11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Үргүйдлийн эмчилгээний үед юуг анхаарах ёстой вэ?

Нас - хамгийн чухал хүчин зүйл. Нас ахих тусам хүүхэд олдох магадлал буурдаг гэдгийг хүн бүр мэднэ гэхдээ хиймлээр (IVF)үр шилжүүлэн суулгахад ч мөн нас нөлөөлнө.Эмэгтэйн нас 34с бага бол ivf аргаар жирэмсэлэх магадлал 38,7% хүүхэд гаргах магадлал 27,4%.35-39 насанд 32,5% / 20,5% болно.40 наснаас дээш 17,7% / 9,2% болж буурна.Хиймлээр үр шилжүүлэн суулгаад л хүүхэдтэй болчихно гэж бодоод хүүхэдтэй болохоо хойшлуувал жирэмсэлэх магадлал нас ахих тусам нилээн багасдагийг дээрх тоо харуулж байна.Эмийн эмчилгээний үр дүн дор хаяж 3 сарын дараа түүнээс ч удаан хугацааны дараа гардаг тул эмэгтэйн нас өндөр байх тусам хиймлээр үр шилжүүлэх аргыг сонгосон нь дээр байдаг.Хугацаа- эр бэлгийн эс төмсөгөн дотор үүсээд цааш төмсөгний дайвар дотор бие гүйцэдэг энэ нь дундажаар 72 хоног болдог. Жишээ нь эмчилгээ хийгээд БЗХӨ эдгэрээд 3 сарын дараагаас л эрүүл үр тогтоох чадвартай эр бэлгийн эсүүд үрийн шингэн дотор бий болно. Дааврын өөрчлөлтөөс болсон үргүйдлийн үед дааврын бэлдмэлийг 9-12 сар шаардлагатай бол түүнээс ч удаан хугацаагаар хэрэглүүлдэг. Эмчилгээ хийхдээ эр бэлгийн эсийн боловсролтонд сөргөөр нөлөөлж болох бүхий л хүчин зүйлсийг илрүүлж оношилж цогц эмчилгээ хийх шаардлагатай.Oxydative stress- исэлдэлтийн стрессийн талаарх сүүлийн үеийн судалгаагаар нөхөн үржихүйн бүх үе шатанд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон. Эр бэлгийн эсийн үүсэх үед исэлдэлтийн стресийн нөлөөгөөр эсийн бүтцэд өөрчлөлт оруулдаг. Бүр үрийн сувгаар дамжиж ,үрийн хүүдийн шингэн,түрүү булчирхайн шүүрэлтэй нэгдээд дамжиж өнгөрөх хооронд ч нөлөөлдөг гэж үздэг. Чөлөөт радикалуудаар бөмбөгдүүлсэн эр бэлгийн эсийн мань амьдрах чадвар буурдаг,үтрээн дотор ороод 3 хоног орчим амьдарч тэр хооронд сэлж очоод өндгөн эстэй нэгдэх ёстой байдаг.Ийм эстэй нэгдэж үр тогтосон ч зулбах, ургийн хөгжил зогсох зэрэг хүндрэлүүд гардаг.Антиоксидантуудыг эхнэр нөхөр 2 жирэмслэхийн тулд тогтомол хэрэглэхээс гадна хиймлээр үр шилжүүлэн суулгахын өмнө урьдчилж эмчилгээ хийх нь үр дүнг нэмэгдүүлж жирэмсэлэх магадлалыг ихэсгэнэ