
Түрүү булчирхайн шүүрэл
Түрүү булчирхайн шүүрэл
түрүү булчирхайгаас өвөрмөц үнэртэй цагаан цайвар өнгөтэй шүүрэл ялгардаг.
түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэнийг бүрдүүлдэг нэгэн хэсэг . эр бэлгийн эсийн үр тогтоох чадварыг нь нөхцөлдүүлдэг.
Үрийн шингэн гэж 5% төмсөгнөөс (эр бэлгийн эсүүд), 60% үрийн хүүдийнээс, 30% түрүү булчирхайнаас , 5 % Куперын дайвар булчирхайнаас ялгарсан шингэний нийлбэрийг хэлнэ.
Үрийн шингэн гадагшлаад умай дотор амьдарч цааш сэлж урагшлах үр тогтоох нөхцөлийг түрүү булчирхайн шүүрэл бүрдүүлнэ.
Түрүү булчирхайн үрэвслийн үед эр бэлгийн эсүүдийн үр тогтоох чадвар буурч нэгэн төрлийн үргүйдэл үүсдэг.
Түрүү булчирхайн шүүрэл нь 90-95% нь уснаас тогтоно мөн кали,кальци,фосфор, цитрат,олон төрлийн ферментууд уургууд агуулдаг.
Лейкоцит,эпители зэрэг эс агуулахаас гадна лецитин, амилойд биет агуулна.
Лецитин ширхэг нь түрүү булчирхайн үйл ажиллагаа хэвийн үед шүүрэл дотор их хэмжээгээр агуулагдана. Лецитин ширхэгийн хэмжээгээр түрүү булчирхайн үйл ажиллагаа хэр зэрэг байгааг тодорхойлж болдог.
Түрүү булчирхайн шүүрэл дэх простагландин ,,гиалуронидаза,фибринолизин зэрэг нь үрийн шингэнийг шингэлж эр бэлгийн эсүүдийг хөдөлгөнийг дэмжин үр тогтооход нөлөөлнө.
Шулуун гэдсээр түрүү булчирхайд массаж хийж түрүү булчирхайн шүүрлийг шахаж гаргаж авна. Гарч ирсэн шингэнийг харахад идээтэй, тунадастай, цустай , өтгөрсөн шингэн янз бүр гардаг хэвийн үед хярам дуусаасан мэт 0.5-2.0 мл урсамтгай шингэн байх ёстой.
Шүүрлийг ургуулж, молекул биологийн аргаар шинжилж, микроскопоор харж элдэв нян вирус эгэл биет байгаа эсэхийг шинжилж үзнэ. Микроскопоор шүүрэл дотор лейкоцит,эритроцит,нян,лецитин ширхэг, амилойд биет зэргийг үзнэ. Нэг удаагийн шинжилгээгээр хэвийн гарсан ч түрүү булчирхай дотор үрэвсэл байж байхыг үгүйсгэх боломжгүй. Түрүү булчирхайн цулцангуудын цоргыг өтгөн шүүрэл салсаар бөглөснөөс болж үрэвсэлтэй хэсгийн шүүрэл гадагшлаагүйгээс болж шинжилгээ дутуу гарч болно. Түрүү булчирхайн архаг үрэвсэлийн нэг хэлбэр болох бага аарцагын архаг өвдөлтийн хам шинжийн үед шинжилгээн дээр үрэвсэлгүй гэж гарч ирдэг.
түрүү булчирхайн шүүрлийн шинжлэх нь үр дүнтэй чухал шинжилгээ боловч тухайн эмчийн ур чадвар дадлага туршлага, шинжилгээ хийж буй лаборантын чадвар зэргээс хамаарч чанар нь янз бүр байдаг. Шулуун гэдсээр массаж хийх нь эмч болон өвчтөнд тийм ч тааламжтай бус , өвчтөний баас шээстэй хутгалдаж үнэр танар ихтэй байдаг тул эмч нар ч өөрсдөө энэ шинжилгээг авах дургүй тал бас байдаг.