11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

ТӨМСӨГ БА ТӨМСӨГНИЙ ДАЙВРЫН ҮРЭВСЭЛ/орхоэпидидимит/

ТӨМСӨГ БА ТӨМСӨГНИЙ ДАЙВРЫН ҮРЭВСЭЛ/орхоэпидидимит/

Ихэвчлэн 16-40 насны бэлгийн амьдрал ид явагдаж байгаа эрчүүдэд орхоэпидидимит буюу төмсөг дайврын үрэвсэл тохиолддог. Төмсөгний дайврын үрэвсэлийг явцаар нь хурц, архаг ,сэдрэлтэй гэж ангилна.
Үүсгэгчээр нь өвөрмөц ба өвөрмөц бус үүсгэгчтэй гэж ангилдаг.
Өвөрмөц бус үүсгэгч нь: - БЗХӨ /Трихомонад,гонококк хламиди,уреаплазм,микоплазм г.м
- Нянгууд / гэдэсний савханцар,стафилококк,протей г.м
- Вирус / Энтeровирус,томуугийн вирус,гахай хавдар/
Өвөрмөц үүсгэгч нь: Сүрье,тэмбүү,бруцелёз,г.м/
Төмсөг ба төмсөгний дайварт халдвар орох зам: Цусаар ,лимф буюу тунгалагаар, өгсөх замаар үр дамжуулах цоргоор, сувгаар дамжин халдана.
Төмсөгний дайврын үрэвсэл үүсэх урьдал шалтгаан нөхцөлүүд:
- Хөл болон бөгсөн биеэ хэт дааруулах,даарч осгох
- Төмсөгний бэртэл гэмтэл/ цавь төмсөгрүү цохиулах/
- Ерөнхий халдварт өвчнүүд: томуу , гахайн хавдар г.м
- Шээсний замын архаг үрэвсэлт өвчнүүд:уретрит, коликкулит
- Бэлгийн замын халдварт өвчтэй,мэс засал хийлгэсэн,
- Бага аарцагны мэс засал хийлгэсэн (төмсөгөнд , түрүү булчирхайд дурангийн хагалгаа хийлгэсэн)
- Ерөнхий биеийн дархлаа суларсан
Хурц орхоэпидидимитийн шинж тэмдэг
- Төмсөг цавьруу өвдөнө
- Төмсөг ба түүний дайвар томорч хавдсан
- Төмсөг ба түүний дайвар хатуу нягт болсон
- Үрэвссэн төмсөгний хуухнаг улайн хавдсан
- 37,5-40°C хүртэл халуурна
- Заримдаа шээсний сүвнээс шингэн шүүс ялгарна
- Үрэвссэн төмсөг өвдөнө, цавь хярзанруу өвдөлт дамжина.
Хүндэвтэр / сэдэрсэн хэлбэрийн үед/
- Хурц үрэвсэлтэй адил шинж тэмдэгтэй боловч арай сул илэрнэ.
- 37-37,5 хүртэл халуурна, удаан явцтай аажимдаа намжих юмуу архаг хэлбэррүү шилждэг.
Архаг орхоэпидидимитийн үед сэдрэл нь ремисс буюу намжмал байдлаар солигдож байдаг.6 сар ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг бөгөөд эмчилгээ авахдаа муу болдог.
Өвөрмөц орхоэпидидимит нь сүрье,тэмбүүгээр үүсгэгддэг ба үргэлж архаг хэлбэрээр явагддаг .
Архаг орхоэпидидмитийн шинж тэмдэгүүд
- Үрэвссэн төмсөг байнга юмуу үе үе өвдөнө.
- Алхах, хурьцлын үед, ачаалалтай ажиллах үед, өвдөлт нэмэгдэнэ.
- Үе үе халуурна, дотор халуунтай
- Хавар намар сэдрэлт явагдана
- Сүрьегийн гаралтай орхоэпидидмитийн үед хуухнаг дээр цорго үүсэж болно.