11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Наранд хэрхэн ухаалгаар биеэ шарж хангалттай Д витамин авах вэ?

Наранд хэрхэн ухаалгаар биеэ шарж хангалттай Д витамин авах вэ?


Нарнаас Д витамин үүсгэж өөрийгөө эмчлэх арга бол угаас бидэнд байгалаас заяасан физиологи юм. Д витамин хүний биеийн 3000 гаруй генийг идэвхжүүлдэг маш эртний даавар. Нарны туяа бол үнэгүй, маш үр дүнтэй бас хүчтэй эмчилгээ. Тиймээс тун нь хэтэрвэл хор тун нь тарвал эм гэдгийг анхаарна уу! Наранд зохистой биеэ шарж Д витамин үүсгэхэд туслах апп-г тайлбарлаж өгье.
1- зураг. Appstore дээрээс Dminder апп татна
2-зураг. Өөрийн жин өндөр Д витамины хэмжээг мэдэж байгаа бол оруулна мөн арьсны төрлөө сонгож оруулна. 1 төрлийн арьс амархан түлэгдэнэ борлодоггүй. 2 төрөл амархан түлэгдэнэ муу борлодог. 3 төрөл жаал түлэгдсэний дараа борлодог. 4 төрөл түлэгдэх нь бага амархан борлодог. 5 төрөл бараг түлэгддэгүй гүн борлодог. 6 төрөл түлэгддэгүй үргэлж хар хүрэн болж борлодог.
3-зураг. Ерөнхий нүүр хэсэг. Энд таны байгаа газрын цаг уур.Uv индекс. Нар хэр өндөрт байгаа. Нар ашигтай байрлалд хэр удаан байх. Таны сарын хугацаанд хэр их Д витамин авсан хувийг үзүүлнэ.
4- зураг. UV index буюу хэр их хэт ягаан туяа тусаж байгааг заана. 1-2 Д витамин үүсгэж чадхааргүй бага. 3-5 бага хэмжээний Д витамин үүсгэнэ ойролцоогоор 30-35 мин наранд биеэ шарах хэрэгтэй. 6-7 их хэмжээний Д витамин үүсгэнэ. 15-20 мин зарцуулна. 8-10 маш их. 10-15 мин дотор л хангалттай Д витамин үүсгэнэ. 11 аюултай хурц нар. 5-10 хан минут дотор л хангалттай Д витаминаа авчихна.
5- зурагт. Хэр цэлмэг байгааг та өөрөө тохируулна. 0% цэлмэг. 10% багахан үүлтэй. 80% үүлэрхэг. 100% бүрхэг гм.
6-зураг. Хэр хэмжээний арьс ил байгааг та өөрөө тохируулна. Нарлуу ил харсан хэсгээ л тооцоолно. 10% ил буюу урт өмд, урт ханцуйтай цамцтай. 30% богино ханцуй, өмдтэй. 50% богино ханцуй, шорттой. 70% шорттой, цээж нүцгэн. 80% бикини.
7-зураг. Таны Д витамины хэмжээг оруулна. Зурган дээр миний Д витамины хэмжээ шинжилгээн дээр 91нг/мл байсныг оруулсан. Goal нь цусан дахь Д витамины цусан дахь тогтомол байлгахыг хүсэж буй түвшин. Getting per day нь таны өдөр бүр ууж буй Д витамин, би өөрөө өдөр бүр 5000нэгж ууж байгааг оруулсан. Needed per day нь таньд авах шаардлагатай Д витамины хэмжээ.
8-зураг. Хэр их хэмжээний Д витамин авмаар байгаа хэдэн мин наранд шармаар байгаагаа оруулж өгнө. Зурган дээр UV индекс 10 гэж байгаа тул баруун доод хэсэгт 10 мин-с хэтэрвэл түлэгдэнэ шүү гэж заасан бна. Голд нь байгаа цагирагт 18 минутанд 5000 нэгж Д витамин үүснэ гэж тооцоолсон бна.
9-зураг. Жишээ : 10 сек шархад 45 нэгж Д үүсгэсэн байна.
10- зураг. Хэр их Д авсан. Одоо цусанд хэр их Д витамин байж магадгүй гэдгийг үзүүлнэ
Энэ апп мань нар 30 градусаас дээш хөөрлөө биеэ шарж болно гэд анхааруулна. 30 градусаас доош буучихлаа одоо шараад нэмэргүй гэж анхааруулна. Заасан хугацаанд наранд байсны дараа хэдий хэр Д витамин үүснийг гаргаад үүнээс цааш түлэгдэх магадлалтай гэж анхааруулна. Цааш үргэлжлүүлээд байхаар таны секунд үүсгэж буй Д витамины хэмжээ буурна. Яагад гэвэл арьсанд меланин их хэмжээгээр үүсэж арьс хамгаална улмаар UV нэвтрэх нь багасаж Д үүсэлт мөн багасна. Наранд удаан байгаад арьс түлэгдвэл их Д үүссэн гэсэн үг биш.