
Цусан дахь Д витамин25(ОН) ба өвчнөөс урьдчилан сэргийлэх хэмжээ
Доорх хүснэгтэнд цусан дахь Д витамины хэмжээ ямар байвал ямар өвчнөөс урьдчилан сэргийлж болохыг харуулж байгаа. Гэмтэл, хугарал,рахит, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүд,мэдрэлийн өвчин зэрэг их олон өвчнөөс Д витаминаар урьдчилан сэргийлж болно гэж байгаа. Хамгийн их сонирхол татаж байгаа нь хавдарууд. Түрүү булчирхай,шулуун гэдэс,хөхний өндгөвчний гээд л бүх төрлийн хавдараас урьдчилан сэргийлэх чадвартай гээд тогтоочихсон. Гол нь цусан дахь Д витамин 25(ОН) хэмжээ мөн тэр хэмжээндээ хэр удаан байгаа вэ гэсэн асуудал. Бидний биед өдөр бүр л хавдар болох магадлалтай эсүүд үүсэж байдаг, өдөр бүр дархлааны тогтолцоо шалгаж залруулж байдаг. Тэр ажлаа гүйцэтгэхэд нь Д витамин зайлшгүй хэрэгтэй. Д витамин дутагдавал дархлаа доголдож хавдар илрүүлж устгаж чадахгүй. Өдөр бүр л Д витаминаа ууж хангалттай байлгаж өдөр бүр л хавдар үүсэх сиймхий өгөхгүй байх хэрэгтэй.
Хэрэв өвчин эмгэг эмчлэх хэрэгтэй бол хамаагүй их Д витаминтай байх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой байх.