11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

ЦЭВЭРШИЛТ, ШЭЭСНИЙ ЗАМЫН ӨӨРЧЛӨЛТ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШЭЭС ЗАДГАЙРАХ

Эрэгтэйчүүдэд шээсний доод замын өөрчлөлт голдуу тохиолдоно.
Эр бэлгийн дааврын өөрчлөлтөөс хамааран түрүү булчирхай хэмжээгээр томорч /түрүү булчирхайн хоргүй болон хортой хавдрыг үз/ давсагны булчин байнгын агшилтын байдалд байж шээс дусагнах, өвдөлттэй шээх, шөнө шээх, дутуу шээх, шээс цацарч гарах гэх мэт шинжүүд гарна. Түрүү булчирхайг төгс авах зарим мэс заслын ба мэс ажилбарын дараа эрэгтэйчүүдэд шээс задгайрах байдал үүсэх нь элбэг.
Шээсний замын халдвар, чихрийн шижин болон цус харвалтын үед мэдрэл гэмтэх, шээс хөөх, нойрсуулах эмүүд, таргалалт, алхах хөдөлгөөний эмгэгүүд болон тамхи, кофейн, согтууруулах төрлийн ундаа хэрэглэх нь давсагны шээс хадгалах үйл ажиллагаанд нөлөөлдөг.
Түрүү булчирхайн хоргүй, хорт хавдрын  нээлттэй болон дурангийн мэс заслын эмчилгээний дараа голдуу шээс задгайрах, мэдээгүй шээх, шээсээ барьж чадахгүй байдал үүсдэг. Мэдрэлийн гаралтай болон давсаг, шээсний сүвний анатомийн бүтэц өөрчлөгдөх, мэс ажилбарын улмаас гэмтэх нь гол шалтгаан болно.
Шээс задгайрах нь ихэнх тохиолдолд 1-2 сарын дараа эргэж хэвийн байдалд ордог боловч зарим тохиолдолд үүнээс илүү хугацаа шаардагдах нь ажиглагддаг.
Оношлогоо
Асуумж:
•     Нугасны тархмал хатуурал өвчин, (Multiple Sclerosos), нуруу нугасны мэс засал, тархины цус харвалт зэрэг эмгэгүүдээр өвчилж байсан,
•    Түрүү булчирхайн болон давсагны мэс засал хийлгэсэн эсэхийг тодруулна.

Бодит үзлэг:
•    Мэдрэлийн үзлэг
•    Давсагны багтаамж
•    Хавдрын улмаас туяа шарлага эмчилгээ хийлгэж байсан эсэхийг, арьсны өнгө байдал, төлөвийн өөрчлөлтийг тодруулна
Шинжилгээ
•    Давсаг, шээсний сүв дурандаж давсагны гадна дотно хуниасуудыг шалгах
•    Нугасны зураг, MRI, CT
•    Уродинамик шинжилгээ
•    Шээсний ерөнхий шинжилгээ
•    Шээсний нянгийн өсгөвөр

Эмчилгээ
Түрүү булчирхай төгс авах мэс заслын дараа аажим хэвийн шээх үйл ажиллагаа сэргэдэг ч заримдаа нэг жилээс жил хагасын дараа сэргэх нь ч бий. Энэ хугацаанд
•    альфа адренерг агонист
•    антихолинерг
•    Кегелийн дасгал
•    дадал суулгах эмчилгээ хийнэ.

Эдгээр эмчилгээнд нэг жил хагасаас илүү хугацаанд үр дүнгүй тохиолдолд
•     Давсагны хиймэл хуниас суулгах мэс засал /Одоогоор монголд хийгдээгүй/
•    Дурангийн тусламжтай шээсний сүвний проксималь хэсгийн эргэн тойронд коллаген бодис тарих
•    Гуурсаар өөрөө шээсээ авах
•    Тампон хэрэглэх
•    Бэлэг эрхтнийг хавчих аргуудыг тогтмол хэрэглэж болно.

Зөвлөгөө:
•    Аарцгийн ёроолын булчингуудын дасгал /Кегелийн дасгал/
•    Тодорхой цагуудад шээж хэвших
•    Дэглэмд кофейн, никотин аль болох хязгаарлах