11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Түрүү булчирхайн хоргүй томрол

Түрүү булчирхайн хоргүй томрол

Түрүү булчирхайн хоргүй томрол
Түрүү булчирхай маань дааврын хамааралтай эрхтэн бөгөөд тестостерон дааврын нөлөөгөөр үйл ажиллагаа нь идэвхижин сайжирдаг. Метаболитик синдромтой, таргалалт, чихрийн шижин, насжилттай  холбоотой дааврын дутагдал, эрчүүдийн цэвэршилт  тестостерон дааврын дутагдалтай хүмүүст түрүү булчирхайн хортой болон хоргүй томрол их тохиолддог. Түрүү булчирхайн хоргүй томролын үед даралттай чинэрч шээсээр байгаад давсагны хана зузаарч улмаар давсагны булчин холбогч эдээр солигдон агших чадвар нь мууддаг. Давсагны мэдрэлийн төгсгөл рецепторууд байнга цочирч байдаг байна. Улмаар давсаг цочромтгой буюу ойр ойр шээдэг, гэнэт шээс хүрч чавдуулдаг болно. Түрүү булчирхайн хоргүй томрол үүсэх шалтгаан нь бас архаг хууч өвчинтэй хамааралтай. Их идэх, хөдөлгөөний дутагдал, стресс, архи тамхи, таргалалт нь симпатик мэдрэлийн тогтолцоог хэт идэвхижүүлдэг (өөрөөр хэлбэл: сулрах тайвшрах мэдрэлийн зохицуулга алдагддаг). Инсулинд мэдрэг бус артерийн даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, зүрх судасны өвчнүүд, зүрхний шигдээс  гэх мэт бодисын солилцооны өөрчлөлтүүд түрүү булчирхайн хоргүй томрол үүсэхэд нөлөөлдөг.  ТБХТ гэдэг өвчин маш олон жилээр аажмаар үүсдэг. Түрүү булчирхайн булчирхайлаг эдүүд олширсоноор түрүү булчирхайн хэмжээ томордог. Жил өнгөрөх тутам шинж тэмдэг нь хүндэрдэг. MTOPS гэх түрүү булчирхайн хоргүй томролын судалгаан дээр 5 жилийн дотор 17% нь түрүү булчирхай  шинээр томорч эхэлсэн. 14% шинж тэмдэг нь   дордсон , 6% нь мэс засал хийлгэсэн, 2% шээс хаагдсан байдаг. Эмчилгээ хийхгүй бол шээсний гаралт  талаас шинж тэмдэгүүд үүсэн дордсоор байдаг. Түрүү булчирхайн архаг үрэвсэл нь ТБХТ-д аажмаар хүргэдэг. Илрэх шинж тэмдэг нэмэгдүүлдэг.   Тиймээс ТБХТ үед архаг үрэвсэлийг эрт илрүүлж эмчлэх нь чухал байдаг. Үрэвсэлийн улмаас түрүү булчирхай хавагнан, түрүү булчирхайн дундуур явах шээсний сүвийг дарж шээсний гаралтад нөлөөлнө.
                Түрүү булчирхайн хоргүй томрол / ТБХТ/ үүсэх эмгэг жам
Яагаад вэ? Яагаад гэвэл тэдгээр хүмүүст өөх их үүсдэг. Өөх гэдэг маань маш том дотоод шүүрлийн эрхтэн юм. Бусад дотоод шүүрлийн булчирхайнууд шиг тод нөлөөгүй боловч бүх эд эрхтэнд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Ялангуяа эрэгтэй хүний бие махбодид их нөлөөтэй. Үрэвсэл дэмждэг бодис ялгаруулна. Тестостерон эр бэлгийн даавар өөхөн эдэн дотор ароматаза ферментийн нөлөөгөөр эм бэлгийн даавар эстраген болон хувирдаг. Эр хүнд дотор өөх их байх тусам эр бэлгийн даавар нь багасан эм бэлгийн даавар ихэснэ. Тестостерон буурахаар дотор өөх их үүсч эхэлнэ. Энэ мэтээр битүү гинжин холбоос үүснэ. Таргалалт болон  шээс гаралтын шинж тэмдэгүүд хамааралтай байдаг. Биеийн жингийн индекс кг/м2 ихсэх тутамд шөнийн шээлт 5% ихэсээд байдаг.      
