11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Инсулинд тэсвэржилт

Инсулинд тэсвэржилт

Хүн төрлөхтөн олон мянган жилийн турш ан гөрөө хийж, тариа ногоо тарьж амь зуусаар ирсэн. Хүний бие махбодь үүндээ ч зохицож хоол олдсон дээр нь биедээ сайн хуримтлуулж нөөцөлж таргалж дахин хоол хүнсгүй болох үед тэр нөөцөө ашиглан амь гардаг байсан. Таргалалт инсулинд тэсвэржилт нь бидний бие махбодийн дасан зохицох чадвар байсан бол XXI зуунд өлсөхөө болиод хүссэн үедээ хүссэн хэмжээгээр хоол хүнс хэрэглээд ирэхлээр энэ чадвар маань бидэнд эсрэгээрээ хэрэггүй болж ирсэн.Бидний ген удамшилтай холбоотойгоор чихрийн шижин,инсулинд тэсвэржилт, үүсдгийг нотлочихсон.
Инсулинд тэсвэржилт- инсулинд эд эсүүд мэдрэг бус болохыг хэлнэ. Нойр булчирхайнаас инсулин даавар ялгардаг. Инсулин даавар маань эд эсэд глюкоз сахарыг оруулж өгч биед шаардлагатай энерги үүсгэдэг. Өөрөөр хэлбэл глюкоз бол – нүүрс, эд эс бол – цахилгаан станц, инсулин бол тээвэрлэгч галт тэрэг, машин гэсэн үг. Нүүрсийг машинаар цахилгаан станцид зөөж очоод цахилгаан станц бидэнд хэрэгтэй цахилгааныг үйлдвэрлэдэг.Инсулинд тэсвэржилтийн үед цахилгаан станц маань нүүрс тээвэрлэж ирсэн машинаа манай машин биш гээд оруулахгүй цаана нь нүүрс ,машин нь овоороод байдаг гэтэл станц маань нүүрсгүйгээс болоод цахилгаанаа үйлдвэрлэж чадахгүй зогсчих гээд байдаг. Бид ийм л утгаггүй байдалд бие мах бодио оруулдаг байх нь. Чихрийн шижингийн үед цусанд их хэмжээтэй инсулин байгаад байдаг гэтэл эд эсүүд маань инсулинд мэдрэг бус болсноос болоод глюкозоо шингээж авдаггүй. Үүний улмаас цусанд илүүдэл глюкоз ихээр үүснэ. Таргалалтаас болж инсулинд тэсвэржилт үүснэ.Мөн инсулинд тэсвэржилтээс болоод буцаад таргалалт үүснэ.Цусанд глюкоз их байх тусмаа өөх болгож хадгалаад байдаг.Цусан дахь глюкозыг биед сайн шингээхийн тулд нойр булчирхай илүү их инсулин үйлдвэрлээд л байдаг. Хэрэв инсулин багасаад глюкоз ихэсчихвэл чихрийн шижингийн 2-р хэлбэр үүснэ. Биед өөх их хуримтлагдах тусам нойр булчирхайн ачаалал нэмэгдэнэ. Эцэст нь нойр булчирхайн бета эсүүд ачааллаа дийлэхээ болино. Цусан дахь сахарын их хэмжээ нь нойр булчирхайг хордуулж бета эсүүд бөөнөөрөө үхэж үрэгдэнэ.Таргалалтын үед цусанд триглицерид гэдэг өөх тос ихээр үүснэ. Үүний улмаас эд эсүүд инсулинд мэдрэг бус болно. Хэвлийн таргалалт нь архаг үрэвсэл үүсгэнэ. Энэ нь ч мөн адил инсулинд тэсвэржилт үүсгэнэ. Цусанд инсулин ихсэхийг гиперинсулеми гэнэ. Гиперинсулинеми үүссэн үед:
- Артерийн даралт нэмэгдэнэ
- Бүх судаснууд гэмтэнэ
- Инсулинд тэсвэржилт бүр хүндэрнэ.
Гиперинсулинеми, инсулинд тэсвэржилт нь бие биенийгээ дэмжин улам хүндрүүлдэг. Дээрх бүх шинж тэмдэгүүдийг нийлүүлээд метаболик синдром гэнэ. Дээрх хүндрэлүүд явсаар байгаад нойр булчирхайн эсүүдийг шатааж улмаар цусан дахь сахар ихссэнээр чихрийн шижин үүснэ. Манайханы гол алдаа нь цусан дахь сахарын хэмжээг өндөр болоогүй байна гээд тоохгүй яваад байдаг. Энэ хооронд нь нойр булчирхай, элэг, зүрх, судас бүгд гэмтээд л яваад байдаг.