
Мөөгөнцөр
Мөөгөнцөр (кандидоз) кандида төрлийн мөөгөнцөрөөр үүсгэгддэг. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол мэдрэг бус тул арай цөөн тохиолддог. Гэхдээ эрэгтэй хүний хамгаалалт дархлаа сулрангуутал мөөгөнцөрийн халдвар үүсгэнэ. Мөөгөнцөр нь хүний биед байдаг хэвийн бичил биетний нэг гэж үздэг. Тиймээс бэлгийн замаар авахаас гадна өөрөөс нь бас үүснэ. Энэ үед мөөгөнцөрийг эмчлэхээс гадна дархлаа унагахад хүргэсэн архаг хууч өвчнүүдийг заавал шалгаж нягтлах хэрэгтэй. Хэвийн эрүүл үед мөөгөнцөрийг хүний дархлааны эсүүд болон бусад бичил биетүүд дарангуйлан өсөж үржүүлдэггүй. Дархлаа сулрах, хэвийн бичил биетүүдийн тоо цөөрөхөд мөөгөнцөр үржиж олширно. Мөөгөнцөр ихсэх шалтгаанууд:-Дотоод шүүрлийн эрхтэнүүдийн өвчнүүд (бөөрний дээд булчирхай, бамбай булчирхай) -Чихрийн шижин, нүүрс усны солилцооны алдагдал-ХДХВ, ДОХ болон бусад дархлаа сулрах өвчнүүд -Архаг ядаргаа, стресс-Хүнд халдварт өвчнүүд саяхан авсан-Антибиотик, дархлаа дарангуйлагч, хавдарын эсрэг эмүүд удаан хугацаагаар хэрэглэсэн.-Кортикостеройд тос хэрэглэсэн-Цаг агаар нутаг сэлгэх үед-Нүүрс ус ихтэй хүнс их хэрэглэх-Дисбактериоз (хэвийн бичил биет цөөрөх) -Химийн бодис, дулааны нөлөө үрэлтээс болж салстан давхарга урагдаж цочирсон-БЗХӨ-ий дараа хэсэг газрын дархлаа суларсанДээрх асуудлуудтай эрэгтэй мөөгөнцөрийн халдвартай эмэгтэй хүнтэй унтвал мөөгөнцөрийн халдвар авах магадлал өндөр. Халдвар авсанаас 4 хоногоос 2 сарын дараа шинж тэмдэг илэрнэ. Дархлаа сул бол тухайн эрэгтэй өөрийнх нь мөөгөнцөр ч үржиж олширсон байж болно. Шинж тэмдэг:Баланит тээрхий болон шамрага арьс хамарсан үрэвсэл үүснэ. Тээрхийн дээр улаан толбо үүсэж, жижиг шархлаатай болно, цагаан өнгөр тогтоно. Уретрит мөөгөнцөрийн гаралтай шээсний сүвний үрэвсэл үүснэ. Цистит шээсний сүвнээс сэдрээж явсаар мөөгөнцөрийн гаралтай давсагны үрэвсэл үүснэ. Урьдчилан сэргийлэх: Дархлаа дэмжинэ, биеэ чийрэгжүүлнэ. Архаг хууч өвчнүүдээ эмчилнэ, чихрийн шижинтэй бол глюкозын хэмжээ нормонд нь барина. Хоол хүнсэндээ цагаан идээ, ногоо, жимс их хэрэглэж чихэр гурил бага иднэ. Мөн хувийн ариун цэвэр сайн сахина. Бэлгэвч мөөгөнцөрөөс хамгаалаад зогсохгүй бусад БЗХӨ-с бас хамгаална.