11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Эр хүн та эр хүн мөн үү?

Эр хүн та эр хүн мөн үү?


Эхийн хэвлийд ураг яагаад эрэгтэй эмэгтэй хүүхэд болон бүрэлддэг вэ?
Бэлгийн бойжлын үед яагаад хөвгүүдийн үс ургаж, шодой томорч өсдөг вэ?
Эрчүүд эмэгтэйчүүдээс юугаараа ялгаатай вэ?
Яагаад түрүү булчирхайн томрол настай эрчүүдэд тохиолдоод залуучуудад үүсдэггүй вэ? Яагаад ерөнхийлөгч, удирдагч нар эрчүүд байдаг вэ?
Энэ бүх асуултанд ганцхан л хариулт байгаа. Уг нь энэ хариултыг бүх эр хүн мэддэг байх ёстой.Энэ бол тестостерон буюу хаадын даавар юм.

Тестостерон . Төмсөгнөөс ялгардаг бэлгийн даавар
Ургийн хөгжлийн 9 дэх долоо хоногт тестостерон ихээр ялгарч тодорхойгүй хүйстэй байсан ураг маань эрэгтэй хүйстэй болж шодой үүсэж хөгждөг. Энэ үед тестостерон ялгарахгүй бол эмэгтэй болон цаашид хөгждөг. Бэлгийн бойжлын үед тестостерон дахин ихээр ялгарч эрэгтэй хүүхдийн биеийг өөрчилдөг. Өсөж, булчин нэмэгдэж, үс ургаж, шодой томорч бэлгийн үйл ажиллагаа хийхэд ,үр тогтооход бэлэн болдог. Өөрөөр хэлбэл тестостерон хүний биеийн бүтцийг өөрчилж чадахуйц тийм хүчтэй даавар юм.
-Залуу насанд эрчүүдийн бэлгийн чалх сайн, үр тогтоох чадвар сайн байдаг нь ч энэ дааврын нөлөө.
-Ажилдаа амжилт гаргаж, ихийг хийж ,бүтээж манлайлж байгаа нь ч энэ дааврын ач тус.
-Насан өндөр болсон хойноо ч ухаан саруул, хөнгөн шингэн яваа өвгөчүүд байдаг,мөнөөх л тестостероны буянаар жаргаж байгаа нь тэр юм. Эр хүний хүсэн мөрөөдддөг саруул ухаан, бие бялдар, эрүүл мэнд ,үр хүүхэд, бэлгийн чалх, урт нас, ажлын амжилт энэ бүгдийг тестостерон өгдөг.
-Эр хүнийг ноён оргилд аваачдаг энэ даавар маань багасчихвал яах бол?
Тестостероны дутагдлыг гипогонадизм гэдэг. Тестостерон гэх бэлгийн даавар дутагдахад дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
1. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал
-Хөвчрөлийн хямрал (хурьцлын үед шодойн хөвчрөл буурдаг ,эсвэл сайн хөвчрөхгүйн улмаас хурьцал хийх боломжгүй болдог).
-Бэлгийн дуршил буурах (хурьцал үйлдэхгүй хэдэн долоо хоног сар анзааралгүй яваад байдаг толгойд нь секс хийх бодол орж ирэхгүй, сексийн талаар хийсвэрлэн бодож мөрөөдхөө ч больдог).
-Хурьцал хийсэн ч дур ханахгүй таашаал авахаа больдог.
-Хэт хурдан дур тавьчихдаг, үрийн шингэн олигтой гарахаа байдаг.
2. Зан төлөв ,мэдрэлийн өөрчлөлт гарна.
-Ой тогтоолт, төвлөрөлт муудна.
-Ууртай, бухимдуу, цочромтгой болно.
-Депресс сэтгэл гутрал үүснэ.
3. Бодисын солилцооны өөрчлөлтүүд
-Хэвлийгээр таргалална
-Цусны даралт ихсэнэ
-Өөх тос, нүүрс усны солилцооны алдагдал үүснэ. Өөрөөр хэлбэл таргалалттай, даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, цусан дахь өөх тос ихэсдэг хүмүүсийн 50% гипогонадизм буюу тестостерон дааврын дутагдлаас болж дээрх өвчнүүдтэй болсон байдаг.
4. Биеийн ерөнхий өвчнүүд
-Шээсний гаралтанд нөлөөлнө. Шээс бүрэн гадагшлахгүй, шөнө шээнэ, ойр ойр шээнэ.Шөнө шээснээр нойрны хямрал үүснэ.
