11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Чихрийн шижин

Эрчүүдийн эрүүл мэнд ба чихрийн шижин
    Чихрийн шижин сүүлийн үед эрчүүдийн маань дунд элбэг тохиолддог болсон. Улмаар эрчүүдийн бэлгийн үйл ажиллагаа , нөхөн үржихүйн үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлдөг.Чихрийн шижинтэй эрчүүдийн 60 % нь бэлгийн сулрал үүсдэг гэдэг нь судалгаагаар нотлогдчихсон байгаа. Диабетыг  монголд чихрийн шижин гэж нэрлэж байгаа. Цусан дахь сахар гэж нэрлэж байгаа маань цусан дахь глюкозыг хэлж байгаа. Тэгэхдээ чихрийн шижингийн үед деабит 1 хэв, диабит 2 хэв , предиабет гэсэн нэр томьёо гарч ирдэг. Цусан дахь сахарын хэмжээ хэвийн байх хэмжээнээс хэт ихсэх үзэгдэлийг диабит гэж нэрэлдэг. Хоол хүнсээр орж ирсэн чихэр нүүрс усныг бие мах бодь задалж глюкоз болгодог. Глюкоз маань бие мах бодийн түлш л гэсэн үг. Цусан дахь глюкозын хэмжээ хэт буурвал тархины үйл ажиллагаа  зогсож үхэлд хүргэж ч болно. Харин эсэргээр глюкозын хэмжээ ихэсвэл мөн аюултай байдал үүснэ, удаан хугацаагаар ихсээд байвал диабет буюу чихирийн шижин гэдэг өвчтэй болно.Цусанд орсон глюкозыг биед шингээж хэрэглэхийн тулд нойр булчирхайнаас гардаг даавар инсулин глюкозыг тээвэрлэж эсэд оруулж энергийн эх үүсвэр түлш болгодог.Диабеттай хүн нэг бол инсулин хангалтгүй үйлдвэрлэдэг, эсвэл тэр инсулиныг ашиглаж чаддаггүй. Бүр аль аль нь ч байж болно.Эд эс  цусан дахь глюкозыг авч ашиглахгүй болохоор цусанд их хэмжээний глюкоз эргэлдэж  бөөр ,зүрх , нүд, мэдрэлийн нарийн ширхэгтэй судаснууд гэмтээдэг.Тийм учраас диабеттай хүнд зүрх судасны өвчин үүсч  тэр нь зүрхний шигдээс болно, бөөр өвдөж бөөрний дутагдалд орно,нүд сохроно, мэдрэл гэмтэнэ ялангуяа хөлний мэдрэлүүд.
1-р хэлбэрийн диабет
    Инсулин хамааралтай хүүхэд гэж бас нэрэлдэг. Яагаад гэвэл хүүхэд насанд ихэвчлэн диабет  1 хэлбэр нь эхэлдэг.Диабет 1 нь аутоиммуны буюу өөрийн дархлааны эсүүд өөрийн нойр булчирхайг довтолж гэмтээснээс болж үүсдэг.Гэмтсэн нойр булчирхай инсулин үйлдвэрлэж чаддаггүй. Ийм өвчтэй хүмүүс насан туршдаа цусан дахь глюкозоо хянаж  , зөв хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийж инсулин тариагаар тариулж дэглэм барьснаар урт удаан амьдарч болдог.
2-р хэлбэрийн диабет
    Хамгийн элбэг тохиолддог диабетын хэлбэр юм. Чихрийн шижинтэй хүмүүсийн (95 %) нь тохиолдоно. Голдуу насанд хүрэгчдэд тохиолддог байсан боловч бага насны  хүүхдүүд хөдөлгөөны дутагдалд орж  хэт таргалснаар мөн 2-р хэлбэрийн диабеттай болдог. 2-р хэлбэрийн диабет нь 1-р хэлбэрийн диабетыг бодвол арай удаан явцтай. Гэхдээ л мөн адил зүрх, бөөр, судас, мэдрэл гэмтээдэг. Нойр булчирхай инсулин ялгаруулж байгаа боловч бие махбодийн хэрэгцээг хангахаар ихийг биш эсвэл биеийн эсүүд маань ихэвчлэн инсулинд мэдрэг бус болчихдог. Биеийн жин хэвийн хэмжээнээс 20 % илүү болж таргалхад л диабет 2 болон түүний хүндрэл  үүсэх магадлалтай болно. Инсулинд мэдрэг бус болсон үед нойр булчирхай илүү их ачаалалтай ажиллаж илүү их инсулин үйлдвэрлэнэ. Гэсэн хэдий ч глюкозыг хэвийн хэмжээнд барихад хангалтгүй болдог.Жирэмсний үеийн диабет гэж бас байдаг.
Предиабет
    Предиабет гэдэг нь цусан дахь глюкозын хэмжээ хэвийн үеийнхээс  өндөр гэхдээ диабетын үеийнх шиг өндөр болоогүй байдаг. Мөн диабетын үеийн бүх шинж тэмдэгүүд бас илэрдэггүй. Арга хэмжээ авахгүй бол 10 жил ба түүнээс бага хугацаанд жинхэнэ диабет өвчин болдог. Өөрөөр хэлбэл диабетын урьдал үе юм.

