11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

ЦЭВЭРШИЛТ, БЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯМРАЛ


Ерөнхий ойлголт:
Бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх 4 үндсэн хүчин зүйл байдаг гэж үздэг.
1.    Сэтгэл зүйн хүчин зүйл
2.    Бэлгийн хамтрагчийн хүчин зүйл
3.    Биологийн анагаах ухааны хүчин зүйл
4.    Нийгэм соёлын хүчин зүйл
Бэлгийн үйл ажиллагаа нь наснаас хамааран буурах нь эмэгтэй эрэгтэй хүмүүст аль алинд нь тохиолдох биологийн өөрчлөлт боловч бие махбодийн хавсарсан эмгэгүүд чухал нөлөөтэй.
Цэвэршилтийн улмаас бэлгийн үйл ажиллагаанд гарах өөрчлөлтүүдийг дотор нь
1.    Бэлгийн сонирхол буурах, дур хүсэл төрөхгүй байх (эрэгтэй эмэгтэй аль алинд)
2.     Бэлгийн сэрэл, өдөөлтийн өөрчлөлт

Эрэгтэй хүнд бэлэг эрхтэн бэлгийн харьцаанд ороход хангалттай хатуурч хөвчрөхгүй байх.
Эмэгтэй хүнд – үтрээ чийгшихгүй, бэлгийн уруул хөөж томрохгүйгээс бэлгийн харьцаанаас таашаал, ханамж авахгүй байх
3.    Хурдан (2 минутаас богино хугацаанд) дур тавих
4.    Дур тавьж чадахгүй байх
5.    Бэлгийн харьцаанд ороход өвдөлттэй байх

Асуумж:
•    Бэлгийн дур сонирхол хэзээнээс эхлэн өөрчлөлт орсон
•    Энэ өөрчлөлт огцом эсвэл аажим эхэлсэн
•    Дур тавилтын хугацаанд өөрчлөлт орсон эсэх
•    Бэлгийн үйл ажиллагаа сайжруулдаг гэсэн ямар нэг эмчилгээ өмнө нь хийлгэж байсан эсэх
•     Бэлгийн хамтрагчид нь бас бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт илэрч буй эсэх

ХӨВЧРӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛ
40-өөс дээш насанд эрчүүдийн 40%, цэвэршилтийн насанд нас ахихын хирээр тархалт нь шууд хамааралтай ихсэнэ. Бэлэг эрхтэн хөвчрөх 2 төрлийн хэлбэр байна.
•     Сэтгэц-бэлгийн өдөөлтийн /Психосексуаль/ шалтгаант. Харж сонсох, төсөөлөх зэргээс тархинд харааны зөрлөгийн бөөмийн медиаль хэсэгт болон нугасны T11, L2, S2-4 түвшинд мэдрэлийн импульс дамжсанаас.
•    Рефлексийн гаралтай- Хярзан орчмын хүрэлцэх мэдрэмжийн өдөөгдөхөд нугасны ууцны хэсгийн төвд өгсөх мэдрэхүйн замаар

Эрсдэлт хүчин зүйлс
Зүрх судасны талаас
•     Даралт ихдэх (24% орчим)
•    Титэм судасны болон захын судасны эмгэгүүд (40%)
•    Захын судасны эмгэгүүд

Мэдрэлийн эмгэгүүд
•    Нуруу, нугасны гэмтэл
•     Даамжрах явцтай нугасны тархмал хатууралт өвчин – Multiple sclerosis

Урологийн эмгэгүүд
•    Түрүү булчирхайн архаг эмгэгүүд
•     Хярзан орчмын гэмтэл
•    Пейроны өвчин (Бэлэг эрхтний хөндийлөг биед холбогч эдэн голомт үүсч бэлэг эрхтэн хөвчрөх үед тахийх, өвдөлт өгнө.)

Дотоод шүүрлийн шалтгаант
•    Чихрийн шижин (50%)
•    Бэлгийн дааврын дутмагшил /гипогонадизм/
•    Пролактин ихсэлт,
•    Бамбайн булчирхайн эмгэгүүд

Сэтгэцийн цочрол:
•    Ойр дотны хүн нас барах,
•    Аваар осол сэтгэцийн том цочрол
•    Ажилгүйдэл,  эдийн засгийн хүнд байдал
Хорт зуршил:
•    Тамхидалт
•    Архаг архидалт

Эмчилгээ, ажилбарын шалтгаант (Iatrogenic)
•    Судасны мэс засал
•    Түрүү булчирхайг төгс авах мэс засал
•    Аарцаг, хярзан орчмын мэс засал

Эмийн шалтгаант
•    Дааврын бэлдмэл (Эстроген, антиандроген)
•    Гистамины хориглогч
•    Антихолинерг, кетоконазол,
•    Сэтгэцийн эмүүд
•    Зүрх судасны эмүүд
•    Хавдрын эсрэг
•    Стеройдын биш үрэвслийн эсрэг бэлдмэл/

Ангилал:
1.Бие махбодийн шалтгаант:
Аажим эхэлж, унтаж байх үед болон өглөө бэлэг эрхтэн хөвчрөхгүй, бэлгийн дур хүсэл хэвээр, хөвчрөл тогтмол муу байна.

