11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Түрүү булчирхайг тэмтэрч үзэх арга

Түрүү булчирхайг тэмтэрч үзэх арга

DRE (Digital rectal examination) буюу шулуун гэдсээр хуруугаар тэмтэрч үзэх аргыг DRE гэж хэлдэг.
DRE ямар үед хийдэг вэ?
-эрэгтэй хүнд түрүү булчирхай тэмтэрч үзэх
-шулуун гэдэснээс цус гарах , хэвлийгээр өвдөх ,
- эмэгтэй хүнд өндгөвч умай тэмтэрч үзэх шаардлагатай бол шулуун гэдcээр үзлэг хийнэ.
Эрэгтэй хүний хувьд DRE бол стандарт үзлэгийн тоонд ордог ө.х. нийтлэг шинжилгээний нэг нь юм.
Хэнд энэ шинжилгээг хийх вэ?
- 50 с дээш насны эрэгтэй хүн бүрт хийдэг. Түрүү булчирхайн хорт хавдарыг эрт илрүүлэх зорилгоор жил болгон хийлгэх ёстой гэж америкийн урологийн нийгэмлэгээс зөвлөдөг.

-удамд нь түрүү булчирхайн хорт хавдартай хүмүүс байсан бол 40 наснаас дээш жил бүр үзүүлэх ёстой.
-Шулуун гэдэснээс цус гоожих шулуун гэдэс хэвлийгээр өвдсөн үед мөн аргаар үзнэ.

Эмч шулуун гэдсээр үзлэг хийхдээ хуруугаа сайн тослоод хуруугаа шургуулна, хошногоны амсар дотор хэсгийг тэмтэрч элдэв ургацаг урагдал зангила байгаа эсэхийг шалгана.
Цааш нь түрүү булчирхайн хэмжээ хил хязгаар томорсон эсэх хир зэрэг томорсоныг тэмтэрч тодорхойлно. 2 тал жигд ижил хэмжээтэй эсэх, голын ховил тэмтэрнэ түрүү булчирхайн томролын үед голын ховил тэмтрэгдэхгүй болно.
Гадаргуу нь гөлгөр байх ёстой барзгар салс бүрхүүл доош наалдасан бол түрүү булчирхайн хорт хавдар , олон дахин үрэвссэнэс болж бичил голомт буглаа үүссэн гэж сэжиглэнэ.
Хуруугаараа дарна нягтарлыг мэдэрнэ хатуу байвал түрүү булчирхайн склероз хатуурал , түрүү булчирхайн хоргүй томрол байх талтай .
Зөөлөн бамбалзсан байвал үрэвсэл абсцесс буглаа байх талтай үүнийг түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээгээр нягтална.
Дотор нь жижиг шаржигнасан зүйл тэмтрэгдвэл түрүү булчирхайн чулуу байдаг.
Аль нэг тал нь томорсон жижгэрсэн ,хэвийн бус зүйлс юу байна эмч хуруугаараа тэмтэрч мэдэрдэг байх ёстой. Эмч хүн олон жил, олон хүн үзэж байж хуруугаараа тэмтэрч үзэх энэ арга гарт нь ордог яг л судас бариад оношилдогтой адил. Зарим эмнэлгүүдэд зөвхөн эхо-р үзээд л түрүү булчирхайн үрэвсэл томрол гэсэн онош тавиад байдаг эхо-р түрүү булчирхайн хэмжээ шохойжилт зэргийг үзэхээс үрэвсэл хатуурал зэргийг үзэж мэдэх боломжгүй байдаг.Нэн түрүүнд түрүү булчирхайг хуруугаараа тэмтэрч үзэж байх онош тавьна тиймээс олон улсын удирдамжууд дээр 40 -с дээш насныхан жил бүр шулуун гэдэсээр түрүү булчирхайг тэмтэрч үзүүлэх ёстой шаардлагатай бол эхо болон бусад шинжилгээ хийнэ гэсэн байдаг.