Цусан дахь глюкозын хэмжээ
    Өлөн үед цусан дахь глюкозын түвшин хамгийн бага байдаг. Хоол идсэний дараа глюкозын түвшин ихсэнэ. Хэрэв глюкозын солилцоо хэвийн бол богино хугацаанд бага зэрэг ихэсдэг. Хүний бие цусан дахь глюкозын хэмжээг байнга удирдаж тэнцвэрт байдалаа хадгалдаг. Глюкоз ихэдвэл- гипергликеми, багадвал – гипогликеми гэнэ. Цусан дахь глюкозыг өглөө өлөн дээрээ шалгах ёстой. Нэг удаагийн шинжилгээ хангалтгүй . Хэд хэдэн өдөр шинжилж үзээд ихэссэн байвал предиабет эсвэл жинхэнэ диабет гэж оношлоно. Чанартай сайн гэрийн аппаратаар гэртээ шалгаж сурвал сайн. Диабетын аппаратууд 2 янзын нэгжээр хариу гаргадаг. Жишээ нь:
         1 ммоль/л = 18мг/дл
             4.0 ммоль/ л = 72 мг/дл
             6.0 ммоль/л = 108 мг/дл
             7.0 ммоль/л = 126 мг/дл
             8.0 ммоль/л = 144 мг/дл
Өглөө өлөн үед хоол идсэний дараа үзэх?
Өлөн үед глюкозын хэмжээ хамгийн доод хэмжээнд байдаг. Хоол идэхээр тэжээлт бодисууд шимэгдэж цусанд орно. Тиймээс хоол идэсний дараа цусан дахь глюкоз нэмэгддэг.Гэхдээ эрүүл хүнийх энэ нь богино хугацаанд нормдоо ордог. Яагаад гэвэл нойр булчирхай хурдан ажиллаж нэмэгдэл инсулин ялгаруулснаар хол идэсний дараах глюкозыг хэмжээнд нь аваачдаг.Хэрэв инсулин дутагдалтай бол  (диабет 1 хэв) эсвэл сул үйлчилдэг (диабет 2 хэв) бол хоол идэсний дараа глюкоз олон цагаар өндөр түвшинд байдаг. Энэ нь их хор уршигтай улмаар бөөрний үйл ажиллагаа муудаж мэдрэлийн сэрэмтгий чанарт муугаар нөлөөлнө, хараа муудна цаашлаад гэнэтийн цус харвалт , зүрхний шигдээс болдог.

