11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Статинууд эм үү? хор уу?

Статинууд эм үү? хор уу?

Статинууд холестерины хэмжээг бууруулдаг бүлэг эмүүд юм. Зүрх судасны өвчтэй цусны шинжилгээн дээр өөх тос өндөр гарсан хүмүүст судасны хатуурал, шигдээс үүсэхээс сэргийлж статинуудыг уулгадаг. Өнгөц харахад үнэхээр хэрэгтэй чухал эм. Элгэнд холестерин үүсэх процессын эхний үе шатанд нь зогсоодог. Бага нягтралтай липопротейд (БНЛП) буюу LDL триглицеридээр баялаг липопротейдуудад үйлчилж нийлэгжилтийг нь бууруулдаг. Харин өндөр нягтралттай липопротейд нь (ИНЛП) буюу HDL-д нөлөөлдөггүй.
Сөрөг нөлөө
1. Глюкоз ба тосны хүчлээс ацетил-коА үүсэж тэрнээс холестерин үүснэ. Статины нөлөөгөөр элгэнд явах ёстой энэ тосны солилцоонд өөрчлөлт гарна. Элэгний эсийн дотор явагдах энэ процессыг зогсоосноор элэгний эс дотор липид хуримтлагдаж элэгний эсүүд гэмтэж стеатогепатоз үүсгэж болно. (элэгний өөхлөлт)
2. Холестерин үүсгэхэд оролцдог (ГМГ КоА редуктаза) фермент нь холестерин, цөс, глюкагоны нөлөөгөөр багасаж, инсулины нөлөөгөөр идэвхиждэг. Өөрөөр хэлбэл цусанд холестерин ихэсвэл элгэнд холестерин үүсэх процесс буурдаг,инсулин ихэсхээр холестерин үүсгэж эхэлнээ. Статин хэрэглэхээр холестерин буурна, холестерин элгэнд үүсэх процесс зогсоно. Улмаар биемахбодь үүний эсрэг арга хэмжээ авч холестеринээ үүсгэхийн тулд инсулинээ ихэсгэнэ (холестерин хэт буурах нь муу ) Инсулин ихсэхээр элгэнд холестерин үүсэх процесс идэвхждэг. Улмаар цусанд инсулин хэт ихсэнэ. Гиперинсулинеми буюу цусанд инсулин хэт өндөр байдал даамжирсаар чихрийн шижин болдог гэж үздэг.
3. Холестеринаас стеройд бэлгийн дааврууд үүсдэг.Нийт холестерины хэмжээ буурсанаас бэлгийн даавар үүсэх түүхий эд дутагдаж дааврын дутгадал гипогонадизм үүснэ. Инсулин тэсвэржилт ,судасны хатуурал үүсэх үндсэн 1 шалтгаан нь гипогонадизм. Гипогонадизмтай болвол таны бэлгийн дуршил буурч бэлгийн сулрал үүснэ,булчингийн чанар муудна,таргална,ясны сийрэгжил үүснэ,үргүйдэл,тархины үйл ажиллагаа муудна,эрт хөгширнө.
4. Холестерин нь Д витамин үүсэх түүхий эд
Холестерин бага бол наранд хичнээн биеэ шарсан ч таны арьс Д витамин үүсгэхгүй.
5. БНЛП (бага нягттай липопротейд) багассанаар эсийн мембран үүсэх процесс алдагдана. Мэдрэлийн ширхэгийн гадуур миелин бүрхүүл үүсэлт бас алдагдана. Улмаар сэтгэл гутрал, стресс, дошгирол, ой тогтоолт муудна, оюуны чадавхи муудна, Альцгеймерын өвчин үүснэ.
6. Бүх булчингууд өртөж гэмтэнэ. Булчин өвдөх, хордох гэмтэхээс авахуулаад зүрх судасны өвчтэй хүнд үхлийн аюултай рабдомиолиз булчингийн эдийн задрал тохиолдож болзошгүй.
7. Статинууд триглицеруудыг хангалттай хэмжээнд бууруулж, ИНЛП(их нягтралтай липопротейд ) буюу сайн холестерин хангалттай хэмжээнд ихэсгэж чаддаггүй. Гэтэл яг энэ хэлбэрийн тосны солилцооны өөрчлөлт (HDL бага, триглицерид өндөр) нь судасны дотор хана эндотелийн үйл ажиллагааны алдагдалд гол нөлөөтэй байдаг.
8. Австралийн эрдэмтдийн судалгаагаар настай эмэгтэйчүүд статин удаан хугацаагаар хэрэглэхээр чихрийн шижинтэй болох магадлал 50% ихэсдэг гэж тогтоожээ.
9. 2004 онд FDA (Америкийн эрүүл мэндийн яам л гэсэн үг) DHA болон EPA буюу омега-3 нь зүрхний цусан хангамжийн дутагдал шигдээсийг үүсэх эрсдэлийг бууруулдаг гэж хүлээн зөвшөөрсөн. ИНЛП буюу HDL-г ихэсгэж, триглицеридын хэмжээ бууруулсанаар зүрх судсанд эерэгээр нөлөөлдөг.
10. Статины үйлчлэх механизм сайн муу талуудыг мэдэж авсанаар статиныг хэрэглэх эсэхээ та өөрөө шийдэх ёстой.