
Хавдрын эсрэг олон улсын өдөр (2 сарын 4)
100 гаруй эрдэм шинжилгээний судалгаанууд Д витамин 30-д төрлийн хавдараас урьдчилан сэргийлж чаддаг гэж тогтоосон.
Д витамин хэрхэн ажилдаг вэ? Д витамин бол үнэндээ витамин биш даавар юм. Гол үүрэг нь эсийн зохицуулга. Таны арьс дээр UVB нарны туяа тусахад таньд шаардлагатай Д витамины 90% үйлдвэрлэгддэг. Хүнд өдөр бүр хэдэн сая эс үхэж, хэдэн сая эс шинээр үүсэж байдаг. Тэдгээр хэдэн сая эсээс гажуудалтай эсүүд тогтомол үүсдэг ө.х. хавдарын эсүүд өдөр бүр үүсэж л байдаг гэсэн үг. Эсүүдэд Д витамины рецептор гэж байдаг үүгээрээ Д витаминтай холбогддог. Энэ нь ямар үүрэгтэй вэ гэвэл. Заримдаа эсүүдэд гажуудал үүсэн мутацид ордог. Энэ үед Д витамин холбогдож тухайн эсийг өөрийгөө засах программыг нь ажиллуулдаг. Хэрэв эс засрал авахгүй бол өөрийгөө устгах программыг нь ажиллуулдаг. (Нэг талаараа мэргэжлийн хяналтын албатай адил. Шалгалт явуулна алдаатай асуудалтай газар байвал яаж үйл ажиллагаагаа залруулахыг зааж өгнө. Болохгүй нэгийг нь хаалгадаг шиг. ) гажуудалтай эсийг устгаж бүх биеэр тархаж үржихээс сэргийлдэг. Та төсөөлөөд үздээ хэрэв биед хангалттай Д витамин байхгүй бол яах бол? Гажуудалтай эсүүд ихээр үржиж тархана. Хэрэв таньд Д витамин хангалттай бол эсүүдийг засаж, устагаж өвчин хүндэрч тархахаас сэргийлдэг. Хавдараас сэргийлэх бол Д витамины олон үүргүүдийн нэг нь ,тийм болохоор наранд -UVB хэт ягаан туяанд биеэ шарж өөртөө хангалттай Д витамин үүсгэх нь чухал юм. Хэрэв 365 хоног биеэ наранд шарах боломжгүй бол тогтмол Д витамин уух хэрэгтэй.Д витаминыг бас хавдрын эсрэг витамин гэж нэрлэдэг. Хавдраас сэргийлэх, хавдрыг эмчлэхэд барууны орнуудад өргөн ашиглагддаг.