-Булчингийн жин , масс, хүч бууран саркопени үүснэ. Настай хүмүүс турж эцэж, таяг тулан бөхийж явж буй нь булчингийн дутагдал саркопени үүссэнтэй холбоотой. Булчингийн чанар сайн хэмжээ их байх тусам урт насалдаг гэж үздэг.
-Ясны сийрэгжил –остеопороз үүснэ. ууц нуруу, үе мөчөөр өвдөнө. Манайд ясны сийрэгжилтийг кальцийн дутагдлаас болдог гэсэн ташаа ойлголт байдаг. Ясны нягтралыг дааврууд хариуцдаг. Бэлгийн дааврууд дутагдсанаас болж ясны сийрэгжил үүсдэг.
-Булчингийн сулралтай хүмүүс амархан бүдэрч унадаг улмаар яс сийрэг учир яс хугарч настай хүмүүс тэнхрэхгүй доройтох шалтгаан болдог.
-Архаг ядаргаа амьдралын идэвхи, ажлын чадвар буурна.
Ажлын ачаалал даах чадвар амбиц, амжилт оргилд хүрэх чадвар тестостероноос хамаардаг. Амжилтанд хүрсэн эмэгтэй захирал, бизнес эмэгтэйчүүдэд бусад эмэгтэйчүүдээс илүү өндөр тестостеронтой байдаг гэж тогтоогдсон.
-Тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Спортоор хичээллэх тусам тархины үйл ажиллагаа сайжирдаг идэвхиждэг. Настангууд оюуны тоглоомоос гадна спортоор хичээллэсэнээр ой тогтоолт сайжирч, оюуны чадавх нэмэгддэг. Альцгеймерийн өвчнөөс сэргийлэх шилдэг аргуудын нэг нь биеийн тамир юм.
-Төмсөгний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тестостерон эрэгтэй эмэгтэй хүний аль алинд нь нөхөн үржихүйн эрхтэнүүдийн үйл ажиллагааг хариуцдаг. Тестостерон дутагдсанаас жирэмслэдэггүй хүүхэдтэй болдоггүй.
-Насжилттай холбоотой тестостероны дутагдлаас болж ахимаг насны хүмүүст түрүү булчирхайн хоргүй томрол үүсдэг.
Тестостерон дутагдахаар амьсгалын замын талаас амьсгаадалт, астма, хурхиралт, нойрон дунд амьсгал тасалдах эмгэг элбэг тохиолддог. Тестостерон дутагдлыг давсаг, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдартай холбон тайлбарладаг.
-Бүх эд эсэд тестостеронд мэдрэг рецепторууд байдаг.Тестостероны хэмжээ их юмуу бага байх нь бүх эд эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Ийм л чухал даавар юм.
Эр хүнийг удирддаг энэ дааврыг хаадын даавар эсвэл дааврын хаан гэж нэрлэдэг. Энэ даавар маань яагаад багасдаг вэ?
Олон шалтгаан бий.
1-рт төрөлхийн байж болно. Удамшлын өвчнүүд төмсөгний дутуу хөгжил гэх мэт.
2-рт олдмол байж болно. Тархины хавдар, тархины гэмтэл, үрэвсэл, гэхдээ дээрх шалтгаанууд цөөн тохиолддог. Ихэнх тохиолдолд таргалалт гол буруутан болдог.
Хэрэв таны бүсэлхийн тойрог 94 см-с их бол та таргалалттай гэж оношлогдоно. Бүсэлхийн тойрог ихсэх тусам тестостероны хэмжээ бага байдаг. Таргалалт буюу өөх нь тестостероныг эстрадиол гэх өөр бэлгийн даавар болгон хувиргаад байдаг. Улмаар хөх нь томорч шодой жижгэрч эмэгтэйлэг зантай болдог. Таргалалт гэдэг бол хамгийн аймшигт оношнуудын нэг. Таргалалттай хүнд зүрх судасны өвчнүүд үүснэ, даралт ихсэх өвчин, чихрийн шижин, хорт хавдар, метаболитик синдром, бодисын солилцооны эмгэгүүд үүсдэг.
Өөхний эдээс ялгардаг лептин даавар нь тархинд нөлөөлж эр бэлгийн даавар нийлэгжилтийг дэмждэг дааврыг дарангуйлдаг, лептин даавар нь төмсөгөнд нөлөөлж эр бэлгийн дааврын нийлэгжилтийг дарангуйлна. Өөрөөр хэлбэл таргалалттай хүн тестостеронооо сайн нийлэгжүүлэх боломжгүй болдог.