2.Сэтгэцийн шалтгаант
Гэнэт, голдуу амьдралын чухал үйл явдалтай уялдаатай байна, хөвчрөлийн чанар сайн байна, унтаж байх үед болон өглөө бэлэг эрхтэн хөвчрөлт сайн, бэлгийн дур сонирхол бага, хамтрагчаас шалтгаалсан байж болно.

Оношлогоо:
Бодит үзлэг:
•    Ерөнхий байдал их чухал (ааш зан төлөв, сэтгэцийн эмгэг байдал бий эсэх)
•    Таргалалт, хэвлийн тойрог их байх
•    Бэлгийн хоёрдогч шинж (хөх, булчингийн байдал, биеийн үсжилт, сахал)
•    Артерийн даралт хэмжих
•    Дунд чөмөгний болон доод мөчдийн судасны цохилт
•    Хярзан, доод мөчдийн мэдрэхүй
•    Бульбокаверноз рефлекс
•    Бэлэг эртхэнд Пейроны зангилаа байгаа эсэх
•    Төмсөгний хэмжээ, тогтоц
 
Шинжилгээ
•    Сийвэнгийн нийт тестостерон (өглөөний 8-11цаг хамгийн үнэн бодитой гарна)
•    Хэрэв нийт тестостерон бага бол БДХГ-Бэлгийн даавар холбогч глобулин (SHBG-Sex hormone binding Globulin), пролактин, шар биеийн дааврын хамт үзнэ.)
•    цусны сахар -бүх хүнд үзэх!

Залуу хүмүүст тусгайлсан шинжилгээнүүд хийнэ.
•    Бэлэг эрхтний Допплер хэт авиа
•    Унтаж байх үеийн бэлэг эрхтний хөвчрөлт хэмжигч – Rigiscan /Nocturnal Penile Tumenescence -NPT
•    Кавернозометр болон кавернозограм /хөвсгөр биеийн динамик инфузийг хэмжинэ/
•    Өнгөт Допплерийн хэт авиан оношилгоог судасны идэвхт тарилгыг хөвсгөр биед тарина:

Эмчилгээ
•    Сэтгэл зүйн зөвлөгөө
•    Ууж хэрэглэдэг эмүүд
•    Хөндийлөг биед тарилга
•    Вакуум төхөөрөмж
•    Шээсний сүв рүү шахаж хэрэглэдэг эмүүд

1.    Эрсдэлт хүчин зүйлс болох эмгэгүүдийг тодруулж, үүнд эмийн шалтгаант бол хэрэглэж буй эмийг солих, даавар орлуулах, амьдралын хэв маягийг өөрчлөх гэх мэт
2.     Ууж хэрэглэдэг эмүүдээс эмчилгээг эхлэнэ.

Энэ нь 5-Фосфо-ди-эстераза (5-ФДЭ )хориглогчийн бүлгийн эмүүд
Сильданафил, варданафил, тадалафил зэрэг эмүүд юм. Хэрэглэхэд тухайн хүндээ бусад төрлийн эмчилгээнүүдээс хялбар
Sildenafil (Viagra) – 25, 50, 100 мг,
Vardenafile (Levitra) 20 мг,
Tadalafil (Cialis) 20 мг
Эмчилгээг хоёр хэлбэрээр хийж болно.
1.    5-Фосфо-ди-эстераза (5-ФДЭ )хориглогчийн бүлгийн эмүүдийг бэлгийн харьцаанд орохоос 30минутаас 2 цагийн өмнө уух
2.     Өдөр бүр тогтмол уух 1-3  сарын турш
Эсрэг заалт:
•    Нитритийн бүлгийн эм хэрэглэгчид
•    Тархинд цус харвасан, зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдал
•    Тогтворгүй хэлбэрийн зүрхний бах
•    Артерийн даралт Систол >170, диастолийн даралт <100
•    Артерийн даралт бага Систол <90, диастолийн даралт <50
•     Нүдний торлог ховхорсон

Даавар орлуулах эмчилгээг Тестостероны түрхлэгтэй хавсруулан хийвэл 5-Фосфо-ди-эстераза