ТБХТ түрүү булчирхайн хоргүй томрол түрүү булчирхайн өөрийн эд нь олширч түрүү булчирхай хэмжээгээрээ томордог өвчин өөрөөр хэлбэл түрүү булчирхайн томрол гэдэг бол хавдар биш юм. Ахимаг насны эрчүүдэд зонхилон тохиолдоно. 
50-аас дээш насанд 25% ,
 65-аас дээш насанд 50%
түүнээс дээш насанд 85% нь үүсдэг өвчин.
ТБХТ нь өвчтөний амьдралын чанарт их нөлөөлнө, уух шингэн багасдаг, шээхийн тулд шөнө босдог, нийгмийн болон бэлгийн харилцаанд хязгаарлалт үүсдэг. ТБХТ үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг.
1-рт 5α редуктаза ферментийн хэт идэвхижил эр бэлгийн даавар тестостерон нь түрүү булчирхайн эс дотор 5α редуктаза ферментийн нөлөөгөөр 5α дигидро тестостерон гэх маш идэвхитэй хэлбэрт шилждэг. Үүний нөлөөгөөр эсүүд хурдацтай олширдог. ТБХТ-д зориулсан эмүүд яг энэ механизмыг дарангуйлах үйлдэлтэй. Finasteridi (простерид)
нь химийн гаралтай олон улсад эмчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн ТБХТ-г зогсоох эм.  saw palmetto serenoa Repens зэрэг ургамал агуулсан эмүүд нь мөн адил үйлчилгээтэй боловч илүү зөөлөн, хоруу нөлөө багатай.    
2-рт ТБХТ-н үүсэх шалтгаан нь эр болон эм бэлгийн дааврын зохистой харьцаа алдагдсантай холбоотой гэж үздэг. (андроген болон эстроген)
ТБХТ-н шинж тэмдэгүүд:
•    давсаг дүүрэлтийн ш/т-д:
(давсагны мэдрэл булчингийн зохицуулга алдагддаг )
-ойр ойр шээнэ
-шөнө босож шээнэ
-гэнэт шээс хүрж чавдуулна.    
•    Шээс гадагшлуулах ш/т-д
(түрүү булчирхай томорсноос шээсний сүв дарагдсанаас)
-шээхэд хүндрэлтэй
-дүлж шээнэ
-шээсний эрч сул
-шээс тасалдана
-шээж  дууссаны дараа дусагнана.
-шээс дутуу гарсан мэт мэдрэмж төрнө.
ТБХТ нь аажим явцтай өвчин. Эхэн шатандаа шинж тэмдэггүй боловч аажмаар т/б томрохын хирээр ш/т нь нэмэгддэг. Шинж тэмдэг нь долгиолсон шинжтэй байдаг.  Ш/т нэг ихсэхэд нэг буурдаг. Даарах, согтууруулах ундаа уух, стресс, т/б архаг үрэвсэл сэдрэх зэрэг шалтгаанууд ш/т дордоход хүргэдэг.
Т/б-н шээсний гаралтын ш/т
Т/б хэмжээ томорсоноос болж үүсвэл α-адреноблокаторууд (омник, тамсол, простамед г.м) булчин суллаж шээсний гаралтыг чөлөөтэй болгодог эмнүүд хэрэглэнэ.
-шээс гадагшлуулахад нөлөөлдөг зүйл нь: түрүү булчирхайн томролын хэмжээ, томролын чиглэл, давсагны үйл ажилллагааг алдагдлын түвшин . Шээсний сүвтэй ойр хэсгийн эдүүд багахан томроход шээсний гаралтанд нөлөөлдөг, эсвэл т/ б хажуугийн хэсгүүд шулуун гэдэсрүү томроход эмнэлзүйн шинж тэмдэг өгдөггүй. Ө.х илэрч буй шинж тэмдэг нь т/б томорсон зэргээс тэр бүр хамаараад байдаггүй.
