тогтолцоо юм. Организмын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай чухал бодисууд хэвийн хэмжээнээс бага зэрэг ихсэж багасахад л их хэмжээний өөрчлөлт гардаг. Холестерин хэвийн хэмжээнээс ихсэх, багасах нь алинд ч таагүй өөрчлөлт гарна. Холестерин багатай хоолны дэглэм мөн адил сөрөг үр дагавартай. Бүх зүйлс хор, бүх зүйлс эм гол нь тун.
Энергийн эх үүсвэр бол макронутриентууд юм. Өөрөөр хэлбэл уураг, өөх тос, нүүрс ус гурав. Биеийн хүчний ажил хийхэд хамгийн түрүүнд нүүрс ус шатааж энэерги үүсгэдэг. Дараа нь өөх тос, эцэст нь уурганаас энерги гаргаж авдаг. 1гр уураг 4 ккал, 1гр нүүрс ус 4 ккал, 1гр өөх тос 9 ккал үүсгэдэг гэж ерөнхийд нь үздэг. Тиймээс их энерги их ялгаруулдаг өөх тос арай бага байх ёстой. Хэвийн хооллолттой хүний хоолны бүтцэд дараах байдлаар байдаг. Нүүрс ус 30-50%, уураг 25-35%, өөх тос 25-35%. Жин нэмэхийг хүсвэл нүүрс усны эзлэх хувийг 40-60% болтол ихэсгэнэ. Турахыг хүсвэл 10-20% болтол багасгана. Хоолны хэмжээ калиориас илүү чухал зүйл нь хүнсний чанар. Таны хэрэглэж буй тос омега-3, оливын тос гэх мэт натурал эрүүл байх ёстой. Харин үйлдвэрийн аргаар боловсруулсан маргарин, ургамлын тос, транс тоснууд хэрэглэхээр таны эрүүл мэндэд хортой. Ps:шинжилгээн дээр үздэг триглицерид нь нүүрс уснаас үүсдэг.Амархан шингэдэг нүүрс устай хүнс их хэрэглэвэл триглицерид ихэсдэг. Өөрөөр хэлбэл гурил чихэр идсэнээр таргалж цус өтгөрч судасны хатуурал бас үүсдэг гэсэн үг.