11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

ЦЭВЭРШИЛТ, ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТОЙ ХАВДАР

Зөвхөн эрэгтэйчүүдэд тохиолдох түрүү булчирхайн хорт хавдар нь цус, тунгалгийн шингэнээр дамжин бусад эрхтнүүд, ясанд хавдрын үсэрхийлэл өгдөг хавдар.
Эрсдэлт хүчин зүйлс
•    Нас /70аас дээш насны/
•    Арьсны өнгө /өнгөт арьстан бусдаас 2-3 дахин их, цагаан арьстнуудад элбэг/
•    Удмын өгүүлэмж аутосом ны доминант хэлбэрээр эцэг нь түрүү булчирхайн хорт хавдар, эсвэл эх юм уу эгч нь хөх, өндгөвчний хорт хавдраар өвдөж байсан, нас залуу байх тусам хоруу чанар их явцтай,
•    Удаан хугацаагаар тестостерон орлуулах эмчилгээ хяналтгүй хэрэглэх
•    Арьсны хорт хавдраар өвчилж байсан хүмүүс
•    үрийн суваг боох мэс засал /вазоэктоми/ хийлгэсэн хүмүүсийн тестостерон дааврын хэмжээ удаан хугацаанд их байдаг.
Шинж тэмдгүүд:
Эхэн үедээ түрүү булчирхайн хорт хавдрын үед бараг шинж тэмдэг илрэхгүй. Учир нь түрүү булчирхайн гадна бүсүүдээс хорт хавдрын эсүүд олширдог учир шээсний зовиурууд эрт илрэхгүй. Түрүү булчирхайд ганц биш олон тооны хавдрын голомтууд байх нь элбэг. Хожуу үедээ хавдар томроход ойрхон шээх, шөнө шээх, шээс тасалдах, шээсэнд цус гарах шинжүүд гарна. Ясанд хорт хавдар үсэрхийлснээс яс өвдөх, нуруу, хярзан, өгзөг, гуяар өвдөх, турах шинжүүд гарч болно.
Оношлогоо:
1. Шулуун гэдсээр түрүү булчирхайг хуруугаар тэмтрэх
Түрүү булчирхайн хортой хавдрын 90% нь гадна бүсээс гаралтай байдаг тул ихэнхдээ шулуун гэдсээр түрүү булчирхайг хуруугаар тэмтрэн хавдрыг сэжиглэж анхны оношийг тавьдаг.
2. Цусанд түрүү булчирхайн өвөрмөц эсрэг бие /PSA/ 4-10 ng/ml байхад түрүү булчирхайн хортой хавдарын магадлал 20-50%, 10 ng/ml-ээс дээш хорт хавдар байх өндөр магадлалтай гэж үзнэ.
Санамж:
 Түрүү булчирхайн хоргүй хавдрын эмчилгээний зарим эм,  48 цагийн дотор түрүү булчирхайн шулуун гэдэсний үзлэг хийлгэсэн, үрийн шингэн ялгаруулсан байх, шээс хурцаар хаагдсан, түрүү булчирхайн үрэвсэл, эдийн хатгалт хийж шинжилсэн зэрэг үйлдлүүд нь цусан дах  PSA - түрүү булчирхайн эсрэг бие өндөр гарахад нөлөөлнө.
3.    Шулуун гэдсээр хэт авиан үзлэг хийх:
 Хавдрын зангилаанууд нь илүү тодорхой харагдана.  
4. Эдийн хатгалтын шинжилгээ Шулуун гэдсээр зориулалтын зүү оруулж түрүү булчирхайн өөрчлөлттэй хэсэгт хатгаж эдийн шинжилгээ аван хавдрын эсийг ялгаж оношилно. Мөн эмчилгээний үр дүнг хянахын тулд 3-6 сар тутам эдийн шинжилгээ хийдэг.
Үе шат:
Түрүү булчирхайн хорт хавдрыг хамарсан байдлаар нь үе шат болгон ангилна.
 2 янзын ангилал байх ба
1. TNM (Tumor, Lymph nodes, Metastasis)
2. Jewet –н ангилал (A-D)