ТБХТ үе шат
1шат- шээс хүчгүй гарна, ойр ойр шээнэ, чавдуулна, шөнө шээнэ, шээхэд заримдаа хүндрэлтэй байна.
2шат- шээс үлдэнэ, давсагт эход 50мл ба түүнээс дээш үлдэгдэл шээстэй гэж гарна. Энэ шатанд шээс хаагдах, бөөрний үйл ажиллагаа алдагдах ш/т илэрнэ.
3шат- Ээнэгшил алдагдах үе давсагны хана нимгэрч холбогч эд их үүссэнээс шээсээ шахаж гадагшлуулах чадвар буурдаг.давсаг шээсээр дүүрэвч, давсагны булчингийн тонус алдагдаж шээс дусал дуслаар гарна. Шээс дамжуулах суваг өргөсөж бөөрний үйл ажиллагаа илүү их алдагдана.
 ТБХТ-н хүндрэлүүд:
•    Огцом шээс хаагдах 1-2 шатны үед удаан хугацаагаар шээсээ барих өтгөн хатах, суулгах, хэт их даарах, хоолны дэглэм алдах, архи уух , ядрах, давсаганд катетр  тавих сэтгэл зүйн дарамттай үед шээс огцом хаагддаг.
•    Гематури цустай шээх, дүлж шээснээс шээсний чулуунаас болж давсагны амсар оргилон өргөссөн судаснууд гэмтэж цустай шээдэг.
•    Давсагны чулуу үлдэгдэл шээснээс болж давсаганд тунадаснууд үүсдэг. Үлдэгдэл шээснээс болж давсагны үрэвсэл (цистит ) үүсэж тэр нь улмаар бас чулуу үүсэхэд нөлөөлнө.
•    Давсагны цүлхэн давсаганд үүссэн их даралтаас болж давсагны булчин хамт хатингаршиж эхэлдэг. Нимгэрсэн булчингийн ширхэг дагуу давсагны  салсан бүрхүүл түрэгдэж цүлхийдэг.
•    Шээсний сөргөө, архаг юмуу хурц шээс хаагдалтаас болж давсагнаас шээс дамжуулах хоолой руу шээс буцаж түрэгдэн сөргөө үүсдэг.
Цистит давсаганд шээс үлдсэнээс болж нян үржих таатай орчин бий болно. Улмаар давсаганд халдварын гаралтай цистит (давсагны үрэвсэл ) үүснэ.
Т/б-н архаг үрэвсэл: Т/б хэмжээгээрээ томорсоноос болж цусны эргэлт алдагдаж, т/б шүүрэл гадагшилахад садаа болсоноор т/б үрэвсэл үүсгэдэг.
ТБХТ-н оношилгоо
1.    Асуумж
2.    IPSS- т/б шинж тэмдэгийн олон улсын асуумж бөглөнө.
3.    Т/б-г шулуун гэдсээр тэмтэрч үзэх. ТБХТ-н үед т/б тэгш хэмтэй томорсон  голын ховил тэгширсэн, нягт, өвчингүй байдаг.
4.    Лабораторын шинжилгээ Түрүү булчирхайн шүүрэл, ЦЕШ, ШЕШ, биохими, PSA ( т/б өвөрмөц антиген)
5.    TRUS (transrectal ultrasound )  шулуун гэдсээр хэт авиан шинжилгээ хийж т/б-г үзнэ.
6.    Урофлоуметр шээсний гаралтын хурд тодорхойлно.
7.    Рентген шинжилгээ мэс заслын өмнө эсвэл бөөр давсагны чулуутай, бөөрний аяганцар тэвшинцэр өргөссөн үед заалтаар хийгдэнэ.
           ТБХТ-н эмчилгээ
Эмчилгээний тактик нь маш олон хүчин зүйлээс хамаардаг. Ямар үе шатанд явж байгаа эмийн эмчилгээнд үр дүн өгч байгаа эсэх, суурь өвчнүүд өвчтөний амьдралын чанар зэргийг бодолцоно.
