11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Дааврын талаар бид юу мэдвэл зохистой вэ?

Дааврын талаар бид юу мэдвэл зохистой вэ?


Хөгшрөлт- архаг өвчнүүдэд баригдаж насны доройтол үүсдэг энэ байдал ойрын арван жилүүдэд өөрчлөгдөнө гэж нас уртасгах талаар судалж буй эрдэмтэд мэдээлж байна. Залуу насыг уртасгадаг 2 бэлдмэл л одоохондоо бид хэрэглэж байгаа. Антиоксидантууд ба Дааврууд. Антиоксидантуудын талаарх сонирхолтой бас гайхамшигтай мэдээг бид дараа хүргэх болно.
Дотоод шүүрлийн онолоор хөгшрөлт гэдэг бол бэлгийн дааврын хэмжээ багассаны үр дагавар гэж үздэг. Бэлгийн дааврууд нь бэлгийн булчирхайнуудад үүсэж бэлгийн хүйсийн шинж тэмдэгүүдийг үүсгэж нөхөн үржихүйг удирдаж зохицуулдаг.Бэлгийн дааврууд нөхөн үржихүйн үйл ажиллагааг хянахаас гадна бие мах бодид маш олон тооны үүрэг гүйцэтгэдэг- холестерины түвшин, цусны даралт, цусандах кальци, давсаг зэргийг хянана .Сэтгэл гутралыг даван туулахад тусалж ,бэлгийн дуршил нэмэгдүүлж,амьдралд аз жаргалыг авчирдаг.

Урьд нь эр бэлгийн даавар,эм бэлгийн даавар гэж ялгаж салгаж үздэг байсан. Орчин үед аль аль нь хүний биед байх ёстой агуулагдах тун хэмжээ л ондоо гэж үздэг болсон. Эр хүний үндсэн даавар тестостерон төмсөгнөөс ялгарна /андроген/ ,Эмэгтэй хүнд өндгөвчнөөс эм бэлгийн дааврууд -эстрадиол /эстрогенүүд/,прогестерон /гестагенууд/ мөн тестостерон /андроген/ үүсэж ялгардаг. Зарим дааврууд бөөрний дээд булчирхайнаас ялгарна , жирэмсэн үед эхсээс ч ялгардаг. Бэлгийн дааврууд бие мах бодид маш олон тооны үүрэг гүйцэтгэдэг тиймээс бэлгийн даавар гэж нэрлэх нь ч бас дутагдалтай гэж үзэх болсон.

Эстрогенууд-биед 400 орчим үүрэг гүйцэтгэдэг, тархины үйл ажиллагаа,өөхний солилцоо,арьсны уян хатан чанар,сүүний булчирхайн өсөлт, бэлгийн 2гч шинж тэмдэг үүсэхэд,гэдэснээс хоол шимэгдэхэд,дархлаа ,нойр, бэлгийн зан авир,судас ,яс,тархинд нөлөөлдөг. Тиймээс дааврын дутмагшил үүсэхээр энэ бүх эрхтэн системд өөрчлөлт гардаг.
Эстроген нь эндотели эсийг хурдан төлжүүлдэг (эндотели нь судасны дотор ханыг бүрхэдэг бөгөөд нөж тромб үүсэж бөглөрөхөөс сэргийлж судасыг агшааж тэлдэг) судас мань бүрх эрхтэнүүдэд байдаг тул зүрх ,уушиг,бөөр,элэг зэрэг эстрогены рецептор байдаг бүх эрхтэнүүдэд нөлөөлдөг.Эстрогэн багасахаар эндотелиуд нөхөн төлжиж амждаггүй улмаар судаснууд гэмтэж хөгширч холестеринд баригдан судас нарийсна.

Тестосерон нь эрэгтэй хүнд их хэмжээтэй эмэгтэй хүнд бага хэмжээтэй байдаг. Бэлгийн дур, дур ханалт, инсулины түвшин,яс булчингийн хөгжил,тэгш гоолиг биетэй байх нь энэ даавраас л хамаардаг.Сэтгэл санааны тогтвортой байдал сэтгэлийн тэнхээ ч энэ даавартай холбоотой.

Эстроген даавар буурсаны шинж:
сарын тэмдэгийн мөчлаг алдагдсан
папиллома-ургацаг ургасан
арьс салт хуурайшсан
даралт ихэсдэг болвол
атеросклероз

Тестостерон даавар буурсаны шинж:
бэлгийн дуршил буурсан
өөртөө итгэх итгэл үгүй болсон
хоол сойгоод ч илүүдэл жин багасахгүй
мөрний дотор тал сулбагар болсон
сульдаж ядардаг болсон

Эмэгтэй хүн цэвэршиж эстроген гестагенууд нь дуусахаар тестостерон л зүрх судасыг дэмжиж ясны сийрэгжлээс хамгаалж цэвэршилтийн хүнд үеийг даван туулахад тусалдаг.
Эстроген нь ихэвчлэн ой тогтоолт , тестостерон нь сурах чадвар,сэтгэл санаа ,бэлгийн дурд голчлон нөлөөлдөг. Эмэгтэй хүнд тестостерон ихэсэх эсвэл буурахад өндгөн эсний боловсролтонд сөргөөр нөлөөлдөг. Бүх дааврууд хоорондоо харилцан нөлөөлж байдаг жишээ нь холестерины түвшинг бэлгийн дааврууд бас бамбайн булчирхайн дааврууд зохицуулна.

