11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Хэрхэн бат бөх нойрсох вэ?

Хэрхэн бат бөх нойрсох вэ?

  Нойргүйдэл бол дархлаа ⚔️муудах, тестостерон буурах, хурдан хөгшрөлтийн гол шалтгаануудын нэг юм.Бэлгийн сулрал, гипогонадизм буюу тестостерон дааврын дутагдал, үргүйдэл, түрүү булчирхайн үрэвсэл зэрэг олон өвчнүүдийг эмчлэх явцад заавал нойргүйдлийг давхар анхаарч эмчлэх хэрэгтэй болдог.Хүний бие өдрийн болон шөнийн цагийн горимоор ажилладаг. Өдрийн ээлжийнхэн биднийг бодож сэтгэх, хоол унд олж идэх, үржих зэрэгт анхаарлаа хандуулж ажилдаг бол шөнийн ээлжийнхэн бие мах бодийг цэвэрлэх, засах,бэлдэх ажлыг хийдэг.Хэрэв өдрийн ажилчид амралтгүй 24 цаг ажилвал төд удалгүй ядарч туйлдаж ажлаа хийж чадахгүй болох нь ойлгомжтой.Биднийг өглөө эрт кортизол даавар сэрээж эрч хүчээр хангаж өгдөг, орой болохоор мелатонин даавар биднийг унтуулж амраадаг. Тогтосон цагт сэрж унтаж байх нь энэ цагийн механизмыг эвдэхгүй байх чухал арга. Амралтын өдрүүдэд ч гэсэн тогтосон цагтаа сэрж унтаж байх хэрэгтэй. Хэт оройтож унтаж сэрсэнээр тэр өөрчлөлтөнд бие мах бодь дасан зохицох гэж маш их хүч шавхадаг.Мелатонин хэмээх шөнийн даавар нь Серотонин хэмээх жаргалтай мэдрэмж төрүүлдэг даавраас үүсдэг. Харин серотонин нь триптофан гэх амин хүчлээс үүсдэг. Триптофан бага байвал дээрх 2 даавар бас багасдаг. Тиймээс триптофан амин хүчил ихээр агуулсан хоол хүнс болох мах, загас, шош, бяслаг, хулууны үр ,тараг хангалттай идэж байх хэрэгтэй. Хүн өөрөө триптофан нийлэгжүүлж чаддагүй харин хүний гэдсэнд байдаг нянгууд нийлэгжүүлж түүнийг бид ашигладаг тиймээс гэдэсний үрэвсэл, нянгийн тэнцвэр алдагдсан бол бидний нойронд сөргөөр нөлөөлдөг.Серотонины ихэнх нь гэдсэнд үүсдэг. Сайхан хоол идэж ходоодоо баясгахаар аз жаргалтай болж байгаа нь хүүхдүүд дээр сайн харагддаг. Серотониноос мелатонин үүсдэг тул сайн унтахын тулд бид эхлээд серотониноо ихэсгэх хэрэгтэй.-Чихэр шоколад нь маш хурдан аз жаргалын даавар ихэсхэд нөлөөлдөг боловч нүүрс ус нь маш хүчтэй сэргээш энерги үүсгэгч тиймээс унтахын өмнө идэж болдоггүй. Хүүхдэд оройн цагаар өгчихвөл юун унтах мантай болно.-Нойр сайн байхын үндэс нь эрүүл хоол, эрүүл гэдэс. Триптофан агуулсан бэлдмэл уух, гэдэсний ашигтай нян нэмэлтээр уух нь мөн сайнаар нөлөөлнө.-Дасгал хөдөлгөөн эрүүл агаарт хийж байх нь триптофаныг цусанд оруулж серотониныг ихэсгэхэд нөлөөлдөг.-Нарны гэрэл серотонины нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Бороотой өдөр гуньж, нартай өдөр сэтгэл сэргэдэг цаад механизм нь энэ.Аз жаргалтай байх тусам мелатонин ихээр үүсдэг.
