
Японы уламжилалт цэгэн бариа засал
Аарцаг ясны байрлал хэвийн бус болох нь хүнд ямар төвөг удах вэ?
Баруун хөлийн тамир мууддаг шалтгаанаар үлгэрлээд жаахан нарийвчласхийн ярья л даа. Баруун хөлийн тамир юунаас болоод мууддаг юм бэ гэвэл аарцаг ясны баруун талд сэв сууснаас болж байгаа юм. Түүнээс болоод баруун хөлийн цусны эргэлт удааширч , булчин татаж өвддөг болно. Үүнийг бид "аарцаг ясны баруун талын гажиг буюу орноо алдсан хэв шинж " гэж нэрлэдэг. Ийм өвчтөн туранхай , чацга алддаг, элэг ходоод гэдэс нь муудсан байдаг. Бүсгүй хүн бол голдуу эмэгтэйчүүдийн өвчин байдаг. Зүүн хөлийн тамир муудахад өвчтөн тарган , салхинд цохиулахдаа амархан , өтгөн нь хатдаг , уушиг зүрх нь муудсан байдаг. Хоёр хөлийн тамир муудахад " холимог хэвшинж" гэнэ. Эхлээд өрөөсөн хөл нь сулраад байх шиг санагдаж биеийнхээ жинг өрөөсөн хөл дээрээ шилжүүлэх боловч төдөлгүй цуцаж, жингээ буцааж нөгөө хөлдөө шилжүүлэх болдог. Тэг тэгсээр орноо алдсан яс нь бүр төвөг удаж , нуруу нь S маягтай болоод өвчин нь улам бүр дордож ирнэ. Хамгийн гол нь алив өвчний уг сурвалж нь гажиж орноо алдсан аарцаг яс юм байна гэдгийг л мэдэж байх нь чухал.