
Д Витамин удаан хугацаагаар уугаад л байдаг шинжилгээн дээр Д витамины хэмжээ ихэсдэггүй байх тохиолдол ямар учиртай вэ?
Хамгийн нийтлэг 5 шалтгаан :1- Цөсний хүүдийн үйл ажиллагаа алдагдсан, цөсний зогсонгошилтой , цөсний хүүдий авахуулсан Цөс тосонд уусдаг витаминуудыг шингээхэд маш чухал үүрэгтэй . Д витамин тосонд уусдаг тул цөс сайн байх хэрэгтэй . Тиймээс бид дандаа Омега 3тай хамт уулгадаг . 2- Нарийн гэдэсний үрэвсэл , гэдэсний нянгийн тэнцвэрт байдал алдагдахаар Д витамины шингэлтэнд саад болдог. Антибиотик,эм,архи,даршилсан хүнс,транс тос, чипс, ундаа энэ бүгд гэдэсний ашигтай нянгийн тэнцвэрийг маш ихээр алдагдуулдаг.3- Таргалалт : Өөхөн эд нь Д Витаминыг маш ихээр шингээдэг тиймээс илүүдэл жинтэй хүмүүс илүү их тунгаар Д Витамин уух шаардлагатай болдог . 4- Магнийн дутагдал : Магни нь Д витамины чухал хамтрагч .Магнийн илт дутагдалтай бол Д Витаминыг шингээхэд ихээхэн асуудал үүсдэг . 5- Д Витамины рецепторын төрөлхийн гажиг : Д Витаминыг эс танин хүлээн авдаг рецептор байдаг / хүлээн авагч хаалга / . Тэр рецептор зарим хүн дээр бүрэн бүтэн байдаггүй . Тийм нөхцөлд илүү өндөр тунгаар уулгах тарих хэрэг гардаг . Бидний хувьд тарих уух аргыг шууд хослуулдаг. Vitamin D receptor / VDR / гэх Д Витамины рецептор бүрэн бүтэн эсэхийг шинжилдэг шинжилгээ байдаг харамсалтай нь Монголд хийгдэггүй .Аутоиммуны өвчинтэй хүмүүс толгой дараалан Д витамины рецепторын асуудалтай байдаг . Д витаминыг уухын тулд уддаггүй шинжилгээн дээр үр дүн гаргахын тулд уудаг. Уулаа гээд цусан дахь Д Витамины хэмжээ бас ихэсдэггүй Д витамины цусан дахь 25/ OH /D3 хэмжээг 65нг/ мл- с доошгүй байлгахыг зорих хэрэгтэй . 65 нг/ мл гэдэг нь Монголд хийдэг Иммунофеоментийн шинжилгээ биш Масс Хромато Спектрометрийн шинжилгээн дээр хийгдсэн тоог хэлж байгаа. Д витамин уухдаа заавал шинжилгээг өгч Д витамины түвшинг шалгаж байгаарай .