Мелатонин даавар бол эсрэгээр гэрлийн нөлөөгөөр багасаж харанхуй болохоор нийлэгжүүлж эхэлдэг.Хүний дотор эрхтэнүүд өдөр шөнө болж байгааг харж мэдэрч чадахгүй. Хүний нүд л өдөр шөнийг мэдэрдэг, тиймээс нүдэнд туссан гэрлийн нөлөөгөөр мелатонин нийлэгжих нь багасаж гэрэл тусахаа больж харанхуй болоход тархи мелатониноо ялгаруулдаг.Мелатонин нь харанхуй шөнө болсоныг бие мах бодид дохио өгч биеийн мах бодийн өдрийн ажилын горим шөнийхөөр солигддог.Гар утасны дэлгэц шөнө болохоор шар туяатай болгодог энэ нь мелатонины нийлэгжилтэнд саад болохоос сэргийлсэн арга гэхдээ энэ нь үр дүн багатай, шөнө орой утас зурагт үзэж байхад тархинд ачаалал өгч тархи амархад саад болдог.Цахилгаан гэрэл амьралд хэрэглэж эхэлсэнээр бид байгалийн жамаар харанхуй болонгуут унтадаг зуршил үгүй болсон. Энэ нь бидний нойрны хэм алдагдах , нойргүйдлийн нэг том шалтгаан болсон.Хотын гэрэл нь ГЭРЛИЙН БОХИРДОЛ гэдэг ойлголтыг бий болгосон. Хүн тас харанхуйд унтах хэрэгтэй байтал элдэв гэрэл энд тэндээс асаж бидний тархинд амархад садаа болдог.Оройн цагаар гэрлүүдээ унтрааж лааны бүдэг гэрэлд унтатлаа байвал амархан унтахад нөлөөлнө энэ зөвлөгөө хүүхдийг эрт унтуулахад их нэмэр болдог. Лааны гэрэлд тайвшруулан үлгэр уншиж өгч хүүхдээ унтуулаарай.Шөнө унтахад өрөө хэт дулаан биш сэрүүвтэр, агаарын солилцоо сайтай, дуу чимээгүй байхаас гадна сунгасан гар харагдахааргүй тийм түнэр харанхуйд унтавал мелатонин сайн ялгардаг.Шөнийн ээлжийн ажилчид өглөө буугаад гэртээ ирээд унтахдаа нүдний маск, чихний бөглөөс хэрэглэж гэрэл чимээ багасгаж байх хэрэгтэй.Мелатонин даавар эмийн бэлдмэл хэлбэрээр зарагддаг. Шөнө оройтож унтадаг хүмүүс , шөнийн ээлжнийхэн, цагийн зөрөө гаргах зорилгоор ууж болно. Мелатонин бэлдмэл нь нойрыг хэвийн явагдах процессыг эхлүүлдэг маш бага тунтай бүтээгдэхүүн. Өдөр унтахад мелатонин ялгардаггүй тул өдрийн цагт унтадаг хүмүүс ууж байх шаардлагатай. Нойрны эмийн тоонд ордоггүй биологийн идэвхт бүтээгдэхүүний тоонд ордог тул жоргүйгээр авч ууж болдог.

