11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Нарны туяанаас хэрхэн Д витамин үүсдэг вэ?

Нарны туяанаас хэрхэн Д витамин үүсдэг вэ?

Нарны туяанаас хэрхэн Д витамин үүсдэг вэ?
1-р зураг. Нарны UVB туяаны нөлөөгөөр арьсны эпидермис давхаргад байгаа 7-дегидрохолестерол (7-dhc) нь холекальциферол (D3 витамин) болон хувирна. Элэгний 25-гидроксилаза ферментийн нөлөөгөөр 25-гидроксивитамин д3 (кальцидол)болон хувирна. Элэг муу бол энэ процессд асуудал үүсэж д3 нийлэгжилт буурна. Кальцидол нь цааш явсаар бөөрөнд очиж 1-альфа- гидроксилаза ферментийн нөлөөгөөр 1.25- гидроксивитамин д3 (кальцитриол) болон хувирдаг. Бөөр муутай үрэвсэлтэй бол бас л энэ процессд асуудал үүснэ. Кальцитриол нь л эцсийн бүтээгдэхүүн бөгөөд яс, дархлаа, зүрх судас, таргалалт,хавдарын эсрэг бүх процессд энэ даавар л гол үүрэг гүйцэтгэнэ. Кальцитриол болж хувирахгүй бол хичнээн их Д3 уугаад нэмэргүй гэсэн үг. Биед орсон Д3 ихэнх нь элэг бөөрөөр дамжиж идэвхжидэг. Арьс гэдэг ганцхан эрхтэн л өөртөө энэ бүх ферментүүдийг агуулсан, 7 дигидрохолестеролоос кальцитриол хүртэл бүх үе шат арьсанд явагддаг. Өөрийгөө Д витаминаар бүрэн хангах чадвартай. Д витамин нь арьсанд маш чухал үүрэгтэй. Арьсны үндсэн хамгаалалт болж өгдөг. Д витамины нөлөөгөөр арьсны меланоцит эсүүд идэвхжиж меланин ялгаруулна,арьсны хүрэн бор өнгийг меланин үүсгэдэг.
2-зураг. Д витамин үүсгэхэд садаа болдог хүчин зүйлс.
•Шилийг UVB туяа нэвтэрдэггүй. Хичнээн нартай байлаа ч цонхны цаанаас туссан нарны туяанд таны арьс Д витамин үүсгэж чадахгүй. Байшинд , машин дотор байнга байдаг хүмүүс Д витамины дутагдалд өртөмтгий гэсэн үг.
•Нарнаас хамгаалах тос мань UVB туяанаас хамгаалдаг тул эхлээд нарнаас хангалттай Д витамин үүсгээд дараа нь удаан хугацаагаар хортой туяанд явах бол нарнаас хамгаалах тосоо түрхэх хэрэгтэй. UVA туяаг арьс гэмтээдэг хавдар үүсгэдэг гэж үздэг.
•Арьсанд байдаг меланин хэмээх бодис нь арьсыг туяанаас хамгаалж байдаг. Наранд биеэ шарахад харлаж хүрэн бор болж байгаа нь Д витамины үүсээд улмаар меланоцит эсүүд меланин ихээр ялгаруулж арьсаа хамгаалж хүрэн бор өнгөтэй болгодог хамгаалалтын механизм юм. Ө.х.арьсаа наранд шараад 15-30 мин дараа арьс улайгаад хүрэнтээд эхэлсэний дараа таны арьс Д витамин үүсгэх чадвар буурна. Түүнээс цааш хичнээн байвч Д үүсэхгүй зүгээрл арьсаа борлуулах зорилгоор л байж болно. Хүүхдийн арьсанд энэ хамгаалах механизм бүрэн хөгжөөгүй байдаг тиймээс хүүхдийн арьсыг маш сайн хамгаалж байх хэрэгтэй. Арьсны фототипээр хүнийг 4 ангилдаг. 1-рт цагаан арьстай( хойд зүгийн цэнхэр нүдтэй шаргал үстэнгүүд) меланин бараг үгүй. Маш амархан Д витамин үүсгэх боловч арьсны хамгаалалт муу арьсны хавдар үүсээд байдаг. 2-рт шар арьстай хүмүүс. 3-рт бор арьстай.4-рт хар арьстай хүмүүс. Хар арьстай хүмүүсийн арьс меланин ихтэй тул илүү удаан наранд байж Д витамин үүсгэх шаардлагатай болдог.
•Хувцасны цаанаас UVB туяа нэвтрэхгүй. Богино шорт, богино ханцуйтай хувцас өмсөж биеийн ил хэсэг их байх тусам хурдан Д витамин үүсгэнэ.
3-р зураг. Д витамин 7-дегидрохолестеролоос үүсдэг. Нөгөө муу нэртэй холестеролоос үүсдэг. 8 настай хүүхдийн арьсанд 7- dhc нь 1см кубд 1308 нанограм байдаг бол 80 настайд 490нг/см3 болтол буурдаг байна. Нас ахих тусам арьс Д витамин үүсгэх түүхий эдгүй болдог. Настай хүнийг наранд байлгаад байсан ч арьс нь хангалттай Д витамин нийлэгжүүлж чадахгүй. Тиймээс настай хүмүүст нэмэлтээр Омега3-г Д3 тай хамт уулгадаг.
4-р зураг. Нарнаас хамгаалах тосны найрлага. Зурган дээрх эхний 6 бодис нь UVB туяаг хаачихдаг тул сүүлийн үед avobenzone гэдэг бодис ашигладаг болсон. Avobenzone-той тос түрхсэнээр UVB туяаг хаахгүй Д витамин арьсанд үүснэ, UVA хорт туяанаас хамгаалдаг. Oxybenzon-той тос хүүхдэд хортой байдаг. Нано titanium dioxide-тай тос бүр гүн нэвтэрч хордлого үүсгэдэг. Нарны тосон дээр SPF гээд бичсэн байдаг UVB-г л хаачихдаг гэсэн үг. Ер нь болж өгвөл UVB хаадаггүй UVA л хаадаг тос хэрэглэвэл сайн.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.sunlightinstitute.org-с аваарай