11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Оксидатив стресс гэж юу вэ?

Оксидатив стресс гэж юу вэ?

Оксидатив стресс буюу исэлдэх стресс (oxydative stress оксидативный стресс)Бодисын солилцоонд оролцож буй хүчилтөрөгчийн молекул өөрийн электроноо алдахад чөлөөт радикал үүснэ. Алдагдсан электроноо нөхөхийн тулд чөлөөт радикал өөр нэг электроныг өөртөө нэгтгэж авна. Жишээлбэл эсийн мембраны бүтэц дэхь электроныг булааж авсанаар дахин өөр шинэ чөлөөт радикалуудыг үүсгэдэг. Энэ гинжин урвал нь эсийн мембраны бүтцийг алдагдуулж, олон төрлийн өвчин эмгэг үүсэх суурийг тавьдаг. Илүүдэл их хэмжээний чөлөөт радикалууд үүссэнээр бие махбодын хөгшрөлт хурдасна, булчин үений үрэвссэн процессыг сэдээнэ. Дархлаа болон мэдрэлийн тогтолцоо тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулна. Бодисын солилцооны алдагдалын үед биед идэвхитэй гэмтээгч “чөлөөт радикал” хэмээгчийг их хэмжээгээр хуримтлуулснаас болж янз бүрийн өвчин, сэтгэц болон сэтгэл санааны хямрал гэх мэт олон асуудал үүсгэдэг. Үүнийг “оксидатив стресс” гэж нэрлэдэг болсон. Архаг стресс нь дархлаа дарангуйлна, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямрал, бие махбодын тэнцвэрт байдал алдагддаг. Орчин үеийн хүний амьдрал гэдэг нь амьд байгальтай харьцах боломж бага, хиймэл орчин хот үүсэж түүндээ амьдардаг, химийн бордоогоор ургуулсан хүнс хоол иддэг, эрүүл мэндээ хиймлээр, химийн бодис эмээр тэтгэж амьдардаг. Энэ нь улмаар элдэв өвчин үүсэх суурь нь болдог. Эрдэмтдийн судалснаар дээрх шалтгаануудаас болж хүний биенд чөлөөт радикал нь үүсдэг байна. Эдгээр нь бие махбодь гэмтээх, хөгшрөлтийг хурдасгадаг. Биед чөлөөт радикал үүссэнээр эд эс гэмтэж гинжин урвал явагддаг. Их хэмжээний чөлөөт радикалууд биед хуримтлагдсанаар хурдан хөгширч, булчин үе мөчид үрэвсэл явагдаж, дархлааны үйл ажиллагаа болон мэдрэл судасны хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Атомын гадуур эргэлдэх электронууд гадна орбитдоо тэгш тоотой байж химийн тэнцвэрт байдлаа хадгална. Чөлөөт радикалууд маш тогтворгүй, үүсэх хугацаа нь секундээс хэдэн сая хуваасантай тэнцэх богино хугацаанд үүсдэг. Чөлөөт радикал нь дараагийн чөлөөт радикал үүсгэж тэр нь дараагийн чөлөөт радикал үүсгэнэ. Гинжин хэлхээгээр энэ үйл явц үргэлжилсээр жинхэнэ химийн тэсрэх бөмбөг мэт хор нөлөөтэй байдаг. Чөлөөт радикалууд дараах өвчнүүд үүсэхэд оролцоно.-хөгшрөлт- хавдар үүсэх-эсүүд химийн болон эмийн нөлөөнд гэмтэх-үрэвсэл-цацраг туяаны нөлөө-судасны хатууралЧөлөөт радикалуудын нөлөө эсийн мембраны ханааагүй өөхний хүчлийг исэлдүүлэх нь чөлөөт радикалын гол нөлөөний нэг. Мөн эсийн ДНХ, уургуудыг гэмтээнэ. Исэлдэх урвал нь альфа липойд хүчил,гидрофоб антиоксидантууд болох Е витамин, глютатион пероксидаза нөлөөгөөр дарагддаг. Е витамин исэлдэх урвалыг зогсоодог. Антиоксидантууд шинэ жимс, ногоонд ихээр агуулагддаг.