Яаж шинжлэх вэ?
    Өглөө
-    Өлөн үед 8-12 цаг хоол идээгүй байхдаа глюкозоо үзнэ.
-    Ачаалалтай шинжилгээ:
Өглөө шинжилгээ өгөөд 75 гр глюкозтой ус уугаад 1 цаг, 2 цагийн дараа давтан үзнэ. Предиабет,диабетыг оношлох сайн арга боловч удаан хугацаанд хүлээдэг төвөгтэй шинжилгээ юм.
-    Глюкожсон гемоглобин цусны улаан эсийн хэдэн хувь нь глюкозтой холбогдсоныг      тодорхойлно.Энэ нь диабетыг оношлоход маш чухал шинжилгээ юм.Сүүлийн 2-3 сарын цусан дахь глюкозын дундажыг  гаргаж ирдэг, эмчилгээг хянахад маш тохиромжтой . Бусад шинжилгээ шиг огцом ихсэж буурдаггүй. (өлөн үед өгдөг шинжилгээ маань архаг өвчтэй , халуунтай , ханиадтай үед хэлбэлзээд байдаг.)
-    Заавал өлөн үедээ өгөх шаардлагагүй сайн шинжилгээ гэхдээ жирэмсэн эхчүүдийг үүгээр шинжилдэггүй.
-    Өлөн үед цусны глюкозыг үздэг арга бол диабет илрүүлэх эд нарийвчлал  багатай арга юм.Яагаад бүх нийтээрээ үзээд байгаа шинжилгээг голоод байгааг тайлбарлая.Диабет үүсэж эхлэх үед эхлээд хоол идсэний дараах  глюкоз ихэсдэг.Нойр булчирхай ямар нэг шалтгаанаар глюкозоо хурдан буулгаж чаддаггүй. Хоол идсэний дараа ихэссэн сахар маань аажмаар  судаснуудыг  гэмтээх хүндрэл  үүсгэж эхэлдэг. Чихрийн шижин үүссэн эхний жилүүдэд өлөн үед сахар тодорхойлогдох нормдоо байгаад байдаг. Энэ хооронд чихрийн шижин хүндрэлүүд ид өрнөж байдаг.Хэрэв өвчтөн маань хоол идсэний дараах сахараа хэмжээгүй бол хүндрэлүүд үүсэхээс нааш өөрийгөө чихрийн шижинтэй болсоноо мэдэхгүй яваад байдаг. Тиймээс хоол идсэнээс хойш 1 ба 2 цагийн дараа гэрийн сахар хэмжигчээр өөрийгөө шалгаж үзээрэй. Мөн хувийн сайн чанартай лабораторид HbAc буюу глюкожсон  гемоглобины шинжилгээ өгөөрэй.

