11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Эрэгтэйчүүдийн үргүйдэл

Эрчүүдийн үргүйдэл.
Нэг жилийн хугацаанд хосууд ямар нэг жирэмсэнээс хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байхад жирэмслэхгүй байхыг үргүйдэл гэнэ. 35 дээш насны хосууд 6 сар жирэмслэх гэж оролдоод бүтэхгүй байвал шууд эмчид хандах ёстой байдаг. Үргүйдлийн шалтгааныг хувилж үзвэл
Үргүйдэлтэй хосуудын 30-40% идиопатик буюу үргүйдлийн шалтгаан бүрэн тодорхойлох боломжгүй илэрдэггүй хэлбэр байдаг. 14,8%- Варикоцеле буюу төмсөгний хураагуур судасны өргөсөл. 10,1%- Гипогонадизм буюу дааврын дутмашилаас. 9,3%- Шээс бэлгийн замын халдвар. 8,4%- Крипторхизм буюу төмсөг саатсан төмсөг бүрэн буугаагүй . 7,8%-Урьд нь хорт хавдараар өвчилж байсан. 3,9%- Дархлааны шалтгаантай. 2,4%- Хөврөх үрийн шингэн гадагшлуулалт алдагдсан. 2,2%- Ерөнхий тогтолцооны өвчлөлөөс. 2,2%- Үр дамжуулах зам битүүрсэнээс. 1,2%- төмсөгний хавдараас. 7,7%- Бусад шалтгаантай байдаг байна.
EAU буюу европын урологийн нийгэмлэгийн мэдээ- Эрэгтэй үргүйдлийн үднсэн шалтгаанууд.
Төмсөгнөөс шалтгаалсан: Төрөлхийн:
төмсөггүй эсвэл төмсөг бүрэн хөгжөөгүй төмсөг буулгүй саатсан,
удамшилын гажигтай (Y хромосомын AZF локус,кариотипын гажигтай).
Андрогенд буюу эр бэлгийн дааварт мэдрэг бус .
Олдмол:
Гэмтэл, Төмсөг мушгирсан,Үрэвслийн дараах өөрчлөлт (гахайн хавдарын улмаас төмсөг хавдасан),Гадны нөлөө -цацраг туяа,хими эмчилгээ,Төмсөгний хавдар,төмсөгний цусан хангамжинд нөлөөлсөн мэс засал
Идиопатик
Гипоталамус гипофизын буюу тархинаас шалтгаалсан Гипогонадотроп гипогонадизм, Каллманы синдром, FSH дааврын дутмагшил, Гиперпролактинэми,Гипофиз гипоталамусын гажиг-тархины гэмтэл үрэвсэл,цус харвалт,хавдар
Варикоцеле Төмсөгний хураагуур судасны өргөсөлт
Дааврын болон бодисын солилцооны өөрчлөлт Метаболик синдром буюу бодисын солилцооны хямралын хам шинж. Таргалалт илүүдэл жин. Нүүрс усны солилцоо алдагдсан инсулинд мэдрэг бус болсон,чихрийн шижин,нейропатия,оксидатив стресс. Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсан. Д витамины дутмагшил
Үрийн сувгийн битүүрэл, бэлгийн булчирхайлаг эрхтэнүүдийн халдвар үрэвсэлт өвчнүүд Үр дамжуулах хоолой эсвэл төмсөгний дайврын төрөлхийн дутуу хөгжил. Төмсөгний дайврын төрөлхийн эсвэл олдмол битүүрэл. Төмсөг болон үрийн сувагд хийсэн мэс заслын дараа үрийн суваг битүүрсэн. Шээс бэлгийн замын халдвар үрэвсэлт өвчнүүд. Гипоспади-шээсний сүвний амсарын гаж байршил
Дархлааны шалтгаантай Эр бэлгийн эсрэг үүссэн эсрэг биеүүд
Бэлгийн сулрал мөн үр гадагшлуулах асуудалтай Бэлгийн дуршил буурсан маш цөөхөн эсвэл огт бэлгийн харьцаанд орохгүй байх. Хөвчрөлийн хямралтай.Хурдан дур тавьдаг. Үрийн шингэн давсагруу орчихдог.Үрийн шингэн гарахгүй байх.
Хорт зуршил,эмийн бодис, орчны нөлөө Архи, Тамхи ,Мансууруулах бодис –марихуана,геройн,кокайн,морфин г.м.
Хими туяа эмчилгээ, Тайвшруулах болон нойрсуулах эмүүд, уналт таталтын эсрэг эмүүд,Бактери болон мөөгөнцрийн эсрэг эмүүд, Аспирин,зарим шээс хөөх эм спиронолактон,Эстроген болон гестагены бэлдмэлүүд. Кортикостеройдууд.Тестостероны бэлдмэлүүд. Циметидин.Колхицин.Мышьяк. Хар тугалга. Шавьж устагах бодис. Фитоэстроген-пивонд агуулагддаг.