1 үе шат ихэвчлэн эмийн эмчилгээ
2 үе шат эмийн эмчилгээ хэрэв үр дүн өгөхгүй бол мэс засал
3 үе шат мэс заслын эмчилгээ
Эмийн эмчилгээ
-Ургамлын гаралтай 5α-редуктазад нөлөөлдөг эмүүд (serenoa repens, хулууны үр г.м) ургамлын гаралтай эмүүд синтетик эмүүдээс үр дүн багатай байдаг.
-α-адреноблокатор
Шээсний сүв болон т/б шинж тэмдэгийн эмчилгээнд ашигладаг. Үр дүнд нь шээсний гарц сайжирч шинж тэмдэг багасдаг. Гаж нөлөө нь даралт унагадаг, үрийн шингэн өгсөх замаар давсагруу ороод байдаг.
5α редуктаза дарангуйлдаг эмүүдийг т/б хэмжээ 40мл-с их үед хэрэглэнэ. Эдгээр эмнүүд нь бэлгийн дуршил бууруулна, үрийн шингэний хэмжээ багасган, хөх томруулах гм гаж нөлөө илэрдэг. Тиймээс эр бэлгийн даавар нөхөх, таргалалт багасгах, бэлгийн чалх сайжруулах эмчилгээтэй хавсарвал сайн.
Мэс заслын эмчилгээ
Мэс заслын эмчилгээг эмийн эмчилгээнд үр дүн гараагүй үед эсвэл доорх заалтаар хийнэ.
•    Шээс хаагдсан, эмийн эмчилгээгээр эмчилж чадаагүй үед
•    Бөөр усжсан (гидронефроз)
•    Бөөрний дутагдал
•    Давсагны том цүлхэнтэй
•    Давсагны чулуутай
•    Давсагны амсарын венийн судасны өргөсөлөөс болж олон удаа цустай шээж байгаа үед
Орчин үед ихэвчлэн дурангийн хагалгаа хийгддэг болсон. Шээсний сүвээр дурандаж байгаад цахилгаанаар түлэх зүсэх өөлөх  мөн лазераар хийх  хагалгаа бол алтан стандарт болсон.


Урьдчилан сэргийлэх
ТБХТ бол дааврын өөрчлөлтөөс болж үүсдэг өвчин гэдгийн санах хэрэгтэй. Насжилттай холбоотой эр бэлгийн дааврын дутагдал буюу цэвэршилт, нас ахих тусам даавруудын дутагдал үүсдэг. Шинжилгээ өгч үзүүлж даавар дутагдлаа эмчилсэн байх. Илүүдэл жин таргалалт мөн дааврын өөрчлөлтөд хүргэдэг тул спортоор тогтмол хичээлллэж таргалахгүй байх.
-Архи, тамхи нь эр бэлгийн дааврыг огцом бууруулдаг тул дээрх хорт зуршилыг болих
-Тогтмол бэлгийн ажил хийж байх. Дааврын өөрчлөлттэй хүмүүс бэлгийн сулралд ордог тул тогтмол хурьцал үйлдэж байх нь дааврын тэнцвэрт байдал хадгалахад сайнаар нөлөөлнө.
-Түрүү булчирхайн үрэвсэл нь ТБХТ үүсэхэд нөлөөлдөг 1 хүчин зүйл тул т/б  үзүүлж байх.
-Д витамин дутагдал т/б-н үйл ажиллагаанд сөрөөр нөлөөлж улмаар т/б хорт хавдар үүсэх суурь болдог гэж үздэг тул тогтмол Д витамин Омега-3 загасны тос ууж байх.                                                                      
-Зөв хооллолт, даршилсан хүнс, хурц амтлагчтай хоол, хиам зайдас консерв гм хоол идэхгүй. Органик тос агуулсан  самар жимс идэх, антиоксидант ихтэй жимс ногоо идэх  жишээ нь улаан лоолинд агуулагдах түрүү булчирхайд сайнаар нөлөөдөг, усан үзэмний                                маш хүчтэй антиоксидант, хушга зөгийн бал нь эртнээс эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнүүдэд сайн гэдгээрээ алдартай.