Дааврын хэвийн хэмжээ гэж юу вэ? Яг тодорхой тоог хэлэхэд хэцүү,хүн болгонд дааврын өөрийн гэсэн хэвийн түвшин байдаг. Өөрийн дааврын хэвийн түвшинг мэдэхийн тулд та шинжилгээ тогтмол нэг лабораторид (нэг төрлийн урвалжаар) өгч түүгээрээ баримжаалж байх ёстой. 19 наснаас 25 нас хүртэл жил бүр тогтомол дааврын шинжилгээ өгч тэмдэглэж хөтлөх хэрэгтэй энэ нь таны дааврын хамгийн төгс хэвийн хэмжээ байх болно тэгэж байж таны дааврын түвшин ямар байдаг яаж өөрчлөгдсөнийг мэдэх боломжтой.
Жишээ нь тестостерон дааврын хэмжээ 45-50 насны эмэгтэйд 0,7-4,13нмоль/л байх ёстой .Урьд нь 4 байгаад дараа 1 гэж гарвал таны дааврын хэмжээ буурсан гэж үзнэ. Тэгэхээр 40-45 насанд дааврын өөрчлөлт үүсэж цэвэрших үед таны урьд нь өгч байсан шинжилгээг харьцуулж үзсэнээр бодит тодорхой дүр зураг гаргаж болох нээ.

Төмсөг ба өндгөвчний үйл ажиллагааг илтгэдэг гол даавар нь FSH буюу шар бие сэдээгч даавар юм.Эр хүний төмсөг үр боловсруулж байгаа эсэхийг эрүүл эсэхийг энэ даавраар тодорхойлно, эмэгтэй хүнд өндгөвчний үйл ажиллагааг бас л энэ даавраар тодорхойлно. FSH ихэсвэл эстроген бага ялгарч өндгөвчний үйл ажиллагаа алдагдаж байгааг илтэгэнэ. Энэ үед бэлгийн даавар нөхөх эмчилгээ эхлэх хэрэгтэй гэж үзнэ. FSH -н түвшинг 35 наснаас жил бүр үзэх хэрэгтэй.
Дааврын дутмагшил ямарч насанд тохиолдож болно, эмэгтэй хүнд ихэвчлэн 35-50 насанд дааврын өөрчлөлт тохиолддог.
Жишээ нь прогестерон даавар буурахаар савны эндометрийн ургалт полип гиперплази үүсдэг. Дааврын өөрчлөлт гарсан үед заавал үзүүлж эмчлүүлэх шаардлагатай байдаг.Даавар нөхөх эмчилгээ хийсэнээр дааврын өөрчлөлтийн шинж тэмдэгүүд арилхаас гадна хөхний хавдар уушги гэдэсний хавдаруудаас ч сэргийлж болно. Дааврын дутагдалаа эрт оношилж эрт эмчилэх тусам эмчилгээний үр дүн сайн байдаг.
65 наснаас хойш даавар нөхөх эмчилгээ ихэвчлэн хийдэггүй яагад гэвэл таньд аль хэдийн атеросклероз үүсчихсэн бол эстрогены рецепторуудыг чинь хааж даавар ямар ч өндөр тунгаар өгсөн нэмэргүй болдог. Цэвэршилтын шинж тэмдэгүүд болох хөлрөх ,халуу шатах ,нойргүйдэл,даралт ихэсэж цочиромтгой болохоос өмнө даавраа нөхөх хэрэгтэй.

Нас ахих тусам ихэнх дааврын хэмжээ буурдаг зөвхөн хоёр л дааврын хэмжээ нэмэгддэг : лептин-өөхөн эдийн даавар , инсулин - чихрийн шижин үүсгэдэг. Хэрэв даавар нөхөх эмчилгээгээр эстроген тестостероныхоо хэвийн хэмжээг барьж чадвал лептин инсулин 2 ихсэхээ болльно улмаар таргалалт ,чихрийн шижин,атеросклероз мөн бусад өвчнүүд үүсэх эрсдэл ч байхгүй болно.
Хүн өтөлсөн ч гэсэн өвчин зовлонгүй эрүүл саруул чанартай амьдрах ёстой гэж үздэг. Хөгжилтэй орнуудад ageless буюу монголоор өтлөөгүй наснаасаа залуу харагдах гэдэг ойлголт их түгээмэл байдаг. 70 насанд их сургуульд сурч 80 настай йогоор хичээллэж 55 настай хүн манай 40 настан шиг харагдаж байна. Харин манайд байдал яг эсрэгээр 30 настайн 40 юм шиг харагдаж 50 настай нь 70 юм шиг харагддаг.Тэтгэвэрт гараад л үхлээ хүлээж эхэлдэг ,таргалаад л бөгтийгөөд л элдэв архаг өвчнүүдэд дарлагдаж насны доройтолд ордог. Улмаар үр хүүхдүүддээ аашилж тэдгээр нь хөгшчүүдээ эмчлэх гэж багагүй мөнгө зарцуулж стрзссд орцгоож байдаг.
Дааврын эмчилгээ гэдэг мань мөнхийн ус биш гэхдээ л таныг бүрэн дүүрэн чанартай эрүүл саруул наслахад тусалдаг гэдгийг шинжлэх ухаан батлаад нотлоод өгсөн байгаа.
Бэлгийн даавар дутагдахаар зүрхний шигдээс цус харвалт гэх бидний монголчуудын дунд элбэг байдаг өвчнүүдээр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг даавар нөхөх эмчилгээ нь энэ эрсдэлийг хэдэн арван жилээр хойшлуулдаг.
Даавар нөхөх эмчилгээг Англид 55% Германд 25% Францад 12% 45 аас дээш настай эмэгтэйчүүд хийлгэдэг гэсэн судалгаа байна харин манайд 1% ч хүрэхгүй байх.