
Циркумцизи
Циркумцизи буюу шамрага тайрах хагалгааны үр дагавар. Шамрага тайрах хагалгааг тодорхой хэдэн тохиолдолд хийдэг. Гэвч нийгэмд шамрага тайруулах хагалгааг хийлгэснээр гарах сөрөг үр дагаврын талаар мэдээлэл хомс ташаа мэдээлэл их /бэлэг эрхтэн томрох, бэлгийн замын халдварт өвчин авдаггүй/ байгаагаас хүмүүс ийм хагалгааг их хийлгэх болжээ. Жишээ нь Өвчтөн Х 32 настай. Хагалгааны дараа тээрхий дотоожинд үрэгдэн шээсний сүвний амсар хэсэг эвэршиж зузааран шээсний сүвний амсар нарийссан байна.Улмаар шээс чөлөөтэй гарахгүй дүлж шээдэг болсон. Тээрхийн мэдрэмж буурснаас бэлгийн таашаал буурсан.