1. TNM 0-4 гэж ангилах ба
Т1: Дүрс оношлогооны ямар нэг техникээр оношилох боломжгүй
     Т1а:Эдийн шинжилгээнд хавдрын өөрчлөлттэй эс 5%-с бага
Т1б: Эдийн шинжилгээнд хавдрын өөрчлөлттэй эс 5%-с их
Т1с: Сийвэнгийн PSA өндөр гарсан учраас эдийн шинжилгээ хийх
Т2:  Жижиг хэмжээтэй, тодорхой, хавдрын зангилаа тодорхойлогдох
Т2б: Түрүү булчирхайн нэг долийн тал хэсгээс бага хавдар тодорхойлогдох
Т2с: Түрүү булчирхайн нэг долийн тал хэсгээс их хавдар тодорхойлогдох
Т3: Хавдар түрүү булчирхайн гадна хальснаас илүү талбайг хамарсан байх
Т4: Хавдар ойр орчмын эд эрхтэнд нэвчсэн

N 0-3 гэж ангилах ба
N0: түрүү булчирхай ба хярзан орчны тунгалгийн зангилаануудыг хавдар хамраагүй
N1: Хярзан орчмын ганц тунгалгийн зангилааг хамарсан жижиг хавдар
N2: Хярзан орчмын ганц тунгалгийн зангилааг хамарсан дунд зэргийн хавдар эсвэл
  хэд хэдэн жижиг хавдар
N3: нэг болон түүнээс дээш тунгалгийн зангилаанд том хэмжээний хавдар байх

M0 үсэрхийлэл байхгүй
М1а:хавдар ойр орчмын тунгалгийн зангилаанаас илүү гараагүй
М1б: Хавдар ясанд нэвчсэн
М1с: Хавдар өөр газруудад үсэрхийлсэн

2. Jewet –н ангилал (A-D)
А ньТ1,
В Т2
С-Т3,4
D –N1-3 ба M1 үеүдтэй дүйцнэ.
Түүнчлэн Глисоны оноогоор (Gleason score=G) хавдрын эсийн микроскопид харагдах байдлаар G1-G10 хүртэл ангилдаг. Онооны тоо дээшлэх тусам  хавдар илүү ноцтой, эсийн бүтэц алдагдсан, хоруу тархмал чанартай гэж үзнэ.
Эмчилгээ
Хавдрын үе шат, онооноос эмчилгээний зарчим хамаарна.
Нэгдүгээр үе
T1, N0,M0, G1, (Jewet –A)
Хүлээх зарчим баримтлана. Хэрэв шинж тэмдэг шинээр гарвал даавар эмчилгээ хийнэ. Даавар эмчилгээ гэдэг нь төмсөг авах эсвэл андроген дарангуйлах эмчилгээ юм. Түрүү булчирхайг төгс авах мэс засал. Туяа эмчилгээ /шарлага эсвэл эдийн суулгац/ хийж болно. Энэ шатанд тухайлсан нэг эмчилгээ үр дүнтэй гэсэн нотолгоо байхгүй ч 10 жилийн амьдрах чадвар 87% байна. Мэс заслын явцад хавдар түрүү булчирхайн хальс руу нэвчсэн юм уу үр дамжуулах суваг руу нэвчсэн бол эсвэл мэс заслын дараа 3 долоо хоногт PSA  ихэссэн бол хагалгааны дараа туяа эмчилгээ хийнэ.
Хоёрдугаар үе:
T1, N0,M0, G2,3,4
 Өвчтөнийг сонголттойгоор хүлээх зарчим баримтлана. Түрүү булчирхайг төгс авах мэс засал  аарцгийн хөндийн тунгалгийн булчирхайнуудыг авах эмчилгээ эсвэл туяа эмчилгээ хийнэ. Мэс заслын дараах туяа эмчилгээ нь хавдрын хэсэг газрын дахилтаас сэргийлдэг.
 T2, N0,M0, G- аль нэг үе, (Jewet A2, B1, B2)
 Өвчтөнийг сонголттойгоор илүү анхааралтай хүлээх зарчим баримтлана. Ямар нэг эмгэг шинжүүд илэрвэл даавар эмчилгээ хийнэ.Мөн түрүү булчирхайг төгс авах мэс засал эсвэл туяа эмчилгээ хийнэ. Даавар эмчилгээг туяа эмчилгээтэй хавсарч болно. Эмчилгээний үр дүн энэ шатанд өндөр бөгөөд 7 жил амьдрах чадвар Т1 үед 79%, Т2-66% хүртэл, Глисоны оноо G2-4 84%,G5-7 68%, G8-10 48% нь өвчин даамжрахгүй гэж судлаачид үзжээ.

