11-328378      info@tse-pu.mn
link 1
link 2
link 3

Заг Хүйтэн

Заг хүйтэн өвчин:  Neisseria gonorrhoeae нянгаар үүсгэгддэг бэлгийн замын хамгийн элбэг тохиолддог өвчнүүдийн нэг юм.
Халдварлалт:  үтрээ болон шулуун гэдсээр, заримдаа амаар  бэлгийн хавьталд орох үед халдвар авч шээсний сүв, шулуун гэдэс, умайн хүзүү, залгиур, нүдийг халдварлуулна. Нярай эхээс төрөх үедээ төрөх замаар халдвар авч болно. Ахуйн халдварлалт бараг үгүй учир нь гонококк  гадаад орчинд тэсвэр муутай, тиймд суултуур, усан бассейн, ванн, ахуйн хэрэглээний зүйлс, алчуураар халдварлахгүй. Заг хүйтний гаралтай фарингит  (залгиур хоолойн үрэвсэл) тохиолддог тул амаар бэлгийн хавьталд орох нь аюлгүй биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
Нууц хугацаа:  2 – 5 хоног, 7 – 14 хоног болтол уртасаж болно.
Шинж тэмдэг:  Эрэгтэйчүүдэд – шээсний сүвнээс идээрхэг, өтгөн ялгадас гарна. шээхэд хорсоно.
Эмэгтэйчүүдэд – үтрээнээс идээрхэг шаргал ногоон ялгадас гарна, шээхэд өвдөнө, хэвлийн доод хэсгээр өвдөнө, сарын тэмдэг хооронд цус гарна. Эмэгтэйчүүдэд заг хүйтэн өвчин шинж тэмдэггүй явагдах нь элбэг. Шинж тэмдэг гарсан ч бусад өвчинтэй андуурах жишээ нь шээхэд хорсохыг циститтэй андуурах, үтрээнээс ялгадас гарахыг мөөгөнцөртөх өвчинтэй андуурдаг.
Заг хүйтний гаралтай залгиурын үрэвсэл: ихэнхи тохиолдолд шинж тэмдэггүй явагдана, заримдаа юм залгихад хөндүүрлэж болно.
Заг хүйтний гаралтай шулуун гэдэсний үрэвсэл:  ихэнхи тохиолдолд зовиургүй байна, заримдаа шулуун гэдсээр өвдөх, загатнах, хошногоноос ялгадас гарна

Хүндрэл:  Эрэгтэйчүүдийн хамгийн элбэг тохиолдох хүндрэл бол төмсөгний дайврын үрэвсэл юм. Эмэгтэйчүүдэд умай, өндгөвч, үрийн хоолойн үрэвслийг үүсгэж эмэгтэйчүүдийн үргүйдлийн үндсэн шалтгаан болно. Мөн  заг хүйтний гаралтай  үе мөчний үрэвсэл, нүдний үрэвслүүд тохиолддог.