Ургамалд агуулагдах биофлавнойд хэмээх бодис нь нарны хэт ягаан туяанаас ургамлыг хамгаалдаг. Флавнойд нь хүнд мөн 2 биологийн идэвхит үйлчилгээ үзүүлдэг. Биофлавнойд нь чөлөөт радикалуудыг холбох чадвартай. Альберт Сан Георг эрдэмтэн үүнийг нээснээр Нобелийн шагнал хүртжээ. 1977 онд Пассвотер эрдэмтэн чөлөөт радикалууд ба хавдар ходоодны уялдааг нээсэн. Байгаль дээрх өөр ямар ч бодис биофлавнойд шиг олон төрлийн, янз бүрийн идэвхи хүний биед үзүүлдэггүй. Антиоксидантууд нь чөлөөт радикалуудыг (эсийн генетикийн аппарат, мембраны бүрхүүлийг гэмтээгч идэвхит биомолекул) холбож биед үзүүлэх исэлдэх урвалыг багасгадаг.Биемахбодын элдэв өвчнүүдээс антиоксидантууд урьдчилан сэргийлдэг.Зүрх судасны өвчин: Судас дотор хананд хатуурал, бүлэн, атеросклероз зэрэг үүсэхээс сэргийлдэг хамгийн үр дүнтэй бодис нь антиоксидантууд. Антиоксидантууд бол хамгийн сайн судас цэвэрлэдэгч. Эдгээрийг хэрэглэснээр даралт ихсэх өвчин үүсэх эрсдэлийг хэд дахин бууруулдаг. (стенокарди, инфаркт инсульт, варикоз, тромбофлевит) үүсэх. Олон тооны судалгаанууд зүрхний өвчин үүсэх гол шалтгаан нь титэм судасны нарийсал гэдгийг тогтоосон. Зүрхний цусан хангамжийн дутагдал, судасны хатуурал, үүсэхэд LDL буюу бага нягтралтай липопротейд их үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой болсон. LDL ихэссэнээр титэм судас нарийсдаг, дотор хана нь суларч тэлэх чадвар буурдаг.Чихрийн шижин: Антиоксидантууд нь судасны хэврэгшилийн эсрэг маш үр дүнтэй. Чихрийн шижингийн үеийн торлогийн гэмтэлээс урьдчилан сэргийлэх, хараагүй болохоос сэргийлнэ,эмчлэхэд хэрэглэдэг.Хавдарын өвчнүүд: Хавдарын ургалт томролтыг удаашруулдаг. Өмөн, хавдараас урьдчилан сэргийлэх эмчилгээнд ашигладаг.Үрэвсэлт өвчнүүд: Үрэвслийн процессыг намдаах үүрэгтэй тул үе мөчний үрэвсэлт өвчнүүд, ревматизм, шархлаат өвчнүүд мөн спортын гэмтлийн үед ашигладаг.Төв мэдрэлийн тогтолцоог сэргээх тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Бодисын солилцоо, цусан хангамж антиоксидант хэрэглэснээр сайжирна. ТМТ гэмтлийн дараа сэргээх зорилгоор ой тогтоолт, сонсгол хараа сайжруулна.Стрессээс хамгаалах үйлчилгээ:Ходоод гэдэсний шархлаа үүсэх судас хагарахаас сэргийлдэг. Мэдрэл, дархлаа, дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгодог.Цацрагаас сэргийлэх үйлчилгээ:Ионжуулсан туяаны нөлөөгөөр үүсэх чөлөөт радикалуудыг саармагжуулах холбох чадвар өндөр тул туяаны өвчний үед хэрэглэнэ.Гоо сайхны үйлчилгээ:Арьсны холбогч эдийн уураг болох эластин, коллагеныг чөлөөт радикалаас хамгаалах чадвартай. Хөгшрөлтийн улмаас үүсэх толбо үрчлээ, арьсны уян чанар алдах хөгшрөлтийн улмаас үүсэх дээрх шинжүүдийг удаашруулна.Байгалийн антиоксидантууд токоферол, каротинойд, альф липойд хүчил,А, К витамин убихинон (коэнзим Q 10, убихинон, флавонойд) орно.