Тодорхойлолт: Аарцагны үеийн гажилт гэж сүүж болон ууцны уулзвар үе нь гурван тэнхлэгээр өөрийн орноо алдан гажиж, аарцагны цагираг тэгш хэмээ алдан байрлахыг хэлнэ.
Тархалт: Хүний биеийн бүсэлхий орчим бол биеийн хамгийн чухал хэсэг бөгөөд бүсэлхийн суурь нь баруун, зүүн сүүж, бүсэлхий нуруу, ууцны яснаас бүрддэг. Сүүж, ууц хоёрын залгааг аарцагны үе гэдэг бөгөөд энэ нь 0.5-2 см хүртэл гажсан байдаг. Хүний биеийн чухал суурь тулгуурын энэ гажиг бүх биедээ нөлөөлдөг. Жишээ нь: байшин суурь, багана, дээвэртэй байдаг. Гэтэл байшингийн суурь нь муу байх юм бол хичнээн ч бат, бөх гоё багана дээвэртэй байгаад нэмэргүй. Хүний бие бас л байшинтай адил юм. Өөрөөр хэлбэл аарцаг яс нь-суурь, нуруу нь багана болно. Иймээс аарцаг яс гажвал нуруу муруйна. Бараг л хүн бүрийн аарцаг яс төрөхийн юмуу гэмтлийн гаралтай хүнд, хөнгөн; шинж тэмдэг мэдэгддэг, мэдэгддэггүй; их, бага ямар нэгэн хэмжээгээр гажсан байдаг юм. Ууц, нуруу өвдөх хам шинжийн гол шалтгаан ч аарцагны гажилт байдаг. Өнөө хэр шинж тэмдэг мэдэгдээгүй байлаа ч гэсэн өдөр тутмын ажил амьдралын явцад аарцагны гажилт нь алгуур аажим ихэссээр нэг л мэдэхэд өвчин болж хувирдаг. Иймд аль болох эрт аарцагны гажилт байгаа эсэхийг тогтоолгож урьдчилан сэргийлэх, анагаах засал хийлгэх нь чухал юм.
Шалтгаан: Энэ бүхнийг үүсгэж байгаа аарцгийн гажгийг аарцгийн гажигтай эхээс хүүхэд төрөхдөө олж авдаг. Өөрөөр хэлбэл аарцгийн гажигтай эхийн аарцгийн хөндийд байгаа эрхтэнүүд бүгд ямар нэгэн хэлбэрээр гажиж, нэг тийш унжиж эсвэл чангаагдаж хөвчрөн орноо алдсан байдаг. Ийм муруй хазгай, өөрийн орноо алдсан замаар хүүхэд төрөх явцдаа аарцгийн үе нь хөшигдөн муруйж гаждаг. Энэ нь бүх гажгийн шалтгааны 90-95 хувийг эзэлдэг. Үлдсэн хувь нь осол гэмтлээс, мөн дунд чөмөгний жинс хүзүүний өнцөг ихсэх, багасах, доод мөчдийн хагд үений гэмтэл, доод мөчдийн гандан хэсгийн хугарлын дараах зөрсөн бороололт болон мөн түнхний үений мултралаас улбаатай байдаг. Ялангуяа ийм гажигтай эхээс төрсөн охин хүүхэд өсч том болоод бүсгүй хүн болж, хүүхэд төрүүлэхэд хүүхэд нь мөн л ийм гажигтай болж төрдөг ч үүнийгээ мэддэггүй. Ийм гинжин холбоос үеэс үед дамжин хүмүүс биднийг байнга шаналгаж байдаг билээ. Гэхдээ аарцгийн үеийн мултралаас үүдсэн энэхүү эмгэгүүд нь шууд биш бусад эрхтний өвчлөлөөр дам мэдэгддэг нь аарцгийн гажилт маш удаан хугацаанд зугуухан явагддагтай холбоотой. Жишээ нь: 50 настай аарцгийн баруун үеийн мултралтай хүний баруун хөл зүүнээсээ 0.5 см богино байна гэдэг нь 10 жил тутам 0.1 см-ээр гажиж байна гэсэн үг юм.
 |
Хоёр хөл дээрээ зогсож байх үеийн зураг |
 |
Урт хөл дээрээ зогсож байх үеийн зураг |
Сүүж, ууцны яс гажих механизм эмгэг жам: Баруун сүүжний яс гажихдаа дээшээ, гэдэргээ, дотогшоо эргэснээр, ууц ясны баруун тал өргөгдөж бүсэлхийн 5-р нугаламын хамт цагийн зүүний дагуу, харин бүсэлхийн 4,3,2,1-р нугалам эсрэг эргэж, зүүн тийш гулзайн, зүүн сүүж урагшаа,гадагшаа эргэдэг байна. Хоёр хөл дээрээ зогсож байх үеийн зураг Харин урт хөлөн дээр зогсоход ууц яс цагийн зүүний дагуу эргэж гажилттай талын дунд чөмөгний толгой эрүүл талын дунд чөмөгний толгойноос доошилж түрүүн өргөгдсөн ууц, сүүжний яс доошоо буун сүүжний нүх зүүнээс томордог байна. Урт хөл дээрээ зогсож байх үеийн зураг Гажилттай талын хөл дээрээ зогсоход тэр талын ууц, сүүж, дунд чөмөгний толгой зүүнээс өндөр болж ууц өргөгдөж баруун сүүжний дэлбээ зүүнээсээ багасаж, сүүжний нүх нь ихэсдэг байна. Аарцагны баруун үе нь гажихад бүсэлхийн нугаламууд зүүн тийшээ хазайхад биеийн тэнцвэрийг хадгалахын тулд сэрвээний нугаламууд баруун тийшээ хазайж толгой баруун талруугаа гэлжийдэг байна. Аарцагны зүүн тал гажихад баруун талын эсрэг шинж илэрдэг.