11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРГҮЙ ТОМРОЛ

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРГҮЙ ТОМРОЛ

Түрүү булчирхай маань дааврын хамааралтай эрхтэн бөгөөд тестостерон дааврын нөлөөгөөр үйл ажиллагаа нь идэвхижин сайжирдаг. Метаболитик синдромтой, таргалалт, чихрийн шижин, насжилттай холбоотой дааврын дутагдал, эрчүүдийн цэвэршилт тестостерон дааврын дутагдалтай хүмүүст түрүү булчирхайн хортой болон хоргүй томрол их тохиолддог. Түрүү булчирхайн хоргүй томролын үед даралттай чинэрч шээсээр байгаад давсагны хана зузаарч улмаар давсагны булчин холбогч эдээр солигдон агших чадвар нь мууддаг. Давсагны мэдрэлийн төгсгөл рецепторууд байнга цочирч байдаг байна. Улмаар давсаг цочромтгой буюу ойр ойр шээдэг, гэнэт шээс хүрч чавдуулдаг болно. Түрүү булчирхайн хоргүй томрол үүсэх шалтгаан нь бас архаг хууч өвчинтэй хамааралтай. Их идэх, хөдөлгөөний дутагдал, стресс, архи тамхи, таргалалт нь симпатик мэдрэлийн тогтолцоог хэт идэвхижүүлдэг (өөрөөр хэлбэл: сулрах тайвшрах мэдрэлийн зохицуулга алдагддаг). Инсулинд мэдрэг бус артерийн даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, зүрх судасны өвчнүүд, зүрхний шигдээс гэх мэт бодисын солилцооны өөрчлөлтүүд түрүү булчирхайн хоргүй томрол үүсэхэд нөлөөлдөг. ТБХТ гэдэг өвчин маш олон жилээр аажмаар үүсдэг. Түрүү булчирхайн булчирхайлаг эдүүд олширсоноор түрүү булчирхайн хэмжээ томордог. Жил өнгөрөх тутам шинж тэмдэг нь хүндэрдэг. MTOPS гэх түрүү булчирхайн хоргүй томролын судалгаан дээр 5 жилийн дотор 17% нь түрүү булчирхай шинээр томорч эхэлсэн. 14% шинж тэмдэг нь дордсон , 6% нь мэс засал хийлгэсэн, 2% шээс хаагдсан байдаг. Эмчилгээ хийхгүй бол шээсний гаралт талаас шинж тэмдэгүүд үүсэн дордсоор байдаг. Түрүү булчирхайн архаг үрэвсэл нь ТБХТ-д аажмаар хүргэдэг. Илрэх шинж тэмдэг нэмэгдүүлдэг. Тиймээс ТБХТ үед архаг үрэвсэлийг эрт илрүүлж эмчлэх нь чухал байдаг. Үрэвсэлийн улмаас түрүү булчирхай хавагнан, түрүү булчирхайн дундуур явах шээсний сүвийг дарж шээсний гаралтад нөлөөлнө.
Түрүү булчирхайн хоргүй томрол / ТБХТ/ үүсэх эмгэг жам
Яагаад вэ? Яагаад гэвэл тэдгээр хүмүүст өөх их үүсдэг. Өөх гэдэг маань маш том дотоод шүүрлийн эрхтэн юм. Бусад дотоод шүүрлийн булчирхайнууд шиг тод нөлөөгүй боловч бүх эд эрхтэнд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Ялангуяа эрэгтэй хүний бие махбодид их нөлөөтэй. Үрэвсэл дэмждэг бодис ялгаруулна. Тестостерон эр бэлгийн даавар өөхөн эдэн дотор ароматаза ферментийн нөлөөгөөр эм бэлгийн даавар эстраген болон хувирдаг. Эр хүнд дотор өөх их байх тусам эр бэлгийн даавар нь багасан эм бэлгийн даавар ихэснэ. Тестостерон буурахаар дотор өөх их үүсч эхэлнэ. Энэ мэтээр битүү гинжин холбоос үүснэ. Таргалалт болон шээс гаралтын шинж тэмдэгүүд хамааралтай байдаг. Биеийн жингийн индекс кг/м2 ихсэх тутамд шөнийн шээлт 5% ихэсээд байдаг.
ТБХТ түрүү булчирхайн хоргүй томрол түрүү булчирхайн өөрийн эд нь олширч түрүү булчирхай хэмжээгээрээ томордог өвчин өөрөөр хэлбэл түрүү булчирхайн томрол гэдэг бол хавдар биш юм. Ахимаг насны эрчүүдэд зонхилон тохиолдоно.
50-аас дээш насанд 25% ,
65-аас дээш насанд 50%
түүнээс дээш насанд 85% нь үүсдэг өвчин.
ТБХТ нь өвчтөний амьдралын чанарт их нөлөөлнө, уух шингэн багасдаг, шээхийн тулд шөнө босдог, нийгмийн болон бэлгийн харилцаанд хязгаарлалт үүсдэг. ТБХТ үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг.
1-рт 5α редуктаза ферментийн хэт идэвхижил эр бэлгийн даавар тестостерон нь түрүү булчирхайн эс дотор 5α редуктаза ферментийн нөлөөгөөр 5α дигидро тестостерон гэх маш идэвхитэй хэлбэрт шилждэг. Үүний нөлөөгөөр эсүүд хурдацтай олширдог. ТБХТ-д зориулсан эмүүд яг энэ механизмыг дарангуйлах үйлдэлтэй.Finasteridi(простерид) нь химийн гаралтай олон улсад эмчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн ТБХТ-г зогсоох эм. saw palmetto serenoa Repens зэрэг ургамал агуулсан эмүүд нь мөн адил үйлчилгээтэй боловч илүү зөөлөн, хоруу нөлөө багатай.
2-рт ТБХТ-н үүсэх шалтгаан нь эр болон эм бэлгийн дааврын зохистой харьцаа алдагдсантай холбоотой гэж үздэг. (андроген болон эстроген)