11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Түрүү булчирхайн шинж тэмдгийн олон улсын үнэлгээ.

 Түрүү булчирхайн шинж тэмдгийн олон улсын үнэлгээ.

Энэ асуумж нь шээс гаралтын алдагдлуудыг үнэлэх , хэр хэмжээг тогтооход зориулагдсан Түрүү булчирхайн гэж байгаа боловч бусад олон өвчний үед бас шээсний гаралт асуудалтай болдог тиймээс энэ асуумж шээсний гаралтын шинж тэмдэгийн асуумж гэдэг нэртэй байвал зохистой санагддаг. Өвчтөн энэ асуумжаар өөрт байгаа асуудлыг эмчид очихоос өмнө баримжаа авахад нэмэр болдог . Эмчийн хувьд өвчтний зовиурыг тоймлох мөн эмчилгээний өмнө ба дараа энэ асуумжийг авсанаар эмчилгээний үр дүнг хянахад ашигладаг! - Өвчтнүүдэд анхааруулахад энэ асуумж өөртөө онош тавих эмчилгээ хийхэд ашиглаж болохгүй - Асуумжийг зөвхөн мэргэжлийн эмч уншиж , тайлбарлаж өгөх учиртай . Эмч энэ асуумжаас гадна заавал өвчтнөө үзэж , асуумж авч , шаардлагатай шинжилгээнүүд хийж байж дүгнэлт гаргах ёстой . - Шээсний давтамж гэдэг нь өдөрт хэр олон удаа шээж байгааг хэлдэг . Хэвийн үед өдөрт 4-6 удаа шээдэг , 10-с дээш бол энэ маш олон гэж үздэг . Өдөрт шээх давтамж нь маш олон хүчин зүйлээс хамааралтай байдаг . Тухайн хүний зуршил ,уусан шингэний хэмжээ , нас , давсагны булчингийн тонус гм.... Тиймээс шээх давтамж гэдгийг бөглөхдөө дараах зүйлсийг дотроо бодох хэрэгтэй . 1. Ойр ойр шээхэд өвдөлт хорсолт байдаг уу ?2. Уух шингэний хэмжээг багасгаад , шээс хөөдөг эм хэрэглэхээ больсны дараа ч гэсэн ойр ойр шээж байгаа юу ?3. Шээхийн өмнө шээс хүрэх мэдрэмж байнга үүсдэг үү?4. Олон удаа шээх нь таны хэвийн амьдралд садаа болж байна уу Дээрх асуултаас нэг нь л тийм гэж хариулбал эмчид үзүүлэх хэрэгтэй . Шээсний давтамж олшрох шалтгаан : Хамгийн элбэг тохиолддог шалтгаан нь шээсний замын үрэвсэл . Үүнд бөөр , давсаг, түрүү булчирхай , үтрээ , шээсний замын зарим өвчнүүд орно. Дээрх эрхтнүүдийн үрэвсэл нь шээсний замыг цочроож ойр ойр шээх шинж тэмдэгээр илэрнэ . Чихрийн шижин өвчний сонгодог шинж нь мөн олон удаа шээх . Олон удаа ойр ойр шээж шээсэн дахь сахарын хэмжээ ихэссэнээс болж шээсний сүв загатнаж үрэвсэж болдог. Эрэгтэй хүн шөнө ойр ойр босож шээгээд байвал үрүү булчирхайн үрэвсэл , хоргүй томрол , хорт хавдартай байж магадгүй . Түрүү булчирхай хэмжээгээрээ томорч шээсний сүвийг дарсанаар шээс гаралтанд сөргөөр нөлөөлдөг . Үүний улмаас давсаг бүрэн сулрахгүй шээс үлдэж ойр ойр шээдэг . Шээсний давтамж олшрох шалтгаан нь эмийн хэрэглээ байж болно .Шээс хөөдөг эмнээс гадна бусад эмүүд ч бас шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг . Кофейн болон алкоголь нь бас шээс хөөх үйлчилгээ үзүүлэнэ . Давсагны булчингийн сулрал ,цусан хангамжийн дутагдлаас болж давсаг шээсээ бүрэн шавхаж чадахгүй үлдээж дахин дахин шээх шаардлага гардаг . Давсагны мэдрэлжүүлэлт алдагдсан үед ойр ойр шээдэг . Шээсний замын чулуу , зүрхний дутагдал , зүрхний шигдээс , тархины зарим эмгэгүүдийн үед мөн шээсний давтамж олширдог .Шээсний давтамж нэмэгдэхээс гадна шээсний хэмжээ нэмэгдэх нь нейрогипофизын / өнчин тархи / эмгэгийн үед ч тохиолдож болно .Ийм учраас шээсний гаралт өөрчлөгдсөн үед эмчид үзүүлэх шаардлагатай .