Архаг хууч өвчнүүд нойронд сөргөөр нөлөөлдөг.Тархи бол хүчил төрөгчийн гол хэрэглэгч. Хүн унтаж байхад ч гэсэн тархи ажиллаж хүчил төрөгч их хэрэглэдэг.Тархи шөнийн цагаар өдөр хүлээн авсан мэдээллээ боловсруулна,өдрийн цагаар үүссэн хогоо цэвэрлэж хаяна, маргааш өдөр хэрэглэх даавруудаа үйлдвэрлэж нөөцөлнө гэх мэт шөнөжин завгүй ажилладаг.Өдөр болсон үйл явц сурсан зүйлийг удаан хугацааны ой санамж болгон хувиргадаг тархины гиппокамп гэдэг хэсэг байдаг ,тэр хэсэг хүчил төрөгчийн дутагдалд их мэдрэг тиймээс О2 дутагдсан нойргүйдлийн үед ой тогтоолт мууддаг. Тиймээс настай хүмүүс шинээр юм нэмж санахдаа муудаж харин хуучны мэдээллээ санасаар байдаг.Тархи хэвийн ажиллахад хүчил төрөгч болон цусаар ирэх эрдэс витамин хэрэг болдог.Хүн унтаж байхад илүү тайван бас цөөн амьсгалдаг эрүүл хүнд тэр амьсгал болон орж ирж буй О2 хангалттай байдаг.Хэрэв тархинд О2 хангалтгүй ирвэл тархи илүү их О2 авахын тулд амьсгал илүү хүчтэй авах үйлдлийг идэвхжүүлдэг. Үр дүнд нь сэрнэ , сэрүүн байхад илүү олон амьсгалж О2 тархинд сайн очно. Эсвэл өнгөц нойрсож, нойрондоо хөдөлнө хурхирна.
Унтаж байхдаа тархийг О2-р сайн хангахын тулд яах ёстой вэ?Унтлагы өрөө агаарын солилцоо сайн байх, агаарын чанар сайн байх хэрэгтэй. Тиймээс зарим хүмүүс илүү сайн агаартай газар болох хөдөө амьдрахаар сайн нойрсдог. Унтахын өмнө 30 минут агаарт алхах их нэмэр болдог.Агаар дахь О2-н хэмжээ ойролцоогоор 22% байх ёстой гэдэг боловч хотод нүүрс болон машины угаараас болж 18% тай л байдаг.Агаарын урсгалд садаа болсон ургацаг, хамрын салст хөөж хавдасан, хамрын таславч далий, эрүү нүүрний гажиг,гүйлсэн булчирхай маш том зэрэг асуудлууд нь нойргүйдлийн бас нэг шалтгаан тиймээс чих хамар хоолойн эмч, эрүү нүүрний эмчид үзүүлж заримдаа мэс засалд орж асуудлаа шийдвэрлэвэл сайн нойрсодог.Амьсгалын замын эрхтэнүүдийн өвчин эмгэгүүд нойронд сөргөөр нөлөөлнө.Цагаан хоолой, дууны хөвчний үрэвсэл хавдар, уушигны өвчтэй хүмүүс нойргүйдэлд ордог. Тамхи татахад дууны хөвчний төвөнхийн үрэвсэл хавдар тусах эрсдэл маш өндөр, тамхи татадаг эмэгтэй хүний хоолой ямар муухай өөрчлөгддөгийг хүн бүр мэднэ. Тамхичид бронхит болон уушигны үрэвсэл хавдарт мөн маш их өртөдөг. Тамхинаас гарах нь нойргүйдлийг шийднэ.Уушиг бүрэн ажиллаж чадахгүй бол цусанд О2 сайн орохгүй нь ойлгомжтой.Уушигны цулцангийн дотор талыг Сурфактант хэмээх бодис бүрхэж уушигны цулцанг тэлж О2 солилцоо явуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Сурфактант нь тосноос бүтдэг ө.х. холестериноос бүтдэг. Мах өөх иддэггүй хүмүүст холестерин багассанаас болж уушигны ажиллах чадвар буурч ГИПОКСИ буюу О2 дутагдал үүсэж нойргүйдэлд хүргэдэг.Уушигны тэлж ажиллах замд садаа болдог зүйл бол таргалалт. Хүзүүний таргалалт, давхар эрүү, хэвлий цээжний таргалалт уушиг өрц хэвийн тэлж ажиллахад садаа болж гипосид оруулдаг. Таргалалтай тэмцэх нь нойрсоход сайнаар нөлөөлнө.