11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Түрүү булчирхайн хоргүй томролын шинж тэмдэгүүд / ТБХТ/


• Давсаг дүүрэлтийн шинж тэмдэг:(давсагны мэдрэл булчингийн зохицуулга алдагддаг )-ойр ойр шээнэ-шөнө босож шээнэ -гэнэт шээс хүрж чавдуулна. • Шээс гадагшлуулах шинж тэмдэг(түрүү булчирхай томорсноос шээсний сүв дарагдсанаас)-шээхэд хүндрэлтэй-дүлж шээнэ-шээсний эрч сул-шээс тасалдана-шээж дууссаны дараа дусагнана.-шээс дутуу гарсан мэт мэдрэмж төрнө.ТБХТ нь аажим явцтай өвчин. Эхэн шатандаа шинж тэмдэггүй боловч аажмаар түрүү булчирхай томрохын хирээр шинж тэмдэг нь нэмэгддэг. Шинж тэмдэг нь долгиолсон шинжтэй байдаг. Шинж тэмдэг нэг ихсэж нэг буурдаг. Даарах, согтууруулах ундаа уух, стресс, түрүү булчирхай архаг үрэвсэл сэдрэх зэрэг шалтгаанууд шинж тэмдэг дордоход хүргэдэг.Түрүү булчирхайн шээсний гаралтын шинж тэмдэгТүрүү булчирхай хэмжээ томорсоноос болж үүсвэл α-адреноблокаторууд (омник, тамсол, простамед г.м) булчин суллаж шээсний гаралтыг чөлөөтэй болгодог эмнүүд хэрэглэнэ. -шээс гадагшлуулахад нөлөөлдөг зүйл нь: түрүү булчирхайн томролын хэмжээ, томролын чиглэл, давсагны үйл ажилллагааг алдагдлын түвшин . Шээсний сүвтэй ойр хэсгийн эдүүд багахан томроход шээсний гаралтанд нөлөөлдөг, эсвэл түрүү булчирхай хажуугийн хэсгүүд шулуун гэдэсрүү томроход эмнэлзүйн шинж тэмдэг өгдөггүй. Ө.х илэрч буй шинж тэмдэг нь түрүү булчирхай томорсон зэргээс тэр бүр хамаараад байдаггүй.
Түрүү булчирхайн хоргүй томролын үе шат1шат- шээс хүчгүй гарна, ойр ойр шээнэ, чавдуулна, шөнө шээнэ, шээхэд заримдаа хүндрэлтэй байна.2шат- шээс үлдэнэ, давсагт эход 50мл ба түүнээс дээш үлдэгдэл шээстэй гэж гарна. Энэ шатанд шээс хаагдах, бөөрний үйл ажиллагаа алдагдах ш/т илэрнэ. 3шат- Ээнэгшил алдагдах үе давсагны хана нимгэрч холбогч эд их үүссэнээс шээсээ шахаж гадагшлуулах чадвар буурдаг.давсаг шээсээр дүүрэвч, давсагны булчингийн тонус алдагдаж шээс дусал дуслаар гарна. Шээс дамжуулах суваг өргөсөж бөөрний үйл ажиллагаа илүү их алдагдана.