11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Чихрийн шижин үргэлжлэл....

Чихрийн шижин үргэлжлэл....

-үргэлжлэлүүснэ.(ацетон, ацетоуксусын хүчил) цусанд кетоны концентраци ихсэхээр амьсгалаар гадагшилна, чихрийн шижинтэй хүнээс ацетон үнэртээд эхэлдэг.Цусанд их хэмжээний кетонон биет үүсээд бие маань саармагжуулж амжилгүй цус хүчиллэг болдог. Цусны pH7,35-7,45 гм маш бага хэлбэлзэлтэй байдаг. Энэ хэмжээнээс бага зэрэг өөрчлөгдөхөд хүн ядрамтгай, унтамхай болж хоолны дуршил буурна,огиулж бөөлжүүлнэ,хэвлийгээр өвдөнө.Кетоацидозоос болж комд орвол хордлогонд орно нас барж ч болно. Ийм учраас диабет 1-тэй хүмүүсийн 7-18% нь ийм шалтгаанаар нас бардаг. Хэрэв та диабет 2-той бол ацидоз үнэртэхэд айх хэрэггүй. Нүүрс ус багатай хоол идээд илүүдэл өөхнөөс салж байгаа үед хэрэв цусны pH7,3-аас буугаагүй биеийн ерөнхий байдал сайн байгаа бол та турж илүүдэл өөхнөөс салж байгаа гэсэн үг. Хоолны өндөр дуршил: Чихрийн шижинтэй хүнд инсулин дутагдана эсвэл олигтой үйлчилдэггүй.Цусанд глюкоз их байгаа боловч инсулины асуудлаас болж глюкоз эс дотор орохгүй улмаар эсийн өлсөглөн эхэлдэг.Тархинд өлсөж байгаа дохио өгөн хоол идэх дуршил нэмэгддэг.Арьсны өвчин:Биеийн бүх шингэнд сахарын хэмжээ нэмэгдсэн байдаг. Хөлсөөр ч гэсэн сахар их ялгарна.Мөөгөнцөр нян дулахан , чийгтэй , сахар ихтэй орчинд үржих дуртай тул арьсны мөөгөнцөр, үтрээний мөөгөнцөр, бэлэг эрхтэний толгой шамрага мөөгөнцөрт өртөж үрэвсдэг. Сахарын хэмжээ хэвийн болоход мөөгөнцөр багасна.Шархны эдгэрэлт удааширах: Сахар ихссэнээр судасны хана гэмтэнэ тэгэхээр судас очиж байгаа бүх эрхтэн гэмтэнэ гэсэн үг.Эдгэрэлт гэдэг нь маш нарийн процесс юм. Илүүдэл сахар нь тэр процесыг удаашруулдаг. Мөн сахараас болж амархан халдвар орж арьс хурдан хөгширдөг. Чихрийн шижин өвчний талаар товчхон дурьдахнаа дээр дурьдсан шинж тэмдгүүд танд байхгүй байлаа ч гэсэн таны бүсэлхийн тойхог 93 см-с илүү биеийн жингийн индекс 25 кг/м2-аас илүү бэлгийн сулрал үүсээд байгаа хамаатан саданд нь чихрийн шижинтэй хүн байгаа бол ном журмын дагуу цусан дахь сахараа шинжилж үзээд дотоод шүүрлийн эмчээс зөвөлгөө аваарай.
Чихрийн шижингээс урьдчилан сэргийлье гэвэл1. Бүсэлхийн тойргоо байнга үзнэ, жин үзнэ, Био импедансаар өөх булчингийн харьцааг үзэж байх. Ингэснээр та таргалалтыг эрт илрүүлж зогсоох боломжтой.2. Зөв хооллох. Чихрийн шижин гэдэг өвчин маань нүүрс устай хоол их идсэнээс үүсдэг тул нүүрс устай хоол хүнсийг аль болох бага хэрэглэх хэрэгтэй.3. Чихэр болон чихэрлэг хүнс идэхгүй, чихэр агуулсан ундаа шүүс, боов, варень, компот г.м4. Гурил гурилан бүтээгдэхүүн (талх , печень, гоймон)5. Будаа төмс зэргийг хэрэглэхгүй байх зүйтэй.Харин жимс , ногоо, цагаан идээ ахиухан идэж байх, мах, өндөг, бяслаг,загас, ногоон өнгийн хүнсний ногоог их хэрэглэж байх нь чухал юм. Мөн өдөр бүр тогтмол спорт хөдөлгөөн хийж байх өдөрт тогтмол 3-4 км газар идэвхитэй алхаж байх нь таныг энэ өвчнөөр өвдөхгүй байх үндэс болно.
HbA1c глюкожсон гемоглобинШинжилгээний хариу %
5,7%-иас багаНүүрс усны солилцоо хэвийн чихрийн шижинтэй болох эрсдэл бага5,7-6,0 Диабет байхгүй гэхдээ эрсдэл өндөр. Нүүрс ус багатай хоолны дэглэм баримтална. Метаболик синдром, инсулин тэсвэрлэлтийн талаар уншиж мэдэх хэрэгтэй6,1-6,4 Чихрийн шижинтэй болох магадлал маш өндөр.Амьдралын зөв хэв маяг баримтална, зөв хооллоно.
6,5 %-иас дээш Чихрийн шижинтэй гэсэн урьдчилсан онош тавигдана.Онош тодруулахын тулд нэмэлт шинжилгээ хийгдэнэ. 1 ба 2-р хэлбэрийн чихрийн шижингийн талаар сайн уншина.
HbA1c-ийн сүүлийн 3 сарын цусан дахь глюкозын хэмжээг илтгэдэг. HbA1c бага гарвал сүүлийн 3 сард цусан дахь сахарын хэмжээг сайн барьсан гэсэн үг. Глюкожсон гемоглобин ба цусан дахь сахарын харьцаа:
HbA1c--- Глюкоз ----- HbA1c----- Глюкоз ---- --- ммоль/л --------- ---- ммоль/л 4 --- 3,8 ----- 8 ----- 10,24,5 ----- 4,6 ----- 8,5 ------ 11,05 ----- 5,4 ----- 9 ------ 11,85,5 ----- 6,5 ------ 9,5 ------ 12,66 ----- 7,0 ------ 10 ------ 13,46,5 ----- 7,8 ------ 10,5------ 14,27 ----- 8,6 ------ 11 ------ 14,97,5 ---- 9,4 ------ 11,5 ----- 15,7
Хэрэв HbA1c-г 1%-р бууруулбал доорх байдлаар чихрийн шижингийн хүндрэл буурна.1-р хэлбэрийн чихрийн шижин -Ретинопатия (хараа муудах 35% )-Нейропатия (мэдрэлийн тогтолцоо хөлний судасны мэдрэл гэмтэх 30 %)-Нефропатия(бөөрний үйл ажиллагааалдагдах 24-44 % )2-р хэлбэрийн чихрийн шижин Бага судастай холбоотой бүх хүндрэлүүд 35 % Чихрийн шижинтэй холбоотой нас баралт 25%Зүрхний шигдээс 18% буурнаЕрөнхий нас баралт 7 % -р буурдаг. Эсэргээр үзвэл HbA1c нь 1% ихсэхэд чихрийн шижинтэй хүнд нас барах магадлал 25% ихэсдэг гэсэн үг.