Цээж болон хэвлий өрцний булчингуудын сулрал буюу САРКОПЕНИ үед уушиг бүрэн тэлж чаддагүй. Хөгшин болон өвчний улмаас эрүүл мэндийн доройтолд орсон хүмүүсэд их тохиолддог. Булчингийн үйл ажиллагааг хариуцдаг тестостерон даавар, өсөлтийн дааврын, Д витамины дутагдалын үед САРКОПЕНИ үүсдэг. Тийм хүмүүст даавар нөхөх эмчилгээ хийснээр сайжирдаг.Судасны хатуурал буюу судасны нарийсалын улмаас тархинд очих цусны урсгал буурч гипокси үүсдэг. Судасны нарийсал үүсгэдэг гол буруутан нь холестерин БИШ. Судасны нарийсал нь үрэвсэлээс болж үүсдэг. Чихэр, ундаа, тамхи, архи, гурил мэтийн үрэвсэл үүсгэгчийг хүнсэнээсээ хасаж Омега3 ууж судсаа цэвэрлэх хэрэгтэй.Булчингийн чангарал нь тархируу очих судасыг дарж цусны эргэлтийг алдагдуулдаг. Ширээний ард буруу суух, утас ipad үзэх,pc тоглох,машин удаан барих зэрэг нь цээж хүзүүний булчингийн чангарал үүсгэдэг. Биеийн тамираар хичээллэх,хүзүү толгойн йог хийх, халуун уур усанд суух зэрэг нь булчин суллаж цусны эргэлт сайжруулж сайн нойрсоход нөлөөлнө.Магнийн дутагдал нь булчингийн чангарал үүсгэдэг тиймээс Магни агуулсан бэлдмэл ууж магнийн дутагдалыг нөхөх нь тайван нойрсоход нөлөөлнө.Цус багадалт нойргүйдэлд хүргэдэг. Цусны чанар муудсанаас О2 тээвэрлэх чадвар эрс муудаж тархинд сөргөөр нөлөөлдөг. Төмөр дутагдал, фолийн хүчлийн дутагдал,В12 витамины дутагдал, Д витамины дутагдалын шалтгаантай цус багадалтыг шинжилгээ хийж оношилж эмчилсэнээр нойр бас сайжирдаг.Архаг хууч өвчнүүд, өвдөлт нойргүйдэлд хүгэдэг. Үе мөчний өвдөлт, дотор эрхтэнүүдийн өвчнүүд,мэдрэлийн өвдөлтүүд нойргүйдэлд хүргэх тул мэргэжлийн эмчид нь үзүүлж өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй. Мөн О2 дутагдал өвдөлт үүсгэдэг. Энгийн толгойн өвдөлт нь тархины О2 дутагдалаас үүдэлтэй байдаг.Сэтгэц нөлөөт эмүүд, уналт таталтын эмүүд,Паркинсонизмын үед хэрэглэдэг эмүүд,хамрын ханиадны эмүүд,стеройд бэлдмэлүүд, даралтны эмүүд, шээс хөөлгөх эмнүүд, хоолны дуршил бууруулагчид нойргүдэлд хүргэдэг.Эмнээс үүдэлтэй нойргүйдлийн үед эмчлэгч эмчдээ хандаж эмээ солих арга хэрэглэнэ. Кафейн агуулсан эмнүүд мөн кофе цай энержи дринк мань сэргээгч үйлчилгээтэй тул 18 цагаас хойш хэрэглээд хэрэггүй.Стресс дааврууд мөн нойргүйдлийн шалтгаан болдог. Кортизол Пролактин гэх даавруудыг стресс дааврууд гэдэг эдгээр нь Мелатонины эсрэг үйлчилгээтэй. Тиймээс стрессдэж нервтэхгүй тайван байх ,шаардлагатай бол сэтгэл зүйчид үзүүлэх. Шри шри мэтийн бясалгал амьсгалын дасгалаар хичээлэх нь нойргүйдэлд эерэгээр нөлөөлдөг.Түрүү булчирхайн үрэвсэл, томрол , цистит, чихрийн шижин зэргийн улмаас шөнө босож шээгээд байвал тэдгээрийг оношлож эмчилсэнээр нойргүйдлийг бас шийддэг.Зөвлөгөө мань нэмэр болсон бол Та тавтай сайхан нойрсоорой.