Цусан дахь сахарын хэмжээ хяналтаас гараад тогтмол өндөр болсон үед нь л гэнэт ухаан орж үзүүлж эмчлүүлж эхэлдэг. Чихрийн шижин болж хүндрэхээс өмнө метаболик синдромын үе шатанд оношилж эмчлилж нүүрс ус багатай хоол идэж,биеийн тамираар тогтмол хичээллэх нь хамгийн зөв алхам байдаг. Дүгнээд хэлэхэд удамшил генын хүчин зүйл+үрэвслийн процесс+ цусан дахь триглицерид= инсулинд тэсвэржилт үүснэ. Улмаар геперинсулинеми буюу цусанд инсулин ихсэнэ. Улмаар хэвлий гуяаар таргална. Хэвлийн таргалалт цусан дахь триглицеридыг ихэсгэнэ, архаг үрэвслийн процессыг идэвхижүүлнэ. Үр дүнд нь инсулинд мэдрэг бус болно. Нойр булчирхай хэт их ачаалж улмаар бета эсүүд үхнэ. Триглицерид гэдэг тос маань бидний идэж буй өөх тостой хамаагүй зүйл юм. Нүүрс ус ихтэй хоол хүнсийг хэтрүүлж хэрэглэж хэвлийгээр таргалсаас болж цусанд триглицерид тос ихэсдэг.Өөхөн эд дотор бидний идэж уусан өөх тос биш харин инсулины нөлөөгөөр бидний идсэн нүүрс уснаас үүсдэг тос юм.Ургамалын тос, амьтны гаралтай ханасан тос нь биед сайн төдийгүй нэн чухал өөх тос байдаг. Хүйтэн эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг болон спортоор хичээлэлдэг бол бие мах бодид тосны хэрэглээ илүү их байдаг ба ханасан болон ханаагүй тосыг тэнцүү хэмжээгээр хэрэглэх ёстой.
Архаг үрэвсэлийн процесс сэдрээдэг гэж дээр дурьдсан энэ нь ямар асуудал үүсгэдэг вэ гэвэл цусанд өөх тос ихсэнэ, аретросклероз буюу судасны хатуурал үүсгэнэ, цус харвалт , шигдээс эндотели буюу судасны дотор хананы үйл ажиллагааг алдагдуулдаг.Инсулинд тэсвэржилтийг лабораторийн аргаар шинжлэхээс гадна арьсны өөрчлөлтөөр тодорхойлж болно. Арьс их үрэгддэг хэсгээр харлаж эхэлдэг. (тохой , суга, цавь,тахим,хүзүү, тавхай,хурууны үе) Лабораторийн шинжилгээнд өөрчлөлт илэрхээс өмнө арьсан дээр өөрчлөлт гардаг тул харласан арьсаар эрт үед нь илрүүлж болно. Арьсан дээр хар хүрэн өнгөтэй ургацагууд бий болдог асanthosis nigricans. Хэрэв та инсулинд тэсвэржилттэй бас aсanthosis nigricans ургаад эхэлсэн бол хавдарын эмчид үзүүлэх шаардлагатай.Ийм хүмүүсийн 50 %-д нь дотор эрхтэний хорт хавдар үүсдэг. Америкийн эмнэл зүй дотоод шүүрлийн эмч нарын нийгэмлэгээс гаргасан зөвлөмжийг хүргэе. Энгийн шинжилгээний аргаар инсулинд тэсвэржилт үүссэн эсэхийг оношлоно. 1+2 зарчмаар онош тавьна.
Доорх хүчин зүйлээс 1 нь илэрвэл:
- БЖИ (биеийн жингийн индекс) ≥25 кг/м2
- Бүсэлхийн тойрог ≥102 см , эмэгтэй ≥ 88 см
- Хөдөлгөөний дутагдалтай
- нас≥40
- хамаатан саданд чихрийн шижин, артерийн даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүн байгаа
- Даралт ихэсдэг, зүрх судасны өвчтэй
- Триглицерид ихэссэн
- HDL буурсан
- стеатогепатит (элэг өөхөлсөн)
- ксантомтой ( өөхөн ургацаг зангилаанууд)
- хавдар (таргалалттай холбоотой)
- жирэмсний үеийн чихрийн шижин

Доорх эмнэл зүйн 2 шинж тэмдэг илэрсэн бол:
- triglicerid ≥ 150 mg / DL (≥ 1,7 µg / l)
- HDL ≤50 м/ул ≤1,03 моль/л эмэгтэй ≤1,29 ммоль/л
- Артерийн даралт ≥135/85
- Өлөн үеийн сахар 110-125 мг/дл (≥6,1 ммоль/л)
Чихэртэй ус уугаад 2 цагийн дараа шинжлэхэд ≥140 мл/дл(≥7,8 ммоль/л)
Жишээ нь таны бүсэлхийн тойрог 110 см (1 үзүүлэлт) даралт 140 хүрдэг.Триглицерид 160мг/дл (2 үзүүлэлт) байгаа бол та инсулинд мэдрэг бус болчихсон байна гэсэн үг.