11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Омега 3

Омега 3

Омега3-н чанар болон тун хамгийн чухал асуудал юм. Монголд маш олон Омега 3 бүтээгдэхүүнүүд зарагддаг боловч хэр чанартай бол?
Омега 3 бол ханаагүй тос юм , Омега 3 доторх ЭйкозоПентаеныХүчил /EPA/ , ДокозоГексаеныХүчил/DHA/ гол найрлага нь юм. EPA болон DHA нь ханаагүй тосны хүчлүүд юм тиймээс нилээд бага хэмд /-40-50/ хэмд хөлддөг. Харин ханасан тоснууд хамаагүй бага хөргөгчний хэмд хөлддөг. Үүгээрээ бид Омега 3 бүтээгдэхүүн хэр хольцтойг нь мэдэж болно. Омега3 капсулыг хөлдөөгчинд хийгээд хөлдөөнө. Хэрэв Омега3 мань хольцтой буюу ханасан тосны агууламжтай бол тунгалаг биш булингартай болчихдог. Хольц багатай цэвэр бол тунгалаг хэвээрээ байдаг.
Омега3 хайрцаг дээр 1000мг-тай гэж бичсэн байдаг ч тэр нь тодорхой бус мэдээлэл юм. Гол найрлага нь EPA DHA 2 , савны ар талд нь EPA тэд DHA тэд гэд бичсэн байдаг. Тэр хоёрыг хооронд нь нэмнэ. Жишээ нь EPA-360, DHA-240 гэж байгаа бол хооронд нь нэмээд 600мг гэсэн үг. Бусад загасны тос мос нэмэгдээд 1000мг гээд рекламдаад байдаг бодит байдал дээр 600мг байж таардаг. Тэгээд өдөрт уух ширхэг нь 2 гэж байвал 600мг-аа 2 хуваагаад 1 ширхэг нь 300мг омега 3 агуулсан гэж үзнэ. Өдөрт 3000мг уух хэрэгтэй бол 300мг-тай 10 капсул ууна .
Өдөрт уух Омега3-н хэмжээ 8000мг-с ихгүй байх ёстой.Далайн загаснууд мөнгөн усаар хордсон байдаг тул мөнгөн уснаас цэвэршүүлж байж хэрэглэдэг.Хайрцаг дэрээ mercury free гэсэн бичиг байгаа эсэхийг анзаараарай!