11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Төмөр дутагдал

Төмөр дутагдал

Төмөр дутагдалын үе шат хэлбэрүүд.

Төмөр дутагдалын эхэн үед шинж тэмдэг бага , цусны ерөнхий шинжилгээн дээр цусны улаан эс гемоглобин багасаагүй заримдаа бүр эсрэгээр ихэссэн байдаг.Прелатент үе -энэ үед ясны чөмөг, эд эс, ферритин дэх төмрийн нөөц багасдаг. Энэ үед төмөр багасаж байгааг илрүүлж эмчилбэл хамгийн их үр дүнтэй.Латент үе- энэ үед төмрийн нөөц багасахаас гадна цусны сийвэндэх төмөр багасна, трансферин тээвэрлэлтийн төмөр мөн багасна. Цусны улаан эсийн төмөр хэвэндээ байдаг.Манифест үе- төмрийн бүх нөөц дууссанаар ⭕️цус үйлдвэрлэлтэнд сөргөөр нөлөөлж цус багадалт үүснэ. Төмөр дутагдал цус багадалтын бүх эмнэл зүйн шинж тэмдэгүүд илэрнэ. Энэ үед орохоос нь өмнө эмчилбэл сайн.

Төмрийн солилцоо.

Хүний биед хангалтгүй хэмжээгээр төмөр орж ирэх нь элбэг, цусаар төмөр алдах тохиолдол ч элбэг тиймээс бие мах бодь төмрийг өөрт хадгалах механизм илүү хөгжсөн, харин илүүдэл төмрийг биеээс гадагшлуулах механизм бараг байдаггүй. Хоол хүнсээр бид хэт их төмрийг авах боломжгүй гэтэл эмийн хэлбэрээр бид төмрөө илүүдүүлэх боломжтой.Бид өдөрт 1 мг орчим төмрийг алддаг харин эмэгтэй хүн 2-2.5мг алддаг. Ихэнх нь гэдэсний хучуур эсийн гуужилтаар, мөн цөсөөр,шээс, хөлс, үс, хумсаар алддаг.15-30 мл цус алдахад 7,5-15 мг төмөр алддаг.Төмөр маш идэвхтэй химийн элемент тул уураг дотор савлаад бие дотор хадгалдаг.Төмрийг агуулах гол үүрэг гүйцэтгэгч эрхтэн нь элэг. Элэг дотор 700 мг орчим төмөр хадгалагддаг. Тиймээс төмөр дутагдалтай хүмүүст төмөр нөхөхийн тулд малын элэг идэхийг зөвлөдөг. Мөн дэлүү, ясны чөмөг, булчин дотор төмөр хадгалагддаг. Булчин дотор ойролцоогоор 40мг/кг төмөр хадгалагддаг, булчингийн хэмжээ их бол тэр хэмжээгээр төмөр илүү их нөөцөлж чадна.Хүний биед нийтдээ 3-5 гр төмөр байдаг.Хүн өдөр бүр алдсан төмрөө нөхөж авах ёстой. 1-2 мг буюу алдсантайгаа бараг адил хэмжээг буцаан авдаг ө.х. төмрийн солилцоо бол битүү хэлхээ юм.Өдөрт цус үйлдвэрлэхэд 20-30мг төмөр хэрэгтэй болдог гэтэл хүнснээс 2 мг авдаг. Хэрэгцээт төмрөө дахин боловсруулж ашигласнаар энэ хэрэгцээг хангаж чаддаг тул төмрөө дахин боловсруулах нь илүү чухал үүрэгтэй. Жирэмсэн эмэгтэйн төмрийн хэрэглээ бүр 8 мг хүрдэг.Бид хоол хүнсээр 15-25 мг авдаг бол түүнээс ердөө 2-2,5 мг төмөр гэдсээр шимэгдэн орж ирдэг.Гемийн төмөр 15-22%, гемийн бус төмөр ердөө 1-7% шимэгддэг. Гем агуулсан төмөр нь малын маханд их байдаг. Харин гемгүй төмөр ногоо жимсэнд байдаг. Тиймээс бид махнаас төмрийг илүү сайн шингээж авч чаддаг. Эхийн сүүнд байдаг лактоферрин гэх төмөр 38-49% шимэгддэг.