Тестостероны дараагийн гол дайснууд бол архи тамхи юм. Архи тамхи хэрэглэдэг хүмүүс дээр тестостероны хэмжээ бага байдаг нь тогтоогдсон. Архи тамхи хэрэглэдэг хүмүүст бэлгийн сулрал их тохиолддог нь үүнтэй бас холбоотой.
25 насанд тестостероны хэмжээ хамгийн өндөр байдаг. Цаашид тестостерон бага багаар буурдаг. 35 наснаас хойш жилдээ 1-2%-иар буурдаг. Физиологийн түвшнээс доогуур тестостерон буухад цэвэршилт буюу насжилттай холбоотой эр бэлгийн дааврын дутагдал (late onset hypogonadism) үүсдэг. Настай хүмүүсийн амьдралын чанар буурч, хөгшрөлт явагдаж, насжилттай холбоотой өвчнүүд үүсдэг нь тестостерон дутагдалтай нягт холбоотой. Тестостерон дутагдлын шинжилгээ өгөн оношилж даавар нөхөх эмчилгээ хийлгэснээр
–өөхний хэмжээ багасна. (бүсэлхийн тойрог багасдаг)
-Булчингийн хүч хэмжээ нэмэгдэнэ. ( манай бөхчүүд, тамирчид булчингийн хүч, масс нэмэх зорилгоор их ашигладаг. )
-Булчин гэдэг маань зөвхөн гар мөчөөс гадна давсаг, түрүү булчирхай, гэдэс, зүрх, судасны дотор хана бүгд булчингаас тогтдог тэгэхээр эдгээр эрхтэнүүдийн үйл ажиллагаа бас сайжирдаг.
-Яс сийрэгжилт зогсож, буцаж яс нягт болно.
-Тархины үйл ажиллагаа сайжирна. Ой тогтоолт анхаарал, оюуны чадамж нэмэгдэнэ.
-Чихрийн шижингийн үед сахарын 3 сарын дундаж (HbA1c) буурдаг.
Бэлгийн даавруудын хэмжээг 25 насанд ямар хэмжээнд байсан тэр хэмжээнд нь эмчилгээ хийж аваачих ёстой гэж үздэг. Үүнийг хөгшрөлтийн эсрэг эмчилгээ гэдэг. Баруунд ageless буюу хөгшрөлтгүй байх гэсэн тренд дэлгэрсэн. 65 наснаас хойш 2 дахь амьдрал эхэлж амьдралын туршлага хуримтлуулсан, мөнгөтэй нэртэй болсон, өөртөө цаг гаргах боломжтой, спортоор хичээллэж, дуртай зүйлээ хийж, аялж зугаалж, эрүүл саруул ,наснаасаа залуу харагдах ageless буюу 65 наснаас хойш хөгшрөлтгүй амьдрах хэв маяг юм. Даавар нөхөх эмчилгээ хийлгэж даавруудаа залуугийнхаа түвшинд хүргэж 20 настай мэт эрүүл,саруул,цогтой золбоотой болж хөгшрөлтийг хойшлуулж болдог болсон.
Нэмэлт: Дээр үед тайган гэж төмсөг шодойгоо тайруулсан хүмүүс байсан. Тэдгээр хүмүүст тестостерон дутагдлын шинж тэмдэг хурц илэрдэг . Улмаар богино настай хорон санаатай, хорчин явдалтай,хов живэнд дурласан нэгэн болдог байжээ. Гэтэл өвчин эмгэг, эм тариа, таргалалтаас болж тайган болсон мэт бага тестостеронтой хүмүүс үзүүлэх нь олшроод байна!!!
Гипогонадизмтай хүмүүс олшрох нь улс орны эдийн засаг, нийгэмд сөргөөр нөлөөлөхөөс гадна удмын сан цаашлаад улсын тусгаар тогтнолд ч сөргөөр нөлөөлөхүйц хүчин зүйл юм. Таргалсан, архи тамхи хэрэглэсэн залуус олширвол, залуучууд нь үргүй, тамирчид нь хүчгүй, цэргүүд нь тэсвэргүй, эрдэмтэд нь оюуны бядгүй, бизнесменүүд нь овсгоогүй, улс төрчид нь зориггүй, мөхөж буй улс болно.