Предиабет
        Сахарын солилцооны алдагдалын 90 % нь диабет 2 хэлбэр  юм. Энэ өвчин маань шууд үүсэхгүй.Урьдал үе буюу предиабет гэсэн байдалтай хэдэн жил болоод дараа нь жинхэнэ чихрийн шижин болдог. Предиабетыг эрт оношлож илэрүүлж  хүндрэлээс урьдчилан сэргийлж жинхэнэ чихрийн шижин үүсэхийг зогсоох нь маш чухал. Шинжилгээн дээр аль нэг нь илэрч гарсан бол
    -өлөн үеийн глюкоз 5.5-7.0 ммоль/л
    - глюкожсон гемоглобин  HbA1c 5,7-6,4 %
    - хоол идсэний дараах сахарын  хэмжээ 7,8-11 ммоль/л дээш гарвал предиабет гэж үзнэ. Предиабет бол бодисын солилцооны ноцтой өөрчлөлт. Энэ үед л амь насанд аюултай хүнрэлүүд үүсэж эхэлдэг. Хэрэв амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол чихрийн шижинтэй болно эсвэл цус харвалт шигдээсээс болж түрүүлж нас барна. HbA1c глюкожсон гемоглобин эрүүл хүмүүсийнх 5,5% -аас доош байдаг. Хэрэв HbA1 
c 1%-аар бууруулахад нас барах магадлалаа 28 % бууруулж байна гэсэн үг юм.
Чихрийн шижин гэсэн оношийг хэзээ тавих вэ?
    -Өглөө өлөн дээрээ сахар үзтэл 7.0ммоль/л гарсан гэхдээ өөр  өдөр үзсэн 2 шинжилгээн дээр үндэслэнэ.
    -Хоол идсэн эсэхээс хамааралгүй сахар 11.1 ммоль/л –с их гарсан
    -Глюкожсон гемоглобин 6,5%-с дээш гарсан.
    -2 цагийн ачаалалтай сахарын шинжилгээн дээр 11.1 ммоль/л-с дээш гарсан бол чихрийн шижинтэй гэж үзнэ.
Шинж  тэмдэг
Ихэвчлэн чихрийн шижингээс болж цусан дахь сахар ихэсдэг. Бас өөр шалтгаан ч бий . Жишээ нь: эмийн бэлдмэлүүд, хүнд стресс,бөөрний дээд булчирхай болон өнчин тархины үйл ажиллагаа алдагдсан, антидепресс тавшруулах эмүүд,котрикостеройд болон шээс хөөх эмүүд г.м бүгдийг тоочиход бас хэцүү. Цусанд сахар ихсэхэд  ихэвчлэн шинж тэмдэг илрэхгүй. Хүнд хэлбэрийн үед ухаан алдаж болно.Гипергликемийн ком ,кетоацидоз г.м амь насанд  аюултай хүндрэлүүд үүсгэнэ.Арай аюул багатай нийтлэг шинжүүд нь :
    -мартамхай болно
    -ам цангана (өдөрт 3-5 литр ус ууна)
    -ам хатна
    -ойр ойрхон  шээнэ, шөнө босож шээнэ
    -Арьс хурайшиж загатнана
    -хараа муудна
    -ядрамтгай ,унтамхай болно
    -шалтгаангүй турна
    -шарх муу эдгэнэ
    -Хөлөнд тавгүй мэдрэмж үүснэ
    -Сохроно, зүрхний шигдээс болно
    -Байнгийн халдвар болон мөөгөнцрын өвчнүүд үүснэ.
    -50%-д нь шинж тэмдэггүй явагдана
Кетоацидозын шинж тэмдэг нь
    -Ойр ойр гүн амьсгалана
    -амьсгалахад ацетон үнэртэнэ
    -сэтгэл  санаа тогтворгүй болно
Хэрэв та илүүдэл жинтэй,ядраад, шарх удаан эдгээд, хараа муудаад,байгаа бол залхууралгүй цусан дахаь сахрын хэмжээг үзээрэй.Хэрэв сахар ихэссэн бол яаралтай эмчлэх хэрэгтэй. Эмчлэхгүй бол гэнэт нас барах эсвэл чихрийн шижингийн хүндрэл болох нүд сохрох,бөөрний дутагдалд орох, хөлийн шархны үхжил үүсэх,цус харвалт, зүрхний шигдээс зэргээр нилээн хугацаанд зовж байж хорвоогийн мөнх бусыг үздэг.