Гуравдугаар үе:
T3, N0,M0, G- аль нэг үе (Jewet С)
Голдуу туяа эмчилгээ хийнэ. Даавар эмчилгээтэй хослуулж болно. Түрүү булчирхайг төгс авах мэс засал, голдуу аарцгийн хөндийн тунгалгийн булчирхайнуудыг авах эмчилгээ эсвэл туяа эмчилгээ хийнэ. Хавдрын энэ шатанд мэс заслын эмчилгээний үр дүн туяа эмчилгээнийхээс доогуур гэж үздэг. Шээсний замын хам шинжийн эмчилгээ хийх ба түрүү булчирхайг дурангаар зүслэг хийж шээснйи замыг чөлөөлнө.
Энэ шатанд 5 жилийн амьдрах чадвар 70-88% хүртэл байна.

Дөрөвдүгээр үе:
T4, N0,M0, G- аль нэг үе, Т,N1-3, M0, G- аль нэг үе (Jewet D1-D2)
Даавар эмчилгээ /төмсөг авах мэс засал дангаараа эсвэл андрогений эсрэг эмчилгээтэй хавсрах/ ;
(LHRH) шар биеийн дааврыг ялгаруулагч дааврын агонист + антиандроген эсвэл +эстроген хавсрах;
Андроген дарангуйлах эмчилгээний явцдаа туяа эмчилгээг үсэрхийлэлгүй /М0/ өвчтөнд сонголтоор хийнэ. Түрүү булчирхайг төгс авах мэс засал, яаралтай төмсөг авах мэс заслыг нь хүнээ сайн шинжилсний дараа шийднэ.
Энэ шатанд эмчилгээний үр дүн бага ч биеийн байдалд субьектив болон обьектив сайжрал өгөх нь олон.
Шинж тэмдгийн эмчилгээ
Шээсний замд туяа, даавар зохицуулах, дурангийн мэс засал, өвдөлт намдаах эмчилгээнүүд /преднизолон, кортикостеройд үр дүнтэй байдаг/ хийнэ.
Т/аль нэг үе/, N аль нэг үе, М1, G аль нэг үе, (Jewet D2)
 Даавар эмчилгээнээс аль нэгийг сонгож хийнэ. Үүнд төмсөг авах дангаараа эсвэл
(LHRH) шар биеийн дааврыг ялгаруулагч дааврын агонист + антиандроген эсвэл +эстроген хавсрах;
Энэ шатанд эмчилгээний үр дүн бага ч биеийн байдалд субьектив болон обьектив сайжрал өгөх нь элбэг.
 Шинж тэмдгийн эмчилгээ:
Шээсний замд туяа, даавар зохицуулах, дурангийн мэс засал, өвдөлт намдаах эмчилгээнүүд хийнэ.
Түрүү булчирхайн дахьсан хорт хавдар
Олон хүчин зүйлээс шалтгаална. Хавсарсан өвчин, тухайн хүний байдал зэргийг сайтар нягтлах хэрэгтэй. Хавдар хэсэг газартаа түрүү булчирхай төгс авах мэс заслын дараа дахьсан бол туяа эмчилгээ, туяа эмчилгээний дараах дахилтын үед даавар эмчилгээ хийнэ.