
Түрүү булчирхай гэж юу вэ?
Түрүү булчирхай
1. Булчинлаг эрхтэн
- Давсагны амсарыг хаахад оролцоно
- Үрийн шингэн гадагшлахад түрүү булчирхайн шүүрлийг шахан гадагшлуулах үүрэг гүйцэтгэнэ.
2. Хамгаалах үүрэгтэй.
- Шээс бэлгийн замаар халдвар орохоос хамгаалдаг.
- Zn- пептидын бүрдэл, лидоцин,спермин , Ig A,Ig G,Ig M гэх мэт нянгийн эсрэг бодис ялгаруулж байдаг.
3. Шүүрлийн булчирхайлаг эрхтэн
- Нимбэгний хүчил
- Шүлтлэг фосфатаза
- PSA(түрүү булчирхайн өвөрмөц антиген)
- Биологийн идэвхит бодисууд агуулдаг
Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 1/3-ийг бүрдүүлдэг ба эр бэлгийн эс амьдардаг үндсэн шингэн нь болж өгдөг.
Түрүү булчирхайн үрэвсэлийн ангилал
1. Бактерийн гаралтай түрүү булчирхайн хурц үрэвсэл
2. Бактерийн гаралтай түрүү булчирхайн архаг үрэвсэл(сэдрэлтэй)
3. Бактерийн бус гаралтай түрүү булчирхайн архаг үрэвсэл буюу аарцагны өвдөлтийн архаг хам шинж
a. Үрэвслийн явцтай аарцны архаг өвдөлттэй
b. Үрэвслийн бус аарцны архаг өвдөлттэй
4. Шинж тэмдэггүй түрүү булчирхайн үрэвсэл
Түрүү булчирхайн үрэвслийн шалтгаан
1. Үрэвслийн гаралтай
- Бактери
- Вирус
- Микоплазм
- Хламид
- Кандидамикоз
- Гонорей / заг хүйтэн/
- Трихомоназ
- Туберкулез /сүрье/
- Хавсарсан
2. Зогсонгшилоос үүдэлтэй / Конгестив простатит/
- Үрийн шингэн, түрүү булчирхайн шүүрэлтэй зогсонгшилоос
- Бэлгийн амьдралын зогсонгшилоос / бэлгийн тогтмол бус амьдралтай холбоотой/
- Бага аарцаг, төмсөгний венийн зогсонгшилоос үүдэлтэй
Түрүү булчирхайн үрэвсэл үүсэх явц жамаар нь
1. Цусаар дамжин халдварлагдсан
- Ерөнхий халдваруудын үед
- Бусад халдварын голомтоос цусаар зөөгдөн халдварлагдсан
Тонзилит гүйлсэн булчирхайн үрэвсэл
Гайморит – залгиур хоолойн үрэвсэл
Фронтит – духны хөндийн үрэвсэл
Периодонтит-шүдний тулгуурын үрэвсэл
Пиевмония- уушигны хатгаа
Холецистит- цөсний хүүдийн үрэвсэл
Арьсны идээт үрэвслүүд
2. Зэргэлдээ эрхтэнүүдийн үрэвслээс үүдэлтэй.
- Шээсний замаар өгсөх халдвар (уретрит буюу шээсний сүвний шээсний сүвний үрэвсэлтэй үед)
- Уруудах замын халдвар (бөөрний идээт үрэвслийн үед)
- Өгсөх сувгын халдварын үед(төмсөг, төмсөгний дайвар болон үрийн сувгийн үрэвслээс үүдэн)
3. Тунгалгын судсаар дамжин халдварласан(проктит,шулуун гэдэсний үрэвсэл, геморойн тромбофиботын үед)
4. Харшил , бодисын солилцооны алдагдал,химийн болон механик гэмтэлээс үүдэлтэй
Түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдэг
Өвдөлт :
-Цавь давсаг
-Шулуун гэдэс хошного орчимоор
-Төмсөг шодой
- Шээх үед өвдөлт өгдөг
Шээсний гаралтай өөрчлөлт:
• Шээсний дараа дутуу шээсэн, шээс үлдсэн мэт мэдрэмж төрнө
• 2 цагийн дотор дахин шээх шаардлага
• Шээс барихад хэцүү(хххы)
• Шээсний хүч сул
• Шээхийн тулд заавал дүлнэ
• Шөнөдөө 1 болон түүнээс олон шээнэ
Бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт:
- Хурдан дур тавьна
- Дур тавихад өвдөнө
- Хөвчрөл сул
- Цустай үрийн шингэн гарна
- Либидо буурах (бэлгийн дур буурах)
- Хөвчрөл удаан бус
Сэтгэл зүйн өөрчлөлт:
- Түрүү булчирхайн үрэвсэлтэй эрчүүдийн 80 % орчимд нь сэтгэл зүйн өөрчлөлт гарсан байдаг. Ууртай уцаартай, стрестэй амархан ядрамтгай, өөртөө итгэх итгэл багассан.
Түрүү булчирхайн үрэвслийг оношлох арга
- Түрүү булчирхайг хуруугаар тэмтэрч үзнэ
- Түрүү булчирхайн шүүрлийг шинжилнэ
- Лабораторийн шинжилгээ хийгдэнэ
- ЭХО буюу хэт авиан шинжилгээ хийгдэнэ
- Урологий бусад шинжилгээ
- Шээсний гарцын хурд хүч тодорхойлно
- Рентген шинжилгээ хийгдэнэ
- Мөн өвчний зовиур анамнез авна
- Үргэлжлэх хугацаа, сэдрэлтийн давтамж,урьдны эмчилгээний үр дүн гэх мэт
Үзлэг: - Гадна бэлэг эрхтэнийг
- Гарч буй шингэнээс шинжилгээ авна
- Түрүү булчирхайг хуруугаар тэмтэрнэ.
- . Түрүү булчирхайд:
• Хил хязгаар
• Хэмжээ хэлбэр
• Илэрсэн байдал
• Зүүн баруун хэсгийн ялгаа
• Гадаргуу
• Нягтралыг үнэлэнэ
• Нэвчдэс, хавдар
• Зангилаа хатуурал
зэргийг тэмтэрнэ
• Өвдөлтийн эрч, байршил тодорхойлно.