Чихрийн шижингийн үед үүсдэг шинж тэмдэгийн тайлбар
    Хэрэв та шалтгаан үр дагварын холбоосыг ойлговол илүү үр дүнтэй өөрийгөө оношилж, хянаж чадна гэсэн үг.
Ам цангах, их шээх: Чихрийн шижингийн үед цусан дахь сахарын хэмжээ ихсэнэ. Бие маань илүүдэл сахарыг шээсээр гадагшлуулах гэж оролдоно. Хэрэв сахарын хэмжээ хэт их бол бөөр маань бүгдийг шүүж чадахгүй.Их шээс үйлдвэрлэж байж тэр илүүдэл сахарыг биеээс гадагшлуулна.Их шээс үйлдвэрлэхийн тулд их шингэн уух хэрэгтэй болно. Тэгээд л чихрийн шижинтэй хүний ам их цангаж ус их ууж ойр ойрхон шээгээд байдаг. Шөнө босож шээгээд байвал чихрийн шижин эхлэж байгаагийн нэг шинж байж болно. Цусанд сахарын хэмжээ их байх боловч чихрийн шижингийн үед эд эс нь түүнийг өөртөө шингээж авч чаддаггүй. Уг нь сахар маань эд эсийн энергийн эх үүсвэр болдог. Эд эсүүд маань энерги гаргаж авахын тулд  нөөцөлсөн өөхөө шатааж (тархинаас бусад эрхтэнүүд) эхэлдэг.Бие мах бодь өөх тосоо задлахаар  кетонон биеүүд үүснэ.(ацетон, ацетоуксусын хүчил) цусанд кетоны  концентраци ихсэхээр амьсгалаар гадагшилна, чихрийн шижинтэй хүнээс ацетон үнэртээд эхэлдэг.Цусанд их хэмжээний кетонон биет үүсээд бие маань саармагжуулж амжилгүй цус хүчиллэг болдог. Цусны pH7,35-7,45 гм маш бага хэлбэлзэлтэй байдаг. Энэ хэмжээнээс бага зэрэг өөрчлөгдөхөд хүн ядрамтгай, унтамхай болж хоолны дуршил буурна,огиулж бөөлжүүлнэ,хэвлийгээр өвдөнө.
Кетоацидозоос болж комд орвол хордлогонд орно нас барж ч болно. Ийм учраас диабет 1-тэй хүмүүсийн 7-18% нь ийм шалтгаанаар нас бардаг. Хэрэв та диабет 2-той бол ацидоз үнэртэхэд айх хэрэггүй. Нүүрс ус багатай хоол идээд илүүдэл өөхнөөс салж байгаа үед хэрэв цусны pH7,3-аас буугаагүй биеийн ерөнхий байдал сайн байгаа бол та турж илүүдэл өөхнөөс салж байгаа гэсэн үг. 
Хоолны өндөр дуршил: Чихрийн шижинтэй хүнд инсулин дутагдана эсвэл олигтой үйлчилдэггүй.Цусанд глюкоз их байгаа боловч инсулины асуудлаас болж глюкоз эс дотор орохгүй улмаар эсийн өлсөглөн эхэлдэг.Тархинд өлсөж байгаа дохио өгөн хоол идэх дуршил нэмэгддэг.
Арьсны өвчин:
Биеийн бүх шингэнд сахарын хэмжээ нэмэгдсэн байдаг. Хөлсөөр ч гэсэн сахар их ялгарна.Мөөгөнцөр нян дулахан , чийгтэй , сахар ихтэй орчинд үржих дуртай тул арьсны мөөгөнцөр, үтрээний мөөгөнцөр, бэлэг эрхтэний толгой шамрага мөөгөнцөрт өртөж үрэвсдэг. Сахарын хэмжээ хэвийн болоход мөөгөнцөр багасна.
Шархны эдгэрэлт удааширах: Сахар ихссэнээр судасны хана гэмтэнэ тэгэхээр судас очиж байгаа бүх эрхтэн гэмтэнэ  гэсэн үг.Эдгэрэлт гэдэг нь маш нарийн процесс юм. Илүүдэл сахар нь тэр процесыг удаашруулдаг. Мөн сахараас болж амархан халдвар орж арьс хурдан хөгширдөг. Чихрийн шижин өвчний талаар товчхон дурьдахнаа дээр дурьдсан шинж тэмдгүүд танд байхгүй байлаа ч гэсэн таны бүсэлхийн тойхог 93 см-с илүү биеийн жингийн индекс 25 кг/м2-аас илүү  бэлгийн сулрал үүсээд байгаа хамаатан саданд нь чихрийн шижинтэй хүн байгаа бол  ном журмын дагуу цусан дахь сахараа шинжилж үзээд дотоод шүүрлийн эмчээс зөвөлгөө аваарай.

Чихрийн шижингээс урьдчилан  сэргийлье гэвэл
1.    Бүсэлхийн тойргоо байнга үзнэ, жин үзнэ, Био импедансаар өөх булчингийн харьцааг үзэж байх. Ингэснээр та таргалалтыг эрт илрүүлж зогсоох боломжтой.
2.    Зөв хооллох. Чихрийн шижин гэдэг өвчин маань нүүрс устай хоол их идсэнээс үүсдэг тул нүүрс устай хоол хүнсийг аль болох бага хэрэглэх хэрэгтэй.
3.    Чихэр болон чихэрлэг хүнс идэхгүй, чихэр агуулсан ундаа шүүс, боов, варень, компот г.м
4.    Гурил гурилан бүтээгдэхүүн (талх , печень, гоймон)
5.    Будаа төмс зэргийг хэрэглэхгүй байх зүйтэй.
Харин жимс , ногоо, цагаан идээ ахиухан идэж байх, мах, өндөг, бяслаг,загас, ногоон өнгийн хүнсний ногоог их хэрэглэж байх нь чухал юм. Мөн өдөр бүр тогтмол спорт хөдөлгөөн хийж байх өдөрт тогтмол 3-4 км газар идэвхитэй алхаж байх нь таныг энэ өвчнөөр өвдөхгүй байх үндэс болно.


HbA1c глюкожсон гемоглобин
Шинжилгээний хариу %

5,7%-иас бага
    Нүүрс усны солилцоо хэвийн чихрийн шижинтэй болох эрсдэл бага
5,7-6,0    Диабет байхгүй гэхдээ эрсдэл өндөр. Нүүрс ус багатай хоолны дэглэм баримтална. Метаболик синдром, инсулин тэсвэрлэлтийн талаар уншиж мэдэх хэрэгтэй
6,1-6,4    Чихрийн шижинтэй болох магадлал маш өндөр.Амьдралын зөв хэв маяг баримтална, зөв хооллоно.

6,5 %-иас дээш     Чихрийн шижинтэй гэсэн урьдчилсан онош тавигдана.Онош тодруулахын тулд нэмэлт шинжилгээ хийгдэнэ. 1 ба 2-р хэлбэрийн чихрийн шижингийн талаар сайн уншина.

          HbA1c-ийн сүүлийн 3 сарын цусан дахь глюкозын хэмжээг илтгэдэг. HbA1c бага гарвал сүүлийн 3 сард цусан дахь сахарын хэмжээг сайн барьсан гэсэн үг. Глюкожсон гемоглобин ба цусан дахь сахарын харьцаа:

HbA1c    Глюкоз ммоль/л   
HbA1c    Глюкоз ммоль/л
4    3,8    8    10,2
4,5    4,6    8,5    11,0
5    5,4    9    11,8
5,5    6,5    9,5    12,6
6    7,0    10    13,4
6,5    7,8    10,5    14,2
7    8,6    11    14,9
7,5    9,4    11,5    15,7

Хэрэв HbA1c-г 1%-р бууруулбал доорх байдлаар чихрийн шижингийн хүндрэл буурна.
1-р хэлбэрийн чихрийн шижин     -Ретинопатия (хараа муудах 35% )
 -Нейропатия (мэдрэлийн тогтолцоо хөлний судасны  мэдрэл гэмтэх 30 %)
 -Нефропатия(бөөрний үйл ажиллагааалдагдах 24-44 % )
2-р хэлбэрийн чихрийн шижин    Бага судастай холбоотой бүх хүндрэлүүд 35 %
Чихрийн шижинтэй холбоотой нас баралт 25%
Зүрхний шигдээс 18% буурна
Ерөнхий нас баралт 7 % -р буурдаг.
Эсэргээр үзвэл HbA1c нь 1% ихсэхэд чихрийн шижинтэй хүнд нас барах магадлал 25% ихэсдэг гэсэн үг.